Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Миний нөхөрт ял өгөх гээд чичирч байх шиг байна

2023-3-09
0
ЖИРГЭХ

Олон нийтийн сүлжээнд бидний танил болсон Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал өөрийн сошиал хуудсандаа дараах зүйлсийг бичжээ. 

Тэрбээр, 

"Сайн байцгаана уу? Өнөөдөр миний ханийн төрсөн өдөр.

Миний ханийг Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг.  Өнөөдөр хань минь хорих 461-р ангид хоригдож байгаа. Яагаад хоригдсоныг нь ихэнх нь мэдэж байгаа байхаа, гэхдээ ямар ял тулгаад байгааг нь мэдэхгүй л байх. Миний ханьд ололт амжилт ч байгаа, алдаа дутагдал ч байгаа. Өнөөдөр Монгол улсад дуугарсан болгоныг хорьж, ял өгдөг үзэгдэл бий болоод байна, тун харамсалтай. Миний хань үг, үзэл бодлоо хэлдэг байсан нь ард түмэнд таалагдаж зарим нэг хүмүүсийн уурыг хүргэсэн нь үнэн. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хэт сэтгэлийн хөөрөлд автаж, болчимгүй үг хэрэглэдэг байсан нь ч үнэн. Гэр бүлийнх нь хувьд сэтгэл эмзэглэж явдаг байсныг нуух юун. Би үр хүүхдүүдээ ийм шударга бус нийгэмд үлдээгээд явмааргүй байна гэж халаглаж байхыг нь олонтаа сонссон. Намайг 2020 оны зун АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан. Тухайн үед доорх 4 зардлын тухай асууж байсан, би хариулах ёстой зүйлээ л хэлсэн, намайг за болно та явж болно гэсэн. Тэр нь ӨМӨЗОрны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байх үеийн хэдэн зардлын дагуу л ял өгөх гээд чичирч байх шиг байна. Ямар зардлууд вэ гэж үү…

1. Хүүхдийн сургалтын зардал- Энэ бол жил болгоны төсөв дээр сууж ирдэг зардал. Ерөнхий консулын газар ажилладаг бүх ажилчдын хүүхдүүд энэ зардлаар тэнд хичээлээс гадуурх сургалтанд суудаг ганцхан бид хоёрын хүүхдүүд энэ зардлыг аваагүй.

2. Буцах замын зардал- Ерөнхий консулын газар ирээд 3 жил ажиллаад буцахад буцах замын зардал олгодог, энэ нь мөн л тухайн жилийн төсөвт төсөвлөгдсөн мөнгө учраас нэг хүний вагоны зардлаар тооцож олгодог. Мэдээж анхан шатны баримтыг нь авсаны дараа олгодог. Бид хоёрыг тэнд ажиллаж байхад Консул Багахүүгийн гэр бүл, Консул С.Ариунтуяагийн гэр бүл, жолоочийн гэр бүл, Атташе Бямбаагийн гэр бүл 3 жил ажиллаад нутаг буцсан бүгд энэ зардлыг авсан, өөрсдөө ч ийм зардал байдгийг ч мэддэг. Өмнө нь ажиллаж байсан бүх хүмүүс бүгд энэ зардлыг авч нутаг буцаж байсан ба энэ зардлыг олгодог журамтай.

3. Байрны түрээс- Тэнд томилогдсон үе үеийн Ерөнхий консулууд гадуур байр түрээсэлж ажиллаж амьдардаг байсан. Энэ зардал бас л тухайн жилд төсөвлөгдсөн байдаг. Тэр ерөнхий консулынх энэ хотхонд амьдардаг байсан та хоёрын өмнөх ерөнхий консул энэ хотхонд амьдардаг байсан гээл надад ярьдаг л байсан бид ч гэсэн байр түрээсэлж амьдарсан.

4. Орчуулга хийлгэж 3000 юаны зардал гаргасан- Ерөнхий консулын газар хятад хэлтэй ажилчин нэг л байдаг. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хятад хэлтэй хүн томилж байгаачээ гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед ажиллаж байсан дэд консул хятад хэлтэй, ихэнхдээ гадуур ажилтай байдаг, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн асуудал мөн тэнд хоригдож байгаа монгол иргэдийн асуудал гээд гадуур ажиллах нь их. Ерөнхий консулын газарт гэнэт зочид төлөөлөгч ирэх нь элбэг, тийм үед л нэг өвөрмонгол хүнээр орчуулга хийлгээд зардлыг нь өгсөн юм байна. За ийм зардлуудыг олгосон гэж ял өгөх гээд байгаан байнаа, ГХЯам бид гомдолтой гээд шүүх хуралд нь нэг төлөөлөл ирсэн байхын. Биднийг очсоны намар (2016 оны намар)ГХЯамны дотоод аудит ирж бүх зардал, үйл ажиллагааг шалгаад дүгнэлтээ гаргаад чиглэл өгөөд явж байсан, дараа зун нь Үндэсний аудитын газраас (2017 оны зун) 2 байцаагч ирээд шалгаад хангалттай сайн байна гээл явсан. 2017 оны намар ГХЯамны дотоод аудит, 2018 оны зун Үндэсний аудитын газраас бас шалгаад сайн байна гээл дүгнэсэн. Тэгээд биднийг нутаг буцсаны дараа ирсэн үндэсний аудитын дүгнэлт л их сонин байгаа юм. Надад хардах болон барьцах эрх байна. Хэрвээ ийм юмаар нөхрийг минь яллах гэж байгаа бол тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Болдоогоос мэдүүлэг авсануу, бидний санхүүгийн тайланг сар бүр шалгаж авдаг байсан ГХЯамны нягтлан бодогчдоос тайлбар авсануу, цуг ажиллаж байсан хүмүүсээс тайлбар авсануу, жил бүр ирж шалгадаг байсан ГХЯамны дотоод аудитын газрынхнаас тайлбар авсануу, 2017, 2018 онд ирсэн үндэсний аудитын газраас ирсэн байцаагч нараас мэдүүлэг авсануу??? Тэр үед цуг ажиллаж байсан хүмүүс маань яагаад үнэнийг хэлэхгүй байгаан бэ? Тэр үед санхүүгийн тайланг хүлээн авч шалгадаг нягтлан бодогч нар яагаад үгээ хэлэхгүй байгаан бэ? Гэхдээ та нарыг бас ойлгож байнаа. Мөнх-Эрдэнэ ганцаараа том толгойлж тэр зардлуудыг аваагүй штэ, бүгд л тэр зардлыг авч хүүхдүүдээ сургаж, бүгд л нутаг буцахдаа тэр зардлаар буцаж, үе үеийн бүх Ерөнхий консулууд байр түрээсэлж амьдардаг байсан. ГХЯамд долоо хоног болгон мэдээ өгч, сар болгон санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг явуулдаг байсан. Тэгвэл яагаад тухайн үед нь хэлж, залруулаагүй юм бэ? Би тэгвэл барьцаж байна. Тэнд ажиллаж, амьдарч байсан бүх хүмүүсийг дуудаж мэдүүлэг авна уу! Эдгээр зардлууд гарахдаа хүлээн авсан дээр бүгд тэдний гарын үсэг байгаа. Яагаад жил болгон ирсэн дотоодын болон Үндэсний аудитын дүгнэлтийг харахгүй байгаан бэ? Яагаад 2019 онд нягтлан бодогч нь нутаг буцсан Ерөнхий консул нь нутаг буцсан байхад яг төсөвлөсөн зардлын дагуу үйл ажиллагаагаа явуулсан байхад худал дүгнэлт гаргаж ингэж яллах гэж зүтгээд байгаан бэ? Монгол улсын Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, Улсын их хурлын даргаа, ГХЯамны сайдаа та нарт улс эх орноо төвхнүүлэхэд саад болж байгаад хүлцэл өчье гэхдээ энэ хэрэг дэндүү шударга бус байгаад би маш их гомдолтой байна. Ийм зүйлээр ял өгөх гэж улайрч байгааг нь хараад бас ичиж байна. Энэ хэргийг хянасан прокурор болон хурдхан шиг алхаа цохих гээд улайрч байгаа шүүгчийг маш их гайхаж байна. Та нар өнөөдөр хамгийн шударга байх ёстой биздээ!!! Тэгвэл шударга биш байгаад чинь харамсаж байна. Өнөөдөр миний ханийг хорих гээд улайрахын оронд жинхэнэ Монгол улсын эд баялагийг хулгайлж хил давуулсан нүүрсний гэх нөхдөө шалгасануу бас шүүсэнүү, өөрийгөө болон өрөөлийн амьдралд тус нэмэр болох гээд жижигхэн үйлдвэр, худалдаа эрхлэх гэж зүдэрч байгаа хүмүүсийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээ шүүсэн билүү!!! Харин ч

Мөнх-Эрдэнэ Ерөнхий консул байхдаа визний орлогыг бэлнээр авах биш банкинд тушаалгадаг болгосон, Монгол улсад орлого оруулж байгаа тул виз хүсэгчдэд хүндэтгэлтэй, эелдэг харьцахыг их чухалчилдаг байсан нь тэнд ажиллаж байсан хэд хэдэн хүний уур бухимдлыг төрүүлдэг байсан нь үнэн. Мөнх-Эрдэнийг явсаны дараа эргүүлээд бэлэн мөнгөөр визний орлогоо авдаг болсон байсан. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хоригдож байгаа Монгол иргэдээ өөрийн биеэр очиж эргэж, тэдний санаа бодлыг сонсож цааш нь уламжилдаг байсныг, эмчлүүлэхээр ирсэн хүмүүст, хүний нутагт зовж шаналсан монгол иргэддээ үргэлж тусалж,дэмждэг байсныг, хил дээр нүүрс зөөж амьдралаа авч явдаг жолооч нартай уулзаж тэдний юу хүсч байгааг сонсож, ойлгож саналуудыг нь дээш нь дамжуулж ажилладаг байсныг нь миний бие тодхон санаж байна. Надад бичих зүйл маш их байна, гэхдээ ингээд дуусгая.

Хань маань шударга нийгмийг л хүссэн.

Ханьдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе" хэмээжээ. 

Ж. Сайханаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    1 цаг 22 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    1 цаг 28 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 43 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    1 цаг 49 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    1 цаг 58 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    2 цаг 0 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    2 цаг 46 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    2 цаг 57 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    3 цаг 10 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    3 цаг 11 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    4 цаг 8 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    4 цаг 35 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    5 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    5 цаг 9 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК