
Амралтын өдөр болох үзвэр, үйлчилгээний талаар дараах мэдээллийг хүргэж байна.
1. “Хийморь” Монгол, Өвөр Монгол бөхчүүдийн багийн халз барилдаан

Хаана: Монгол бөхийн өргөө
Хэзээ: 2026.10.10 13:00
Тасалбарын үнэ: 30.000, 50.000, 150.000 төгрөг
Тайлбар: “Хийморь” төслийн 5-н жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол үндэсний өв соёлыг Монгол туургатны улсуудаар дамжуулан олон улсад сурталчлах зорилготой энтертайнмент шоу, багийн халз барилдаан.
2. "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг

Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
Хэзээ: 2026.10.10 15:00
Тасалбарын үнэ: 20.000 төгрөг
Тайлбар: "Аз жаргалтай ханхүү" жүжиг нь бяцхан үзэгчдэд хийсвэр өнгөц болон бодит үнэлэмжийн талаархи ойлголтыг өгнө. Аз жаргал гэж чухам юу юм бэ, тэр нь хаана байдаг юм бол, хэрхэн аз жаргалд хүрэх тухай өгүүлнэ.
3. "THE ADDAMS FAMILY" мюзикл

Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
Хэзээ: 2026.10.10 15:00
Тасалбарын үнэ: 30.000 төгрөг
Тайлбар: Энэ жүжиг бол инээдмийн аргаар хүнд сэдвийг хөндөж гадуурхалт, өөр байдал, ялгаатай байх нь алдаа биш, энэ чиний буруу биш, энэ бол ЭНГИЙН ЗҮЙЛ гэдгийг инээд, хөгжим, хөдөлгөөнөөр дамжуулсан уран бүтээл юм.
4. Сайн уу? ОЛМАССС хүүхдийн жүжиг

Хаана: Улаанбаатар театр
Хэзээ: 2026.10.10 15:00
Тасалбарын үнэ: 20.000 төгрөг
Тайлбар: Намрын ойд эко аяллаар явсан дөрвөн хүүхэд багшийн хамт санамсаргүйгээр шидэт ертөнцийг нээх болно. Тэд асар том биетэй, уртаас урт үстэй, толгой дээрээ эвэртэй, жигтэйхэн их инээмсэглэдэг Олмассстай таарснаар адал явдал эхэлнэ. Ярьдаг цасыг хамтдаа хайцгаая Улаанбаатар театр, Маппет театрын хамтын бүтээл, бүтэн жилийн хугацаанд хөгжүүлж ирсэн muppet universe -ийн Монгол дүр Олмас-ыг үзэгч та бүхэнд танилцуулж байна. Тухлан сууж таалан болгооно уу.























































