
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид асуулт асуулт, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг хариулт өгөв.
"УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэргийг шүүх дээр өнөөдрийн байдлаар хүлээн авч, хянан шийдвэрлэсэн зүйл байхгүй. Шүүхийн өмнөх шат буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналтад явж байгаа хэргийн талаар мэдээллийг ШЕЗ-өөс өгөх боломжгүй. Хэрэг харьяаллын хүрээгээр орж ирдэг учир Хөгжлийн Банкны хэрэг шиг Нүүрсний гэх хэргийг багцлан хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй" гэв.