зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын начин Ө.Батзул: Сайхан “заан” цолонд хүрчих юм сан гэж бодож явдаг 

2023-8-06
0
ЖИРГЭХ

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт болж байна. Энэ үеэр бид Улсын залуу начин Ө.Батзултай хором ярилцлаа. 


-Даншиг наадамдаа сайхан наадаж байна уу та? 

-Сайхан наадаж байна. Даншиг наадмаа үзэж суугаа Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Сайхан наадацгаагаарай. 

-Та өнөөдөр ямар төрөлд барилдах гэж байна?

-Энэ удаагийн наадмын барилдааны онцлог нь Өвөр Монгол, Буриад, Монгол үндэсний бөх гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм байна. Өмнө нь төв цэнгэлдэх хүрээлэнд болоход Буриад бөхийн барилдаан болж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа энэ төрлөөр барилдаан болох гэж байгаа юм байна. Миний хувьд Үндэсний бөх, Буриад бөхийн төрөлд барилдахаар бүртгүүлсэн. 

-Хоёр төрөлд зэрэг барилдаж болно гэсэн үг үү? 

-Журамдаа бол Үндэсний бөхийн цолтой бөхчүүд нь Буриад бөхийн төрөлд зодоглох бол Үндэсний бөхөөр барилдах ёсгүй юм байна лээ. Гэхдээ энэ жил олон сайхан наадмууд болж, бөхчүүд хэдэн тийш тараад явчихсан учир бөхчүүд маань хоёр төрөлд бүртгүүлсэн. 

-Энэ жилийн Улсын баяр наадам таны хувьд?

-Шинэ гарди, арслан, харцагууд мэндэлсэн сайхан наадам боллоо. Миний хувьд доор даваанд унасан. Гэвч миний зааж, зөвлөж явдаг дүү Г.Ганхуяг маань Улсын харцага цолтон болж, магнай тэнийлгэлээ. Өөрөө цол ахиулсан юм шиг л баярлаж байгаа. 

-Их спортоороо бэлтгэл сургуулилт хийж байна уу?

-Их спорт, Үндэсний бөхийг хослуулж бэлтгэл хийгээд чамгүй хугацаа өнгөрсөн байна. Одоо голдуу Үндэсний бөхөө дагнах сонирхолтой байгаа. 

-Их спортоор ойрхноо олон улсын тэмцээн уралдаан байгаа юу?

-Ирэх есдүгээр сарын эхээр Монгол улсын баг тамирчид Сербийн нийслэл Белград хотыг зорихоор бэлтгэлээ хийж байна. Миний хувьд энэ удаагийн ДАШТ-ыг өнжөөд залуучууддаа зөвлөөд л байж байна. 

-Их спортоо бүр мөсөн орхиж байж Үндэсний бөхөөр амжилт гаргана гэж зарим хүмүүс ярих юм. Таны бодол?

-Хослуулж барилдахад муу юм байхгүй л дээ. Монгол улсын заан М.Лхагвагэрэл, харцага Г.Ганхуяг дүү нар маань байна. Хүнд жингийн тамирчид л үндэсний бөхөөр амжилт үзүүлнэ.  Буруу юм гэж байхгүй. Тэртээ тэргүй их спортын нас залуу шүү дээ. 

-Таны хувьд Даншиг наадмын бөхийн барилдаан хэр чанга санагдаж байна?

-Мэдээж сугалаагаар өрсөлддөг учир чанга байлгүй яах вэ. Гэхдээ бөхчүүд маань олон тийш явсан учир зарим том бөхчүүд байхгүй байх шиг байна. 

-Бөх хүнд хүрчихвэл гэж мөрөөсөж явдаг цол бий шүү дээ. Таны хувьд энэ нь ямар цол вэ?

-Төрийнхөө баяр наадамд долоо давж, сайхан заан цолонд хүрчих юм сан гэж бодож явдаг. Бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байтал болох байлгүй дээ. 

Л.Сайнаа 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
Цастай өдөр сонсох "плейлист"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.151)
    Их спорт гэж чөлөөтийг хэлж байгаа юм байх даа, чөлөөт мэт нь их спорт болчихоор жинхэнэ бага спорт гэж юу байна тэгээд
    2023 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 мин
  • Баянголын амны 2007 айлын орон сууцны төслийн барилга угсралтын ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна
    39 мин
  • Улаанбаатарт -5 градус хүйтэн байна
    43 мин
  • Лион vs Пари Сен-Жермен: Лиг 1-ийг тэргүүлэгчдийн тулаанаас юу хүлээх вэ?
    9 цаг 4 мин
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
    10 цаг 37 мин
  • Монголын Усан Спортын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болж байна
    19 цаг 22 мин
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
    19 цаг 53 мин
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
    20 цаг 5 мин
  • Б.Одгэрэл ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
    20 цаг 16 мин
  • Яармагийн бохир усны хоёрдугаар өргөх насосыг цэвэрлэлээ
    20 цаг 34 мин
  • Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
    20 цаг 43 мин
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид нийт 8 медаль хүртээд байна
    21 цаг 12 мин
  • Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
    21 цаг 21 мин
  • The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ
    23 цаг 41 мин
  • Улаанбаатарт -7 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    Уржигдар 17 цаг 34 мин
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
    Уржигдар 17 цаг 23 мин
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Энэ сарын 29-нд "цэргийн тангараг" өргөх ёслол болно
    Уржигдар 16 цаг 55 мин
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажлын байр бий болгон томилжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК