Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МОНГОЛ ӨВ: Аялгуут сайхан "Алтай ятга"

2023-8-31
0
ЖИРГЭХ

Эрт үеэс өнөөг хүртэл уламжилж ирсэн хосгүй нандин өв соёл, ёс уламжлалын талаар бэлтгэн хүргэдэг МОНГОЛ ӨВ булангийн энэ удаагийн дугаарт соёлын биет өв болох алтай ятгыг онцоллоо.


Хүн төрөлхтөн олон янзын урлагийн бүтээлийг эрт үеэс зохион бүтээж, цагийн аясаар уламжилж ирснийг түүхийн олон дурсгал гэрчилж байна. Чухамдаа соёлын биет ба биет бус өвийн алин байсан ч үүсэл гарал нь улам эрт үеийг заах сурвалж, олдворууд шинээр гарч ирсээр. Тэдгээрийн нэг нь 2008 оны зургадугаар сард Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулаас модоор урласан “алтай ятга” хөгжим олдсон билээ. Энэхүү чухал өвийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан хээрийн шинжилгээний анги тус уулын нүхэн хадны оршуулгыг малтан судлах үедээ олсон байдаг.

Уг оршуулга нь Түрүү Дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш юм. Үүнээс олон тооны эд өлгийн зүйлс гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг ажээ. Тухайн хөгжмийн нийт урт 72 см, өргөн 10.1 см бол холбогдох он цаг нь 1400 гаруй жилийн өмнөх үе буюу НТ 590-670 он.

Уг хөгжмийн их биеийг залгаасгүй хус модоор сийлжээ. Харин царны таг болон тээгийг уд модоор хийсэн болохыг судлаачид тогтоосон байна. Нарийн урт хүзүү, завь хэлбэрийн их биетэй. Хөгжмийн толгой хэсэгт шөмбөгөр хоншоор, багахан хөхөл бүхий адууны толгойг дүрсэлжээ. Адууны дагзан дээр дөрвөлжин хэлбэрийн нүх ухсан нь чавхдас бүхий босоо гарыг суулгах үүрэгтэй аж. Хүзүүг хар өнгийн холтсоор битүү ороож байсан бололтой.

Евразийн хэмжээнд булш оршуулгын малтлагаас модон хөгжмийн зэмсэг гарсан тохиолдол нэн ховор байдаг нь өнөөг хүртэл хадгалагдаж ирэх нөхцөл хангалтгүй байсантай холбоотой юм. Харин төмөрлөг болон яс, чулуун зэмсгүүд цөөнгүй гарч байжээ. Жаргалант хайрханы хөгжмийн царны эсрэг талд сийлмэл зураг сийлсэн нь өвөрмөц. Зургаан  буга, нэг  янгир, таван  нохой болон нумаа эвшээлгэн харвахыг завдаж буй нэгэн анчныг сийлсэн нь Түрэгийн үеийн хадны зургийн дүрслэлтэй зарим талаар төстэй аж. Ан авын сэдэвтэй зураг хэмээн үзэж болох бөгөөд эртний нүүдэлчид их ав хомрогын өмнө уул усны эзэн савдгаа эл аялгуут хөгжмөөр аргаддаг байсан болов уу хэмээн судлаачид таамагладаг.

Уг хөгжмийн зэмсгийн хажуу бөөр, хүзүүний дагуу зургаан  хэсэг газарт эртний руни бичгийг сийлжээ. Профессор Ц.Баттулгын тайлж, уншсаны дагуу уг хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг (монгол хэлээр - Аялгуут) хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг “Чүрэ” гэдэг төдийгүй түүний олонд түгсэн алдар цуу нь “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” гэдэг байсан бололтой. Хөгжим судлаач, урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсгийн унаган хөг аялгууг сэргээн тогтоожээ. Өдгөө язгуур урлагийн “Алтай” хамтлаг эл хөгжмийн зэмсгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж буй.

Уянга, Бөртэ, Алтай хамтлагуудыг үүсгэн байгуулагч, хөгжмийн продюсер, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д.Ганпүрэв "Алтай ятга бол Монголчуудын соёлын тусгаар тогтнолыг дэлхийд баталгаажуулсан цорын ганц үнэт зүйл.

Нүүдэлчид нуман ятгаар тоглодог байсны тод нотолгоо. Бодит баримт дээр тулгуурласан үүх түүхтэй хөгжмийн зэмсэг. Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй түүхэн олдвор, түүхэн судалгаа, сэргээн засварлалт, хөгжүүлэлт. Ижил төстэй хөгжмийн зэмсэг Монголын үндэсний хөгжмийн ай савд байхгүй.

Учир нь бидний ой санамж, удмын хэлхээс таван зуунаар тасарч дорнын соёлд уусах хэмжээнд явж байгаа энэ үед Алтай ятга төрдөө адлуулж, энэ нийгмийн буруу өвгөжсөн мэдлэг доор гишгүүлэх тохиолдол багагүй бий. Үндэсний төрийн их найрал хөгжимдөө хятад хуучир, шанз, ёочин, ятгаа залсан. Түүнийгээ хятадаас худалдаж аваад монгол үндэсний хөгжим гэж тайлбарладаг энэ цаг үед зарим нэг судлаачид Алтай ятгын эсрэг байр суурьтай байгаа нь амьдралын эрхээр үрээсээ холдоод олон жилийн дараа танихгүй байгаа мэт тийм зураглал тод харагддаг" хэмээн ярьсан байдаг.

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол шуудан” компаниас “Алтай ятга” сэдэвт цуврал марк гаргаж нээсэн билээ. Алтай ятгыг маркт мөнхлөх ажлыг “Монгол шуудан” компани, Монгол Уламжлалын академи, “Монгол костюмс” төв хамтран гүйцэтгэсэн байна.

Р.Батхишиг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    1 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    42 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    1 цаг 20 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    2 цаг 14 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    2 цаг 17 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    2 цаг 45 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    2 цаг 49 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    2 цаг 51 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    3 цаг 10 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    3 цаг 16 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    3 цаг 23 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    3 цаг 28 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    3 цаг 51 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    4 цаг 30 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    4 цаг 43 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    4 цаг 51 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    5 цаг 9 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    5 цаг 15 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    5 цаг 16 мин
  • Оросын эмэгтэй уран гулгалтын сүүлчийн найдвар болсон Аделия Петросян
    5 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК