Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Тэрбум мод сан"-гаас шилдэг төслүүдэд грант санжүүлэлт олголоо

2023-5-20
0
ЖИРГЭХ

Тэрбум мод сангаас нийт 1.34 тэрбум төгрөгийг 34 төсөлд олгож, 105,000 гаруй  мод тарьж, 800,000 гаруй хүнд байгаль орчноо хайрлах эерэг хандлагыг бий болгоно.

Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд болон Монголбанк хамтран өнгөрсөн онд “Тэрбум мод сан”-г байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор байгуулсан билээ. Сангийн зүгээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт хийх, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдэд грант санхүүжилт олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг 2022 оны 10-р сард зарласан.

Уг төслийн сонгон шалгаруулалтын явцад нийт 200 орчим төслийн саналыг Санд ирүүлсэн бөгөөд олон улсын итгэлцлийн сангуудын зарчим, стандартын дагуу төслийн сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарсан 34 төслийг өнөөдөр олон нийтэд танилцуулж батламж гардууллаа. Энэ жилийн шалгарсан төслүүдийн хүрээнд 37 га талбайд нийт 105,000 гаруй модыг тарьж ургуулах, 20,000 мкв ногоон байгууламжийг бий болгохоос гадна 5 жилийн хугацаанд тогтмол арчилж, эргэн хяналтыг хийх юм. Түүнчлэн 70 гаруй шинэ ногоон ажлын байрыг бий болгож, 3 төрлийн шинэ технологи, инновацийн шийдлийг нэвтрүүлж, төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн 18,000 гаруй хүүхэд, сурагчдыг ногоон орчинд сурч боловсрох боломжоор хангах юм. Экологийн боловсролын чиглэлийн хүрээнд нийт 800,000 орчим хүнд тарьсан модоо ургуулах зөв мэдлэгийг түгээж, байгаль орчноо хайрлах эерэг хандлагыг бий болгоно.

Сонгон шалгаруулалтыг байгаль орчны хамгаалал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, агро-ойн аж ахуй, сургалт судалгаа, санхүүгийн чиглэлийн 24  салбарын экспертүүдээс бүрдсэн хараат бус, мэргэжлийн Техникийн түр хорооны оролцоотойгоор хийлээ.

Цаашид Тэрбум мод сан зөв газар, зөв модыг, зөв аргачлалаар тарих шинэ төслийн саналуудыг тогтмол хүлээж авах бөгөөд зөвхөн грант санхүүжилт олгохоос гадна банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгох, бусад гадна, дотны эх үүсвэрүүдийг судалж ойн салбарт хувийн болон олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, шалгарсан нийт төсөл хэрэгжүүлэгчиддээ Тэрбум мод тарих их үйлсэд нэгдэн хамтран ажиллаж байгаад талархахын зэрэгцээ баяр хүргэе!

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол дараах холбоосоор орно уу. https://www.facebook.com/billiontree.mn

 

Шалгарсан төслүүдийн товч мэдээлэл:

ЧИГЛЭЛ 1: Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ногоон байгууламж 

Энэхүү чиглэлд нийслэлийн төрийн өмчит 11 цэцэрлэг, 9 сургууль шалгарсан бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажил болон гурван жилийн турш арчилгаа хамгааллын  мэргэжлийн зөвлөгөөг өгч ажиллахаар Тансаг Ландшафт, УБТ Гарден, Люкс Ландшафт байгууллагууд сонгогдлоо.

Уг чиглэлийн хүрээнд хүүхэд залуучуудын сурах орчинг эрүүл болгож, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголт нэмэгдэж, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой загвар бий болох юм. 

Тус чиглэлийн хүрээнд нийт 4,000 гаруй гоёлын мод, 10,000 гаруй хайлаасыг амьд ногоон хашлага байдлаар тарьж ургуулахаар төлөвлөж байна. 

№

Дүүрэг

Байгууллагын нэр

1

Баянгол

“Сэтгэмж” цогцолбор сургууль

2

Баянгол

19-р сургууль

3

Баянгол

51-р сургууль

4

Баянгол

94-р цэцэрлэг

5

Сүхбаатар

159-р сургууль

6

Сүхбаатар

281-р цэцэрлэг

7

Баянзүрх

69-р сургууль

8

Баянзүрх

Монгол Тэмүүлэл сургууль

9

Баянзүрх

85-р сургууль

10

Баянзүрх

61-р цэцэрлэг

11

Баянзүрх

289-р цэцэрлэг

12

Баянзүрх

301-р цэцэрлэг

13

Налайх

103-р сургууль

14

Сонгинохайрхан

112-р цэцэрлэг

15

Сонгинохайрхан

119-р цэцэрлэг

16

Сонгинохайрхан

118-р цэцэрлэг

17

Сонгинохайрхан

196-р цэцэрлэг

18

Чингэлтэй

43-р цэцэрлэг

19

Хан-Уул

34-р сургууль

20

Хан-Уул

190-р цэцэрлэг

 

ЧИГЛЭЛ 2: Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих төслүүд 

№1 

Төслийн нэр: “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжтай ой ургуулах туршилт судалгаа”

Төсөл хэрэгжүүлэгч: ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн

Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улиастайн ам

Төслийн товч мэдээлэл: Улиастайн амны салаа Байшинтын амны 2008 онд түймэрт өртөж доройтсон ойн 5 га газарт хуш болон шинэсний холимог ой ургуулж 10,000 гаруй мод тарих бөгөөд холбогдох судалгааг гүйцэтгэнэ. Уг төслийг хэрэгжүүлэхэд үр түүхээс эхлэн бойжуулж, тарилт хийн таван жилийн турш арчилгаа хамгаалалтыг хийнэ. Төслийг хэрэгжүүлэх явцад органик бортогоны зохистой найрлага, органик бортого үйлдвэрлэх механик ажиллагаатай төхөөрөмж, бортоготой тарьц зөөх ойжуулагчийн үүргэвч гэсэн шинэ бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлнэ. Туршилтын ажлууд амжилттай болвол олон нийтэд түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэхээс гадна, ойн анги, ойн нөхөрлөлүүд авч хэрэгжүүлэхэд тохиромжтой, бага өртөгтэй ойжуулалтын багц бүтээгдэхүүн бий болох юм. Мөн гурван төрлийн эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлж хэвлүүлэх юм. 

 

№2

Төслийн нэр: “10000 модтой болоход иргэдийн оролцоотой 2580 мод тарьж Амьд ногоон хаалга бий болгох”

Төсөл хэрэгжүүлэгч: Түмэн модот хаалга НҮТББ

Төсөл хэрэгжих байршил: Ховд аймаг, Ховд хот 

Төслийн товч мэдээлэл: 

Ховд хот руу орох төв зам дагуу амьд ногоон хаалга бий болгох зорилгоор жолооч нар сайн дураар нэгдэн 8000 гаруй мод тарьсан бөгөөд үүнийг бүтэн гүйцээхийн тулд 2 га газарт нэмж 2,580 мод тарьж, арчилж ургуулах юм. Уг төсөл ньолон нийтийн оролцоог хангасан сайн жишиг төсөл болж бусад аймаг хотуудад дэлгэрүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой юм. Энэ төсөл нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний авто зам дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулж хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах зорилтод нийцэж байгаа бөгөөд уг тарьсан моднууд нь үр болон мөчрийн эх мод болж, үүнээс модны үржүүлэг хийн эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ.

 

№3

Төслийн нэр: “8 га талбайд 20,000 шинэс модны ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийх төсөл”

Төсөл хэрэгжүүлэгч: Сумт ойн нөхөрлөл

Төсөл хэрэгжих байршил: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум 

Төслийн товч мэдээлэл: Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 4-р багийн нутаг дэвсгэр Хойд агуутын “Зуухны-Ар” гэдэг тусгай хамгаалалттай газар нь хөнөөлт шавьж, хууль бус мод бэлтгэлийн улмаас ойн доройтолд орж унанга хаягдал, уг ёзоор болж үлдсэн газар юм. Иймээс энэхүү газрын 8 га талбайг цэвэрлэж, хашаажуулан 20,000 ширхэг 3-ээс дээш настай шинэсний суулгацыг тарьж ойжуулалт хийнэ. Ойн нөхөрлөл нь ойжуулалтын мэргэжлийн байгууллага, сум дундын ойн анги, Орхоны хөндийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газрын захиргаа болон нутгийн иргэдтэй хамтран уг төслийг хэрэгжүүлснээр олон талт хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоог бүрэн хангаж чадаж байгаа юм. Цаашдаа ойжуулалт хийх болоод тарьсан модоо арчилж ургуулах зөв мэдлэг мэдээллийг уг төсөлд гар бие оролцсон иргэд олж авах юм.

 

№4

Төслийн нэр: “Дэвшилтэт технологи ашиглан олон нийтийн оролцоонд суурилсан мод тарих, мод үржүүлэг хийх технологи түгээн дэлгэрүүлэх нь”

Төсөл хэрэгжүүлэгч: ХААИС Агроэкологийн сургууль 

Төсөл хэрэгжих байршил: Төв аймгийн Баянчандмань

Төслийн товч мэдээлэл: Төслийн хүрээнд Канад улсын хүчилтөрөгчийн нанобөмбөлгийн технологийг мод үржүүлэг, ойжуулалтын ажилд туршиж тарьц суулгацын өсөлт, чанар, амьдралтын хувьд хэрхэн нөлөөлж буйг харьцуулан судлана. Канад болон Америкт хийсэн туршилтуудаас харахад модны ургалтыг 28%-иар нэмэгдүүлж, модны өвчлөх магадлалыг бууруулдаг, мөн жимсний модны жимслэх чадвар 9%-иар нэмэгдсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарч байжээ. Туршилт судалгааны ажил амжилттай болвол уг технологийг Монголд нутагшуулан хэрэглэх боломж бүрдэх бөгөөд үүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, стандартын тарьц суулгацын тоог нэмэгдүүлж, уур амьсгалын тааламжгүй нөхцөлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх юм. Мөн төслийн үр дүнгээс гарсан 37,500 тарьц, суулгацаар Тарвагатайн нуруунд ойжуулалт хийж түймэрт нэрвэгдсэн ойг нөхөн сэргээнэ.

 

№5

Төслийн нэр: “Залуу ой”

Төсөл хэрэгжүүлэгч: JCI Монгол ТББ-ын JCI Эко салбар 

Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар хот, Дархан цаазат Богдхан уулын Их тэнгэрийн зүүн ам

Төслийн товч мэдээлэл: Тус байгууллага нь 2018 оноос хойш олон нийтийн оролцоотойгоор мод тарьж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд нэмж 6 төрлийн 6,000 суулгацыг тарьж ургуулахыг зорьж байна. Тарьсан модоо арчилж ургуулах үйл явцад олон нийтийг өргөнөөр хамруулж, тэдэнд мод тарих арчлахын ач холбогдлыг ойлгуулах сургалт, мэдээ мэдээллийг тогтмол явуулах юм. 

 

№6

Төслийн нэр: “Оргил булаг”

Төсөл хэрэгжүүлэгч: Жаргалантын итгэлцэл хоршоо 

Төсөл хэрэгжих байршил: Өмнөговь аймаг, Баяндалай сум 

Төслийн товч мэдээлэл: Уг хоршоо нь нарны панелаар ажилладаг гүн өрмийн худагтай бөгөөд гурван хүлэмжинд нарийн ногоо тарьж, хайлаас модыг үржүүлж эхэлсэн байна. Цаашид өөрсдийн аж ахуй бүхий 1 га газарт гурван төрлийн модыг салхины хамгаалалт бүхий зурвас болгон 5,000 мод тарьж ургуулна. Ингэснээр уг төсөл говийн бусад бичил агро-ойн аж ахуй бий болгох жишиг төсөл болох бөгөөд цаашид байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой үргэлжлэх боломжтой. Тус хоршоо нь өмнө малын тэжээлийн ургамал тариалдаг байсан бөгөөд хоёр жилийн өмнө үерт автсанаар газар сэлгэн нүүж агро-ойн аж ахуйн жишгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийг эрэлхийлж буй юм. 

 

№7

Төслийн нэр: “Хайрын төгөл”

Төсөл хэрэгжүүлэгч: Эрдэнэт номгоны хишиг хоршоо 

Төсөл хэрэгжих байршил: Баянхонгор аймгийн төвийн Түйн голын эрэг

Төслийн товч мэдээлэл: Баянхонгор аймгийн төвийн Түйн голын эрэг дагуух талбайг иргэдийн амралт зугаалгын бүс болгохыг зорин ажиллаж байгаа бөгөөд тус талбайд 2 га газарт ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж, тарьсан мод ургамлаа цаашид тогтмол арчлан хамгаалах юм. Төслийн хүрээнд 10,000 ширхэг хайлаасыг амьд ногоон хашлага болгон тарьж, хэлбэржүүлэх бөгөөд 498 ширхэг олон төрлийн гоёлын модыг тарьж ургуулах юм. Ингэснээр тухайн бүсийн тоосжилт, хуурайшилтыг бууруулахад хувь нэмэр оруулах бөгөөд иргэдийн амьдрах орчныг таатай болгох эерэг олон өөрчлөлтүүдийг бий болгоно. Мөн уг төслийг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн тогтмол ажлын байртай болох юм. 

 

ЧИГЛЭЛ 3: Олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох төслүүд

 

№1

Төслийн нэр: “Амьд байгаль аль ч цагт - экологийн боловсрол олгох сургалт”

Төсөл хэрэгжүүлэгч: МУИС-ийн Экологийн боловсролын төв 

Төслийн товч мэдээлэл: Тус төвийн сургалтын хөтөлбөрт “Ой модны үйлчилгээ” гэсэн шинэ өртөөг байгуулах бөгөөд түүнтэй холбоотой танхимын тохижилтийг гүйцэтгэн, сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулна. Мөн Экологийн боловсролын төвийн сургалт - аялалд хамрагдах боломжгүй алслагдмал дүүргийн 1,000 сурагчдыг оролцуулах юм. Уг төвийн өртөөгөөр аялсан хүүхдүүд байгалийг илүү ойроос мэдэрч, бодит үзүүлэн хэрэглэгдэхүүний тусламжтайгаар байгалийн зүй тогтлыг танин мэдэх ба байгалийг илүү сонирхон судалж, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцаж, түүний баялгийг хайрлан хамгаалах сэдэлтэй болно. 

 

№2

Төслийн нэр: “Улаанбаатар төгөл: иргэдийн оролцоотой мод тарих төлөвлөлт”

Төсөл хэрэгжүүлэгч: Паблик Лаб Монголиа ТББ 

Төслийн товч мэдээлэл: Төслийн хүрээнд нээлттэй орон зайн өгөгдөл цуглуулах OpenStreetMap платформыг ашиглан оюутан залуус, иргэдийн оролцоотойгоор Улаанбаатар хотын гэр хорооллын мод, ногоон байгууламжийг зураглаж,  цуглуулсан орон зайн өгөгдлийг холбогдох нэмэлт мэдээллээр баяжуулах замаар нарийвчилсан дүн шинжилгээ хийнэ. Жишээлбэл мод тарьсан, тариагүй байршлууд дахь үер болон хэт халууны (heatwave) эрсдэлийг тооцоолж харьцуулан харуулах боломжтой болох юм. Дүн шинжилгээг олон нийтэд, сонирхолтой ойлгомжтой байдлаар дүрслэн харуулж, мод тарих, түүний давуу талыг түгээн таниулах замаар, ногоон үзэл санаа, чиг хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, хашаандаа мод тарьсан иргэдийн түүх, тэдгээрийн арга туршлагыг олон нийтэд түгээнэ. Мөн уг суурь судалгаан дээр үндэслэн нэг хороог сонгон авч иргэдийн оролцоотой мод тарих боломжит болон шаардлагатай байршлыг тогтоон төлөвлөлтийг хийнэ. Хаана, ямар мод тарих, хэрхэн арчлах зэрэг урт хугацааны төлөвлөлтийг холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан сайжруулах юм.

 

№3

Төслийн нэр: “Илбэчин мод”

Төсөл хэрэгжүүлэгч: Марчаахай студи ТББ

Төслийн товч мэдээлэл: Төслийн хүрээнд ойн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран 5-12 насны хүүхдэд зориулсан модны ач тус, түүнийг хэрхэн арчилж ургуулах талаар сонирхолтой нэг ангит анимейшн видео контент бүтээж, олон нийтэд түгээнэ. 

 

№4

Төслийн нэр: “Жимсний модны залгаа, үржүүлэг арчилгаа”

Төсөл хэрэгжүүлэгч: Гурван сээр ХХК

Төслийн товч мэдээлэл: Төслийн хүрээнд 200-250 хүн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Эрхэт жимсний аж ахуй, мод үржүүлгийн талбайтай танилцаж, алим, чавганы модны үржүүлэг, залгалт агротехник, арчилгааны практик сургалтад хамрагдах боломжтой болно. Уг сургалтад хамрагдсанаар Монгол орны цаг уур, төвийн бүсэд дасан зохицсон, гарал үүсэл, зүйл, сорт нь тодорхой жимсний модыг сонгох мэдлэгтэй болох юм. Мөн жимсний модыг залгаж ургуулж сурах нь хүйтэн, ганд тэсвэртэй модыг бий болгох, жимс өгөх хугацааг богиносгодог, жимсний төрөл зүйл нь өөрчлөгдөхгүй байх давуу талуудтай байдаг байна. 

 

№5

Төслийн нэр: “Экологийн боловсролыг Мод үрсэлгээний газар олгох нь”

Төсөл хэрэгжүүлэгч: Миний клуб ТББ

Төслийн товч мэдээлэл:  Төслийн хүрээнд 1500 оюутан, сурагчдад 28 удаагийн 168 цагийн практик сургалтыг сайн дурын ажил хэлбэрээр мод үрсэлгээний талбай дээр орох юм. Ингэснээр сурагч, оюутнууд хэрхэн мод үрслүүлэх, түүнийг хэрхэн арчилж ургуулах, хэрхэн боож багцлах, хэрхэн ойн нөхөн сэргээлт, хашаалалт хэрэм болгон тарьж ургуулах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олж авах юм.

 

№6

Төслийн нэр: “Орчноо ногооруулах бүтээлч таван шийдэл”

Төсөл хэрэгжүүлэгч: Уур амьсгалын аян ТББ

Төслийн товч мэдээлэл: Төслийн хүрээнд хотын орон зайд аль болох байгалийн бус материалуудыг багасгах, барилгажсан, цементлэгдсэн орон зайг эргүүлэн ургамал, ногоон бүрхэвч, мод, цэцэг гэх мэт байгалийн элементээр дахин амьдруулах 5 төрлийн бүтээлч шийдэл боловсруулан гарын авлага боловсруулж, орчноо тохижуулж цэцэрлэгжүүлэхийг хүссэн хэн бүхэн авч хэрэглэх боломжтой байхаар сошиал болон онлайн орчинд түгээх, кампанит ажил өрнүүлэх юм. 

 

№7

Төслийн нэр: “Цэнхэр толбо”

Төсөл хэрэгжүүлэгч: Про медиа нетворк ХХК - Тэнгэр ТВ

Төслийн товч мэдээлэл: Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой дотоод болон гадаадын орчинд өрнөж буй үйл явдлуудыг сурталчлах, олон нийтийн мэдээ мэдээллийг нэмэгдүүлэх, боловсролыг сайжруулах чиглэлээр тогтмол, тасралтгүй контент бэлтгэх зорилготой мэдээллийн хөтөлбөр гаргах юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ахмад (150.129.141.69)
    Энэ их мөнгө зориулалтаараа үр өгөөжтэй ажилд л зарцуулагдаасай. Ингэж хжлжхийн учир юу мэ гэхээр: ЖДҮ,ХБ,ХЭДсан,Тариалалтын сан,НД-ын сан ,Халмжийн сан ,БЗСан,Бондын мөнгө гээд хаана л бага хүүтэй урт хугацаатай зээл,буцалтүй тусламжийн мөнгө хөрөнгө байна тэр бүгдээс өөрөө болон хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан авч,хахууль,авилгын хэрэгт нэр холбогдож явдаг Янгуугийн Содбаатар гэдэг шуналт этгээд Тэрбум модны хөтөлбөрийг дэмжиж ОУ-ын байгууллагууд,гадаадын улс орнуудаас олгосон хандив тусламжийн хөрөнгийг ЗГын урдуур орж , улсын төсөв хөгжлийн бодлогод тусгахгүйгээр ганцаараа мэдэж зарцуулдаг хачин зарчимгүй ажил хийгдээд байгаад олон түмэн,УИХ-ын зарим гишүүд, холбогдох яамдын сайд нар хүртэл зэвүүцэн дургүйцдэг болсон байна шүү.дээ Уг нь ийм нийтийг хамарсан том төслийг Олон нийтийн оролцоонд түшиглүүлэн ИНБ-ууд, мэргэжлийн холбоод ,иргэдийн төлөөллөөс бүрдсэн Удирдах зөвлөлийн санал санаачлагад тулгуурлан иргэдийн оролцоо,хяналтын дор хэрэгжүүлдэг Олон улсын туршлага байдаг бол манайх нэг шуналтай нэрд гарсан авилагч, хулгайчид хариуцуулчихсан байдаг. Юу л болдог болдоо. хөөрхий.
    2023 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    7 цаг 21 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    7 цаг 48 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    Өчигдөр 20 цаг 50 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Уржигдар 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Уржигдар 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Уржигдар 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Уржигдар 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 26 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК