Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Яруу найрагч Ц.Хулангийн 2019 онд XIV Далай ламд илгээсэн захидал

2023-7-31
0
ЖИРГЭХ

 

Яруу найрагч Ц.Хуланд гадаадын тусгай албадтай хамтран ажилласан хэргээр есөн жил, зургаан сарын хорих ял оноогоод байгаа билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Ц.Хулангийн гэр бүлээс уг захидлыг олон нийтэд ил болгож байгаа ажээ. Захидалтай танилцана уу. 

"ДЭЭРХИЙН гэгээнтэн XIV ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ ТАНАА"

Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон Монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна. Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо.

Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье.

Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна. Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм.

МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд X дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ Цоодолын Хулан

2019.11.20-ны өдөр.

Энэтхэг улс, Дели хот

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • иргэн (192.82.74.115)
    Хулан үнэнийг бичжээ.
    2023 оны 08 сарын 04 | Хариулах
    • тэнэглэл
      2023 оны 08 сарын 04
  • Зочин (103.161.242.174)
    Монголд Х богдоо тодруулж байхад түүнийг удаашруулж саатуулах гэсэн нь хаанахын санаа байв. Энэ асуудлаар төрийн нэг том институцын ажилтан нь нэгэн эх орноосоо дайжсан улаан орхимжтой харийн этгээдэд хандаж захидал бичих болов. Энэ бол Монголчууд дотроо баяны, ардын гэж сүүлийн үед талцах болсныг нь далимдуулж ашигласан гадны бодлогод Хулан нар өртөж ашиглагдсан байх
    2023 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.21.194)
    Х богд тодорч буй нь хятадын шарын шашины төв болж шарын шашинтангуудыг шашинаар нь удирдах гэсэн атгаг санааг тасалж буй хэрэг юм! Хяталууд өндөр настай далай багшийг жанч халж өнгөртөл монголын Х богдыг тодруулахгүй байж байгаад өнгөрсөний дараа нь өөрийн Ванчин эрдэнэ ламаар саналаар доторуулах батлуулах туйлын хүсэлтэй байсан ба( янзын ламаар болрн энэ яруу найхагч хүүхэнд их хэмжээний мөнгө өгч авалцаж байсанг нь манай тагнуулын байгуулга 5 жил дагаж мөшгиж баримтжуулж байсан гэдэг) хятадын шарын шашины гол төв болох алсын санааг нь далай багш мэдээд Х богдыг өөрөө яг цагт нь өрсөж тодоруулсан гэж учир мэдэх шашины хүн ярьж байсан!
    2023 оны 08 сарын 02 | Хариулах
  • оамаа (176.221.121.223)
    Хулан шиг эх орондоо хайртай,шүлэгчийг урьхиндаа оруулж мөнгөний өмнө бөхийлгэж байгаа гадныхны нөлөөнд авталгүй арай гэж монголдоо тодроод буй Богдыгоо муулахаа болимоор байна.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Цөөхөн тусмаа талцах гээд байхы (139.5.219.134)
    Нөгөөх нь төрцөн гэснүү. Төрөхөөс өмнөх захиа юм болуу. Нэгэнт төрцний дараа бол хэл ам үүсгэж өөр хүн дээр төрүүл энтр гээд гарал үүслээр нь ялгаварлан талцуулах дэмий байхөө. Бид ч талцаад яахы, Мөнх тэнгэртээ итгэх нь итгэж, шарын шашинд итгэдэг нэг нь итгэг л дээ., заавал тэр бүрийг нь бусниулахын төлөө юмнуудад энд муу сайнаар яриад яахы...
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Иргэн (59.153.86.102)
    Далай ламд бичсэн захидал бол хэлэх ёстой үгээ л хэлжээ Энд эх орноосоо урвах тухай буруу зүйл алга л гэж мөхөс над ойлгогдлоо Юмны учир сайн олж байж хүнийг урвагч ,тагнуултай хуйвалдсан ,эх орноо хэдэн төгрөгөөр худалдсан,янхан гэх мэт элдвээр хэлж бичиж доромжлохоо болиосой Хүмүүс минь юманд ууч сэтгэлээр хандаж үзвэл ямар вэ
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • бэлгийн (50.98.55.169)
    Хамба лам яагаад лам хүүхдийн хүчирхийллийн асуудлаар тайлбар хийхгүй байна вэ? Шашины шинчлэл хийхгүйгээр бид хичнээн богд, хувилгаан тодруулаад яах юм бэ?Шинчлэл хийх сонирхолтой лам нарт хатуу сануулга өгч Хулангаар туг тахиж байна.Хулан та биднээс ялгаатай нь хэлэх үгээ хэлдэг, эх оронч шулуун шудрага хүн! Мэдээж чөлөөт уран бүтээлч хүн ном хэвлүүлж уоан бүтээл хийж л амьдрана, 200, гаруй мянган төгрөгний төлөө тэр эх ороноосоо урвах уу?Одоо тэгээд 10р богд, гандангийн эсрэг бүх хүнийг урвагч гэж үзээд шоронд хийх юмуу?Хуланг сулла! Ганданд шинэчлэл хий!
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.212.119.96)
    Энэ захидлаас лав эх орноо худалдсан гэж ойлгогдохгүй л бна
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • уншигч (202.21.100.138)
    Тэр хүүхдийн эмээ нь хэн юм бэ?Гишүүн байсан, уул уурхайтай хаиааралтай гэдэг нэг авгай байнаа даа янз нь.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.90.92)
    Хулан бүтэхгүй. Шарын шашин ч бүтэхгүй
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.123.14)
    МЭДРЭЛ УЛСА ХУДАЛХАС СИХГУИ СУКА
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
  • Уншигч (192.82.81.174)
    Хулан даравгараасаа болсон байхоо
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.184.131)
    Зөв байна, энэ бол эх орноосоо урвасан үйлдэл биш
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.18.156)
    авсан мөнгөө ингэж төлсөн байна даа янхан үүнийг л эх орныхоо эсрэг гэдэг юмшт
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
  • ТАГНУУЛЧ (192.82.67.157)
    ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАДЫН АРГА ӨГӨӨШИНД УНАЖ ЭНЭХҮҮ ЗАХИА ГЭЭЧИЙГ БИЧЖЭЭ! ЭХ ОРНООСОО УРВАХ , ГАДНЫ ТАГНУУЛЫН ГАР ХӨЛ БОЛОХ КИНОН ДЭЭР ГАРДАГ ШИГ СҮРТЭЙ ЮМ БИШ....ГАДНЫ ТАГНУУЛУУД ХҮНЭЭ СОНГОН СУДАЛНА , АШИГ СОНИРХОЛ , ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ , ЗАН ААШ , АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ГЭЭД БҮГДИЙГ НЬ СУДАЛЖ БАЙГААД НЭЭНТЭГЛЭН ГАРТАА ОРУУЛЖ АВДАГ !!! ХУЛАН ХАТАГТАЙ ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙ БУСДЫН АРГА БАШИРТ УНАЖЭЭ !!!
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
    • Би хувьдаа энэ Богдыг жинхэнэ гэж итгэхгүй байна Яагаад гэвэл Богдын тодорсон ард иргэддээ баяр баясгалан эв нэгдэл авчирах учиртай гэж итгэдэг. Гэтэл баахан гомдол хэрүүл авчирсан. Богдын ээж арай алтны босс баймааргүй Монголчууд Ламаизм байгал эхийн хэвлийг хөнлөхийг цээрэдэг Энэ биш ээ
      2023 оны 07 сарын 31
  • intelno.1 (202.126.88.145)
    hahaha genco enend oroltsogui baidiimaa yanknuudaa elbegdorj enhboldtonguudin huhed orj chadaaguid unuudur iim ym hiiheesee ichee, genco harinch hulantai esreg bair suuritai shuu zuwluhuus n zailuulah gj mun ch ih uzsen dee
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    49 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    1 цаг 30 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    2 цаг 10 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    2 цаг 48 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    3 цаг 43 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    3 цаг 46 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    4 цаг 14 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    4 цаг 18 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    4 цаг 19 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    4 цаг 39 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    4 цаг 44 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    4 цаг 52 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    4 цаг 57 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    5 цаг 20 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    5 цаг 59 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    6 цаг 12 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    6 цаг 19 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    6 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    6 цаг 44 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    6 цаг 45 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК