Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эзэн Чингисийн нутгийнхан "Эрийн гурван наадам" хийж чаддаггүйг батлах 10 баримт

2023-8-01
0
ЖИРГЭХ

Өнөө жил ууган таван аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй. Тэдгээрийн нэг нь одоогийн хэнтий аймаг буюу хуучнаар Хан Хэнтий уулын аймаг билээ. Гэвч тус наадам анхнаасаа л маргаан дагуулж, бөх, морь, сур гээд л бүхий л зүйл дээр булхайцсанд олон нийт бухимдангуй хандаж байгаа. Тэгвэл бид та бүхэнд Эзэн Чингисийн нутгийнхан "Эрийн гурван наадам" хийж чаддаггүйг батлах 10 баримтыг онцолж байна. 


Баримт 1

Тус наадмын нээлтэнд үг хэлсэн Хэнтий аймгийн Батноров сумын уугуул эрхэм төрийн түшээ, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тулгар төр байгуулагдсаны 232 жил" гэж бүхэл тоог андуурч хэлэв. Бүхэл бүтэн хоёр мянганыг гээж хэлсэнд хэлийг нь л буруутгахаас биш дээ. Төрийн томчуулын үг хэл түмний чихэнд ойрхон байдгийн учир алдаж хэлсэн үгээ засах л учиртай байж дээ. 

Баримт 2

Тус наадамд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Гарди Ө.Бат-орших, Ц.Бямба-отгон тэргүүтэй 256 бөх уран хүчийг уралдуулав. Бөхийн барилдааны гурвын даваанд өнөө жилийн Улсын баяр наадмын үзүүр бөх Улсын гарди Ц.Бямба-Отгон Хэнтий аймгийн Бор-Өндөр Сумын заан Р.Алтаннаран хутгуулж, тахимдуулсан ч давсан. Нүдний хараа гүйцээгүй хүнд ойрхон газар туссан. Гэвч удаашруулсан бичлэгээс яалт ч үгүй сумын зааны тохой түрүүлж хүрсэн харагдав. Гэвч хөлийн цэцүүд нь нутгийнхаа бөхөд давааг өгч олны уурыг төрүүлэв. 

Баримт 3

Их насны уралдаанд олон будилаан болов. Тэдгээрийн нэг нь Тод манлай уяач Л.Батмөнхийн Их хурд уралдаанд түрүүлсэн бор морийг морьд эргэснээс хойш барин үлдэж, замын талд орсных нь дараа араас нь тавьсан гэх дуулиан юм. Энэ талаар морины эзэн "Төрийн наадам болохоос төрлийн наадам биш шүү" хэмээн бухимдангуй байсан аж. 

Баримт 4

Их насны уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн. Гэвч хурдан морины комисс ямар ч шалтгаангүй хассан юм. Түрүү морины бай өндөр байв. Аман хүзүүнд хурдалсан морь нь тус аймгийн хорих ангийн даргын нэр уралдсан. Зургаад хурдалсан нь мөн л тус нутгийн морь байжээ. Тэгэхээр ойлгомжтой булхай гэж харагдсан.

Баримт 5

Сур харваан дээр бас асуудал үүсэв. Өсвөрийн харваачдын наадамд 28-аас 26 оносон охиныг түрүүллээ гэж хэлээд явуулсны дараа дахин найман сум тавиулж, шагналт байраас хассан гэдэг асуудал дэгдсэн. Үүн дээр Хэнтийн сурын холбоо ташаа мэдээлэл, охиныг 3-4 удаа дуудсан ч ирээгүй хэмээн тайлбар өгч байсан.

Баримт 6

Хэнтий аймгийн хурдан морины салбар хороо хээр морь 145 см-тэй тул сэрвээний хэмжилтэн дээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан байна. Иймд тухайн үйл явдалтай холбоотой баримт, материалууд болон хасагдсан морийг уралдаанд оруулсан, энэ явдалд гар бие оролцсон бүх хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулж байна.

Хэмжилтээрээ хасагдсан морь түрүүлсэн тул морины комиссын шийдвэрээр хасаж, дараагийн морийг түрүүлснээр тооцон цоллосон болно. Гэсэн хэдий ч нэр бүхий хүмүүс наадмыг зохион байгуулагчдыг будилуулсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ташаа мэдээлэл тарааж, дүрэм журмаа баримтлан ажилласан албан хаагчид, энгийн ард иргэд, аймаг орон нутгийн нэр хүндэд халдсаар байгаад харамсаж байна. Наадамчин олон та бүхэн бодит нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсье.

Энэ мэт байр суурь, шийдвэрийг наадамчид болон хээр морины эзний хүсэлтээр бол тухайн үед гаргаж өгөхийг шаардсан ч салбар хороо тэр даруйд мэдэгдэл, тайлбар хийгээгүй. Харин дараа өдөр нь хашсан морийг цагдаагийн газрын нэр бүхий албан тушаалтан хүч түрэн гаргасан гэх доорх мэдэгдлийг хийсэн. Эх сурвалж: Эгүүр.мн

 

Баримт 7

Хэтэрхий чамин наадам байлаа. Хүмүүс "Бид Хэнтийг биш улсаа хөгжүүлэх гэж татвар төлдөг" хэмээн шүүмжилсэн. Үнэндээ нов ногоон зүлэгтэй, бүтээн байгуулалт бусад аймгуудаас хамаагүй илүү байгаа. Учир нь төрийн өндөрлөгүүдийн төрсөн нутаг хойно аргагүй биз. Олон нийтийн шүүмжлэлээс тэд айдаггүй бололтой. Данхар төсөвтэй дарга нарын нутгийн ой ийм л байлаа. 

Баримт 8

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нутгийнха түүхт ойгоор Үндэсний бөхийн замналаа өндөрлүүлж, зодог тайлав. Гэвч тэнд нэг алдаа байлаа. Учир нь зодог тайлж буй бөх унадаг жамтай. Гэвч хүндэт аварга маань санамсаргүй давж харагдсан. Зохион байгуулагчид учраа бөхөд нь учир жанцанг нь тайлбарлаж өгөх ёстой байсан гэж дүгнэж байгаа. Ямартай унасан бөх туг тойроод давсан аварга маань зодгоо тайлсан. 

Баримт 9

Хэнтийн нутгийн түүхт ойд Дундговь аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү хөрөнгө цацсан гэх мэдээлэл тарав. Тэрбээр энэ жилийн баяр наадмаар Хан Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд түрүүлсэн Их нас, Азарга, Соёолон насны морьдын уралдаан түрүүлсэн морьдыг "Nissan Patrol Y62" маркийн гурван автомашинаар байлсан байлсан гэнэ. Магад дарга нарын нутагт өргөл барьцаа өгч байгаа учир нь сонгуулиар нэр дэвших гэсэн бодлоос нь ундраа биз. 

Баримт 10

Эзэн хааны нэр барьж аархдаг атлаа "Эрийн гурван наадам"-аа аятайхан зохион байгуулчихаж чаддаггүй дарга нартай ажээ Хэнтийнхэн. Энэ нийтлэлээрээ бид Хэнтий нутгийн ард түмнийг харлуулах гэсэнгүй. Харин хаа газрын наадамд түрүүлж, айрагдсан хурдан буянг хасдаг, сайхан бөхийн урмыг хугалдаг, бяцхан охины нулимсыг үзсэн гэдгийг нь жилийн жилд мартахааргүй боллоо. Эзэн хааны өлгий нутгийн зон олон наадам зохион байгуулагчдын алдааг ойлгож,  ирэх жилийнхээ наадмыг өргөн дэлгэр, сайхан тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Л.Сая

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.126.89.170)
    Бусад аймагт Хэнтийн бөх, морь, сурчыг битгий наадамдаа оруул
    2023 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.170)
    Хөгийн аймаг гэвэл Хэнтий л бна
    2023 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.88.128)
    Ёоостойййй онцгүй харагдаж сонсогдож байналээ шүү...!!! Их эзэн хааны нутаг гэж бүү аарах...!!!! Өвөрхангайнхан Их эзэн хааныхаа голомтыг сахисаар л суугаа шүү.
    2023 оны 08 сарын 03 | Хариулах
    • иргэн
      Хэнтийхэн бүтэхгүй ээ.Худал, хулгай луйварт үнэн гаргууд хүн муутай , хэнийг ч хэлмэгдүүлж хохироож мэдэх улс.Оросоос ирсэн оргодол буриадууд шигээ өлөн ховдог зантай.Бүхнийг булхайгаар шийдэх гэдэг.Бат-Эрдэнэ допинг гэж мэддэггүй байх үед 11 удаа түрүүлэхдээ дан допингоор түрүүлсэн.Дараа нь Оюунболдыг өөрийн аргаар явуулах гээд 3 удаа допинд бүдрээд тар нь танигдсан.
      2023 оны 08 сарын 03
  • Зочин (64.119.20.164)
    За яах вэ, шинэ баян цээж өвчтэй гэдэг юм аа, топор данх хоёр нь мөнх биш юм чинь тэгж байгаад хөрсөн дээрээ буухгүй хаачих вэ дээ, кк
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (139.5.216.27)
    Хүн нэрээ тогос өдөө. Муу нэрийг хусавч арилахгүй. Хэнтий өнгөрчээ хөөрхий.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.66.128)
    цаашид бусад аймаг сумынхан хэнтийн ямарч баяр наадамд оролцох хэрэггүй. Зөвхөн хэнтмйнхэн тэр довон дээрээ хоорондоо барилдаг хоорондоо ураалдаж байг.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.184.131)
    Эд нар Чингисийн нутгийнхан биш ээ, сүүлд суурьшсан эрээвэр хураавар улсууд. Чингисийн удмынхан аль эрт гараад Хятад, кипчак, ижлийн булгааруудын дунд уусаад алга болсон.Сүүлд суусан улсууд хаанаас ирснийг мэдэхгүй ээ
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.141.59)
    Хэнтийн тэнэг халхууд тэнэгтэж дуусахгүй.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.34)
    Баримт бичгийн алдааг нь тооцооч. 2022 оноор огноолсон байсан. 99 жилийн ой гэсэн байсан. Хатарбаатар гэх мэт. Төрийн албанд нь албан бичгийн эх алдаагүй цэвэрхэн хийчих хүн 100 жилийн түүхэнд ховорхон байсан бололтой.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.66.128)
    Тэр хэнтийн хорихын дарга гэх нөхрийг барьж хориочээ. Ер нь төрийн албан хаагч хурдан морийг ямар заваараа уядаг юм бэ? Энэ хорихын даргыг нэг бол ажлаас халж явуул. Морио уяад л хөдөө царайлаал тэнэгтэж яваг.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.66.128)
    Цаашил хэнтийн баярт гадны аймаг хошууны иргэд оролцох хэрэггүй. Дотроо нэгнээ дөнгөөд л тэнэглэж байг хөөрхий. Газар газрын тэнэгүүд ганц нанцаараа явж байхад хэнтийн тэнэгүүд 3-уулаа явах юм гэдэг шинэ үеийн ардын хэлц үг байдагдаа.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Иргэн (124.158.66.128)
    Төрийн өндөрлөгүүд, Газрын наймаачин Наранхүү нар зөв ажил санаачилж хэрэгжүүлжээ. Өргөл, барьц авилга биш гэдгийг шүүрийн сайдаар баталгаажуулсан, олон хүнд санаа авмаар ач тустай арга хэмжээ болжээ. Буян хишиг нь дэлгэрэг.
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.67.157)
    ИХ НАС ЛУЙВАРДДАГ ХОРИХЫН ДАРГА ХАТАРБААТАР ЧИНЬ ХЭНТИЙ ЗҮҮН ЧИГИЙН МОРИНЫ МАФИЙН БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ НОВШ
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    53 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    1 цаг 33 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    2 цаг 14 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    2 цаг 52 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    3 цаг 46 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    3 цаг 49 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    4 цаг 17 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    4 цаг 21 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    4 цаг 23 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    4 цаг 42 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    4 цаг 48 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    4 цаг 55 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    5 цаг 0 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    5 цаг 23 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    6 цаг 2 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    6 цаг 15 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    6 цаг 23 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    6 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    6 цаг 47 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    6 цаг 48 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК