Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаврын цэвэрлэгээний аян зохион байгуулна

2023-3-03
0
ЖИРГЭХ

Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хувьд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын талаар, мөн хаврын цэвэрлэгээний аяны тухай мэдээлэл өглөө.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоон хоногийн турш үргэлжлэх  хаврын цэвэрлэгээний аяныг Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг хийх юм. Мөн гэрлийн шонг угаах, наасан зарлал наалтыг нь хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг нь сэргээх зэрэг чиглэлээр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулна хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон.

Тэрбээр "Нийтийн тээврийн автобуснуудын дотор, гадна угаалга цэвэрлэгээ энэ долоо хоногоос эхэлнэ. Цаг агаараас хамаараад хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлага, хөшөөг цэвэрлэх ажлуудыг шат дараатай хийнэ. Мөн энэ аянтай холбогдуулан иргэдэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна" гэсэн юм. Энэ жилийн хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандал хийх, гэр хорооллын бүсэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж буй талаар энэ үеэр тэрбээр мэдээлсэн.

Хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгоно

УБЗАА-наас Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар явуулж буй. Уг журмын хэрэгжилтийг хангахад төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 ширхэг гадна зар сурталчилгааны байгууламж хамаарах юм. Тодруулбал, нийтийн болон хувийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны самбарт зөвшөөрөл олголтыг хянах, зөвшөөрөлгүй байрлуулсан, гэрээ байгуулаагүй, сунгаагүй самбаруудын судалгааг дүүрэг бүрээр гаргаж, зөрчил арилгах арга хэмжээг авч байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа "Замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хаасан, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж буй гадна зар сурталчилгааны самбаруудын судалгааг гаргаж байгаа. Түүнчлэн Монгол улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батлуулсан MNS 5283:2022 стандартыг нэвтрүүлж, хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгохоор төлөвлөж байна" хэмээв.

УБЗАА-ны Дугуйн зам ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн "Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй тулгуурт байгууламж 130, мэдээллийн 700 орчим байгууламж байна. Хаяг, хаягийн байгууламжид дүүргийн ЗДТГ нь хяналт тавьдаг. Хаягийг стандартын дагуу зөв байршуулах, монгол үсгээр бичих зэрэг асуудалд бид анхаарч, цаашид хотын стандартын худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагыг хэрэгжүүлэн ажиллуулна” хэмээлээ.

Нийтийн тээврийн чиглэл, парк шинэчлэл болон бусад асуудлаар мөн мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-2023 оны нэг, хоёрдугаар сард нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус ирсний ихэнх нь үйлчилгээнд гарсан. Одоогоор 60 автобусанд карт уншуулах төхөөрөмж суурилуулж байна. Парк шинэчлэлтэй холбоотойгоор зарим нэг шинэ чиглэл нээсэн. Тухайлбал, сар шинийн баяраар Ч:75 чиглэл нээлээ. Цаашид шинэ суурьшлын бүс рүү нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх, зарим чиглэлийн давхцлыг арилгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх ажлыг хийнэ.

Энэ оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарыг дуусталх хугацаанд Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын 15 байцаагч давхардсан тоогоор 2500 автобусанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Цаашид автобуснуудын өнгө үзэмж, цэвэр байдалд анхаарах талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 байгууллага руу мэдэгдэл хүргүүлсэн. Нөгөө талаас автобусны сандал, суудалд ариг гамтай хандах, цэвэрхэн, соёлтой үйлчлүүлэхэд анхаарахыг иргэдэд уриалмаар байна хэмээлээ. 

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийн хүрээнд 2024 он хүртэл 1000 автобус оруулж ирэх шаардлагатай гэж үзсэн. Үүнээс 2022 онд 100, 2023 оны эхний хоёр сарын байдлаар 224 автобус ирсэн байна. Цаашдаа автобуснуудыг шат дараатайгаар шинэчлэхээр ажиллаж байна” хэмээлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    2 цаг 34 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    2 цаг 39 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 43 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 54 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    3 цаг 1 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    3 цаг 10 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    3 цаг 12 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    3 цаг 58 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    4 цаг 9 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    4 цаг 21 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    4 цаг 23 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    5 цаг 20 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    5 цаг 47 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    6 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    6 цаг 21 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК