зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Хямралыг боломж болгохын тулд цогц бодлогын хүрээнд эрс өөрчлөлт хийх шаардлагатай

2023-2-10
0
ЖИРГЭХ

“Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.02.10) “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, мэдээлэл танилцууллаа.

Оны эхэнд өнгөрсөн оны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн үр дүнгээ дүгнэж, энэ оныхоо дүр төрх, сорилт, боломжоо хэлэлцэж, цаашид анхаарах асуудал, зайлшгүй авах арга хэмжээгээ төлөвлөх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэлцүүлгийн эхэнд тэмдэглэв. 2023 оны эдийн засгийн төлөв байдал нааштай байгаа энэ цаг үед Засгийн газар, яамд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэлээ. Цаг үеэс үүдсэн валютын ханшийн өөрчлөлт бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, энэ нь иргэдийн амьдралыг доройтуулж байхад зарим яамны удирдлага хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилсэн.

Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа “тектоник шилжилт”, цар тахал, геополитикийн хурцадмал байдал зэрэг дараалсан гадаад шокын нөлөөгөөр сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийн идэвхжил сул, инфляц, валютын ханш өссөн. Импорт болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэт хамааралтай байгаа энэ цагт оны эхээр нөхцөл байдлаа дүгнэн, шинээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Г.Занданшатар дарга хэллээ.

Нэн тэргүүнд экспортыг нэмэгдүүлж, валютын орох урсгалыг нэмж, ханшийг тогтворжуулан, төлбөрийн тэнцэл сайжирч, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг тогтворжуулна. Шинэ боломжууд үүсч байгааг тэрбээр дурдсан. Зэсийн үнийг улсын төсөвт 8400 ам.доллар хэмээн төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар 9000 орчим ам.долларт хүрээд байгаа, энэ ханшаар тооцоход 185 сая ам.долларын нэмэлт орлогын тооцоолол хийж болно хэмээн тэрбээр мэдээлэл өгсөн. Олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагууд зэсийн үнийг 11000 орчим ам.долларт хүрэх таамаг гаргасан байна. Энэ тохиолдолд экспортын орлого 600 орчим сая ам.долларт хүрэх боломж байгаа аж. Иймд энэ нөхцөл байдлыг оновчтой ашиглах бодлогоо Засгийн газрын түвшинд анхаарч, бүх шатандаа энэ төрлийн экспортыг идэвжхүүлэн ажиллах шаардлагатайг хэлж байв.

Урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сард 3.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ хэмжээгээрээ экспортлох тохиолдолд жилд 42 сая тонн нүүрсийг Монгол Улсаас БНХАУ руу экспортлох бололцоотой. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, төлөвлөснөөс 605 сая ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой талаарх тооцооллыг мөн танилцуулсан. Нүүрсийг биржээр худалдах тээвэр зохицуулалт 240 сая ам.доллар бөгөөд өчигдөр эхэлсэн нь амжилттай болсныг дурдав. Жуулчдын тоог 100 мянгад хүргэх зорилт тавьсан бөгөөд 200 сая ам.долларын орлого төвлөрүүлэх тооцоо бий, ноолуурын боловсруулалтыг нэг шатаар нэмэгдүүлж экспортлох зорилтыг Улсын Их Хурал гаргасан бөгөөд хэрэгжүүлснээр 172 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой юм байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтойг мөн дурдсан.

Боломжууд байгаа ч эдгээрийг ашиглах, ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга сануулж байсан юм. Мөн хөрөнгө оруулагчидтай тогтвортой хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бүх талдаа анхаарч ажиллах нь олон талын үр ашигтай гэдгийг мөн хэлж байлаа.

Үргэлжлүүлэн тэрбээр валютаар худалдаж авдаг зарим төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг анхааран, төрөөс дэмжих, банкны салбарын бололцооны талаар мэдээлэл танилцуулсан юм.

Импортыг орлох, экспортыг дэмжих, уул уурхайн бус үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалаа дэмжих замаар хөгждөг Азийн улс орнуудын хөгжлийн загварыг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг Г.Занданшатар дарга цохон тэмдэглэв.

Ноолуурын боловсруулалтыг нэг шат ахиулахад орлого 30 хувиар нэмэгдэж байгаагийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжиж байгаагаас үр ашгийн бодит жишээг харах боломжтойг онцоллоо. Хямралыг боломж болгохын тулд Засгийн газар бүх түвшиндээ цогц бодлого гарган, эрс өөрчлөлт хийх шаардлага байгаа тул өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн.

Сүүлийн 10 жилийн хугацаанд экспортын барааны орлогын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж, 22 жилийн турш төлбөрийн тэнцлийн болон төсвийн гэсэн хос алдагдалтай явж ирсэн. Төлбөрийн тэнцлийн алдагдал 29-30 тэрбум ам.долларт хүрээд байгаа, үүнийг зээл, хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу санхүүгийн дансны ашгаар нөхөж ирсэн баримтыг дурдсан юм.

Монгол Улс жилд 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн, 600 сая ам.долларын автомашин, 250 сая ам.долларын согтууруулах ундаа, тамхи, 1.7 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байна. Энэ хэрээр валютын гадагшлах урсгал нэмэгддэг, харин орлого үүнтэй дүйцэхгүй байгаагаас ханшийн савалгаа үүсдэг гэдгийг анхаарууллаа.

Эдийн засгийг тогтворжуулахын тулд нэн тэргүүнд экспортыг нэмэгдүүлэхийн чухлыг тэрбээр онцлоод Улсын Их Хурлын зүгээс үүнд анхаарал хандуулж шийдвэрүүдээ гаргасан бөгөөд хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахын чухлыг хэлсэн юм. Намрын ээлжит чуулганаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан, ирэх хаврын чуулганаар эдийн засгийг төрөлжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлах болно гэв. Үүн дээр хэлэлцүүлэгт оролцогчдын санал үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг танилцууллаа.

Эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр үнийн өсөлт, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг дэмжих, хүнд суртлыг бууруулах зорилго, агуулгатай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод, Монголбанктай хамтран боловсруулаад байгааг Г.Занданшатар дарга танилцуулаад, эдгээрийн үр дүнд өрийн дарамт буурч, хөгжлийн урт хугацааны суурийг тавих ёстой гээд хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв.

Хэлэлцүүлэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцож байна. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөл, олон улсын байгууллагууд, арилжааны банкууд, ББСБайгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Экспортыг дэмжих төслийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож байна.

“Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Төлбөрийн тэнцлийг сайжруулах боломж сэдэвт нэгдүгээр хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төлбөрийн тэнцлийг сайжруулах боломж” сэдвээр, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж” сэдвээр, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих боломж” сэдэвт илтгэлүүдийг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. (илтгэлүүдийг бүрэн эхээр эндээс) Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, татварын орчин сэдэвт хоёрдугаар хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар “Хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдааны бодлого, арга хэмжээ”, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Татварын орчин” сэдэвт хэлэлцүүлгийг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид санал солилцон, байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд 7 Ерөнхий сайд 5 Сангийн сайд нар гэрчээр дуудагджээ
Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй
    саяхан
  • "Менторшип" хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
    19 мин
  • Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд 7 Ерөнхий сайд 5 Сангийн сайд нар гэрчээр дуудагджээ
    55 мин
  • “Улаанбаатар трам” төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийгдэж эхэллээ
    1 цаг 13 мин
  • Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
    1 цаг 33 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    1 цаг 48 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    2 цаг 1 мин
  • Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажлыг төсөвт тусгасан
    2 цаг 22 мин
  • Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ
    2 цаг 29 мин
  • NewJeans хамтлагийн бүх гишүүд үргэлжлүүлэн ADOR-ийн дор ажиллах болсноо зарлалаа
    2 цаг 42 мин
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ
    2 цаг 50 мин
  • МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба, ням гарагт болно
    3 цаг 19 мин
  • О.Уламсайхан: Сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна гэснээс эмч нарын цалин нэмэх юу болсон бэ
    3 цаг 31 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Улаан идээ, зоог
    3 цаг 35 мин
  • Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлууллаа
    3 цаг 42 мин
  • О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
    3 цаг 54 мин
  • Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
    3 цаг 58 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
    4 цаг 5 мин
  • МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж буйд талархал дэвшүүлье
    4 цаг 9 мин
  • Нийслэлийн 1300 гаруй өрхөд дулаалгын багц хүргэлээ
    4 цаг 13 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК