Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажил эхэллээ

2023-3-06
0
ЖИРГЭХ

НЗДТГ болон нийслэлийн харьяа 21 байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажил эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн байгууллагуудын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Засгийн газар болон нийслэлийн түвшинд тодорхой үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж буй. Үүнийг нэг нь нийслэлийн харьяа 21 байгууллагад олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, нэг стандарттай болгох ажил юм. Уг ажлыг сонгон шалгаруулалтаар шалгарсан “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлнэ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Иргэд, хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ чанарын өндөр түвшинд буюу хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн байх хэрэгтэй. Төрийн байгууллагуудын дотоод ажил, төрийн албан хаагч, хүний нөөцийн хүлээх үүрэг, хариуцлагыг нэг стандарттай болгох нь чухал. Иймийн тулд байгууллага ямар байдалд байна, түүнийг хэрхэн өөрчилж, стандартыг тогтоох вэ гэхчлэн асуудлыг цогц байдлаар шийдэх зорилгоор уг ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн харьяа байгууллагууд дундаас иргэдээс хамгийн их өргөдөл, гомдол ирдэг, иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг 21 байгууллагыг сонгосон. Мэдээж байгууллага бүрийн ажлын ачаалал, албан хаагчдын чиг үүрэг өөр боловч нэг үндсэн стандарттай байх ёстой. Ийнхүү олон улсын чанарын менежментийн тогтолцоог төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэн, стандартыг мөрдүүлэх ажил эхэллээ” хэмээсэн юм.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо нь 10 бүлэг 131 шаардлагаас бүрддэг бөгөөд өнөөдөр 21 байгууллагын Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга нар хуралдлаа.

Энэ үеэр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж “Тус стандартын гол зорилго нь хэрэглэгч буюу иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн менежментийг бий болгоход оршино. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, ойлгомжтой, цэгцтэй болгоно гэсэн үг. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүн төвтэй удирдлагаас процесс төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэнэ. НЗДТГ болон нийслэлийн харьяа 21 байгууллага нэг гараанаас гарч, нэгэн зэрэг уг стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь шинэчлэл, стратегийн түүхэн шийдвэр байлаа гэж харж байгаа. Үүнийг дагаад иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү оновчтой, түргэн шуурхай болох ач холбогдолтой” гэв.

Энэ долоо хоногоос эхлэн байгууллага бүрд зөрүүгийн шинжилгээ буюу стандарт нэвтрэхээс өмнө яаж ажиллаж байсан, ямар стандартын шаардлага хангаж байгаа гэхчлэн одоогийн нөхцөл байдлын шинжилгээг хийх аж. Үүний дараа стандартын шаардлага хангахын тулд ямар ажлуудыг хийж, юуг төлөвлөх, юунд түлхүү анхаарахыг зөрүүгийн шинжилгээний үр дүнгээс тодорхойлох юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр үйл ажиллагаа, дүрэм журмаа нэгдсэн стандартад оруулах боломжтой болно гэж үзэж байгаа. Мөн манайх нийслэлийн өмчит болон өмчийн харилцаатай байгууллагуудтай голчлон харилцдаг тул засаглалыг сайжруулах гэх зорилго бий болж байгаа юм. Тиймээс энэ стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж эхэлнэ гэдэг маш сайшаалтай зүйл гэж бодож байна” хэмээв.

“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын 10 зөвлөх 21 байгууллагыг хариуцан, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Зөвлөхүүдийн хувьд төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байсан, хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Мөн ISO стандарт болон тэргүүлэх аудитаар бэлтгэгдсэн, туршлагатай зөвлөхүүд ажиллаж байгааг онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    1 цаг 22 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    1 цаг 28 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 43 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    1 цаг 49 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    1 цаг 58 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    2 цаг 0 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    2 цаг 46 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    2 цаг 57 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    3 цаг 10 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    3 цаг 11 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    4 цаг 8 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    4 цаг 35 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    5 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    5 цаг 9 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК