Засгийн газрын тохируулагч агeнтлаг Стандарт хэмжилзүйн газраас "Юманд хэмжээ бий" сарын аянг 2023 оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс долоодугаар сарын 7-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Дорнод аймагт Стандарт, чанарын шаардлага хангахгүй байгаа зам барилга, уул уурхай, сургууль цэцэрлэгийн орчин, хүүхдийн тоглоом, үйлчилгээний газрууд, зогсоол, нүх шуудуу, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, амралтын газар, хог хаягдал зэргийн байгаа газар байршлын зургийг дарж “Дорнод стандарт, хэмжил зүй” албан ёсны хаяг руу илгээх боломжтой юм.
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ