Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Макс Экспресс төхөөрөмжөөр шууд дамжуулан “Ангараг” гаргийг бодитоор үзүүлжээ

2023-6-06
0
ЖИРГЭХ

Улаан нүдэн гараг буюу Ангараг гаргийг манай хүн төрөлхтөн судалж эхлээд чамгүй хугацаа өнгөрөөд байна. Шинжлэх ухааны ачаар техник технологи боловсронгуй хөгжиж буй энэ үед бид оршин буй дэлхийгээс алс байх гараг ертөнцийг ч тольдон харж чаддаг болжээ.

Үүний баталгаа нь өнгөрсөн баасан гарагт буюу зургадугаар сарын 2-ны өдөр Европын Сансрын Агентлаг/ESA/ анх удаа Ангараг гаргаас шууд дамжуулалт хийлээ. ЕСА-ийн Марс Экспресс хэмээх энэхүү урт хугацааны, бүтээмж өндөр, Ангарагийн тойрог замын хөлөг дээрх Харааны хяналтын камераас шууд тусгагдсан шинэ зургуудыг ойролцоогоор 50 секунд тутамд харах боломжтой дамжуулжээ.

"Энэ бол дэлхийгээс бараг гурван зуун сая километрийн зайд, инженерийн зориулалтаар төлөвлөгдсөн хуучин камер бөгөөд үүнийг өмнө нь туршиж байгаагүй. Үнэндээ бид үүнийг ажиллана гэдэгт 100% итгэхгүй байна. Гэхдээ би маш өөдрөг байна. Ер нь бид Ангараг гаргаас авсан зургуудыг хараад хэд хоногийн өмнө авсан бэ гэдгийг мэддэг. Яг одоо Ангараг гаргийг байгаагаар нь, олж чадах чинээгээрээ харж байгаад баяртай байна” гэж Германы Дармштадт дахь EСА-ийн сансрын нислэгийн удирдлагын төвийн Сансрын хөлгийн ажиллагааны менежер Жеймс Годфри тайлбарлав.

Өнөөгөөс 20 жилийн өмнө буюу 2003 онд Европын Сансрын Агентлаг анх удаа Ангараг гараг луу бие даасан хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь Марс Экспресс хэмээх тойрог замын төхөөрөмж, нөгөөх нь Бийгл 2 хэмээх газардагч төхөөрөмж юм. Бийгл төхөөрөмжийг Дарвины нүдийг нээж, хувьслын механизмыг тайлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Beagle хөлгийг бэлгэдэж нэрлэжээ. Хэдийгээр Бийгл 2 амжилттай газардсан ч нарны хавтан нь ажиллаагүй тул эрчим хүчгүй болж харамсалтайгаар ажлаа өндөрлөсөн байна.

Харин Марс Экспресс тойрог замд амжилттай тогтож үе үе тасалдсан ч гэсэн 20 жилийн турш шаргуу ажиллаж Улаан нүдэн гаргийн талаар чамгүй мэдээллийг хүн төрөлхтөнд дамжуулсан юм. Ийнхүү 20 жилийн ойгоороо Ангараг гараг дээрээс 1 цагийн турш "шууд дамжуулалт" хийжээ.

Улаан нүдэн гараг дээрээс хийсэн, нөгөөтэйгүүр, дэлхийгээс гадна анх удаа хийсэн шууд дамжуулалтыг та үзэхийг хүсвэл ЕСА-ийн албан хуудас дээр тавигдсан "First livestream from the Red Planet" хэмээх бичлэгийг ютюб сувгаар хайн үзэх боломжтой. Хоёр гаргийн хооронд 300 сая километр зай байгаа тул гэрлийн хурдаар мэдээлэл дамжсан ч 17 минут хоцорч ирэх аж. Энэхүү төхөөрөмж нь яг доогоор Ангараг гаргийн тойрог замд идэвхтэй ажиллаж буй 7 орбитерийн нэг юм. Шинжлэх ухаанаар энэхүү гаргийг судалж эхлээд 20 жил өнгөрч байгаа ч тэртээ зуугаад жилийн өмнөөс манай их зохиолч Д.Нацагдорж "Од" хэмээх шүлгээ бичиж, "Марс" нэрийг монголчуудад анх танилцуулж байсан билээ. 

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаа оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?

Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?
Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи.
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов.
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.     

Р.Батхишиг

Мэдээллийн эх сурвалж: Гэж юу вэ?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхаарал татаж ойрын ДӨРВӨН тоглолт
ДАЙНЫ БАЙДАЛ: АНУ-Иран улсууд эвлэрч, Ойрх дорнодод дайны гал намжих найдвар
Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
Өмнөд Африкт болсон олныг хамарсан буудалцааны үеэр 12 хүн амиа алджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
    6 мин
  • Монголд анх удаа зохион байгуулагдах задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ
    11 мин
  • FIFA WORLD CUP: ДАШТ-д дебут хийж байгаа хамгийн залуу 10 тоглогч
    16 мин
  • Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
    13 цаг 44 мин
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо
    15 цаг 55 мин
  • “ШУНХЛАЙ” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
    16 цаг 43 мин
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
    16 цаг 50 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхаарал татаж ойрын ДӨРВӨН тоглолт
    17 цаг 22 мин
  • Норвегийн угсаа залгамжлах хан хүү 4 жилийн хорих ял сонслоо
    17 цаг 30 мин
  • Имарт “ТОП-100” аж ахуйн нэгжийн 21-т шалгарлаа
    17 цаг 52 мин
  • Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    18 цаг 8 мин
  • Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 9 дүгээр хуралдаан болов
    18 цаг 23 мин
  • Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгууллаа
    18 цаг 35 мин
  • Шведийн шигшээ багийн тоглогч Ясин Аяри төрөлх Тунисынхаа эсрэг хоёр гоол оруулав
    19 цаг 5 мин
  • Японы хөгжөөн дэмжигчид ДАШТ-ий тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж, дэлхий нийтийн хайрыг татав
    19 цаг 21 мин
  • Д.Сумъяабазар: Хотын төсөв, эдийн засгийн асуудлыг УИХ хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг
    20 цаг 52 мин
  • Нью Йорк Никс багийн уналт босолтыг харшуулсан 80 жилийн түүхэн замнал
    21 цаг 12 мин
  • ДАЙНЫ БАЙДАЛ: АНУ-Иран улсууд эвлэрч, Ойрх дорнодод дайны гал намжих найдвар
    21 цаг 40 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалжээ
    21 цаг 47 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
    22 цаг 6 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
24 баримт
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК