Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МОНГОЛ ӨВ: Их хааны зарлигт их ТҮҮХЭН БИЧИГ

2023-9-07
0
ЖИРГЭХ

Эрт үеэс өнөөг хүртэл уламжилж ирсэн хосгүй нандин өв соёл, ёс уламжлалын талаар бэлтгэн хүргэдэг МОНГОЛ ӨВ булангийн энэ удаагийн дугаарт Их Юань Улсын үеийн  төрийн бичиг дөрвөлжин бичгийг онцоллоо.


Монголчууд бичиг үсгийн өв соёлоороо баялаг түүхтэй түмэн. Тэр ч утгаараа манай бичгийн мэргэд ард түмнийхээ хэл аялгад нийцүүлсэн бичиг үсэг зохиож байсныг тод, соёмбо, вагиндра үсгүүдээс харж болно. Тэгвэл энэ бичиг үсгийн соёл дундаас харь хүн монголчуудад зориулан зохиосон, түүгээр ч зогсохгүй Монголын төрийн их үйл хэргийг бичих албан ёсны бичиг хүртэл болж байсан нь ДӨРВӨЛЖИН БИЧИГ. Монгол бичгийг хэдийгээр төрийн бичиг болгон, ард олноороо өнөөг хүртэл хэрэглэж байгаа ч яг хэн, хэзээ зохиосон нь тодорхойгүй байна.

 

Дөрвөлжин бичгийн үүсэл хөгжил

Дөрвөлжин бичиг нь Хубилай сэцэн(1215-1294) хааны зарлигаар Төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. "Пагва лам Лодойжалцан(1235-1280) бол Төвдийн Сажа нутгийн алдарт бандид Гунгаажалцаны ач хүү бөгөөд түүний эцгийг Содномжалцан гэдэг. Таван ухаанд мэргэшсэн бандид Гунгаажалцан(1182-1251) бол хэн бүхний мэдэх яруу найргийн алдарт зохиол "Субашидыг" зохиосон бөгөөд 13 дугаар зууны дунд үед Өгөдэй хааны хүү Годан ноёны урилгаар Хөх нуурт ирж, Монгол бичгийн анхны хэлзүй "Зүрхэн тольтыг" зохиосон. Энэ үедээ ач Лодойжалцанг дагуулан иржээ. Төвд эх сурвалжид дурдсанаар хожим Хубилай хаан Сажа бандидыг ордондоо залар! гэж элч явуулсан боловч нас барсан тул түүний ач хүү Лодойжалцанг 18 настай байхад нь 1253 онд залж ирсэн ажээ.

Лодойжалцан бол мэргэн бандидын дэргэд хүмүүжсэнээс гадна төрөлхийн гоц авьяастай хүн байсныг тэмдэглэсэн баримт олон буй. Долоон настайдаа хэдэн арван түмэн үсэгтэй судрыг уншин төгсгөсөн бол 1258 онд Бумбын ёсны мэргэдтэй ном хаялцаад ялж нэн ихэд алдаршсан билээ. 

Саган сэцэний "Эрдэнийн товчид" дурдсанаар Хубилай хаан түүний эрдмийг ихэд биширч багш шавийн барилдлагаар барьж, "огоот туулсан дөрвөн авшигийг" хүртэж, Лодойжалцанд "Гурван газрын номын хаан Пагва хутагт лам" цолыг өргөж, хас тамга хүртээжээ" хэмээн их бичгийн хүмүүн Ш.Чоймаа багш тэмдэглэсэн байдаг.

Шинэ үг зохиоход нөлөөлсөн нэг шалтгаан бол тухайн үеэс олон жилийн өмнө боловсорсон уйгаржин монгол бичиг нь XIII зууны монголын аман аялгуунаас зохих хэмжээний зөрөөтэй, нөгөө талаар уйгаржин монгол бичгийн цагаан толгойн үсгүүд хятад, төвд зэрэг Юань улсын бүрэлдэхүүнд байсан улс үндэстний хэлний авиаг нарийн тэмдэглэхэд хүрэлцэхгүй байсан, мөн Төвдөөс уламжилсан бурхны шашныг төрийн шашин болгохыг зорьсонтой ч холбоотой байж болно хэмээн зарим судлаачид үздэг.

Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.

Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал Монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан Их Юань гүрнийг мөхтөл (1368 он хүртэл) хэрэглэгдэж байжээ. 

Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан. Дөрвөлжин бичгийг хэрэглэхдээ бусад үндэстний хэрэглэж байсан уйгаржин монгол, хятад, төвд зэрэг үсэг бичгийг тэр дор нь халалгүй хамтад нь хэрэглэх шилжилтийн арга хэрэглэсэн талаар судлаачид бичжээ. Гэвч дөрвөлжин бичгийг түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан олон зүйлийн ажил зохиосон байдаг.

Тухайлбал, 1269 онд Юань улсын бүх 169 замд дөрвөлжин бичгийн сургуулиуд үүсгэн байгуулж, 1272 онд дөрвөлжин бичгийг заах улсын тусгай сургуулийг байгуулж голдуу монгол ноёд, түшмэдийн хөвгүүдийг сонгон авч сургаж байжээ. 1275 онд дөрвөлжин бичгийн хэргийг эрхэлсэн эрдмийн тусгай хүрээлэн байгуулжээ.     

1271 онд Хубилай хаан бас зарлиг нийтэлж, дөрвөлжин үсгийг хэрэгжүүлсэн 2 жилийн турш ахицгүй байгааг зэмлэж, цаашид дэлгэрүүлэх тухай 11 зурвас зарлигийг гаргажээ. Уг зарлигт дөрвөлжин үсгийг заан сургах сургуулийг түгээмэл байгуулах, холбогдол бүхий сайд түшмэд, албан хаагчдад "Зуун өдрийн дотор монгол бичгийг /дөрвөлжин бичгийг/ заавал сайтар сурч эзэмшихийг" шаардсаны хамт хүмүүсийн сурах дур сонирхлыг хөгжөөхийн тулд дөрвөлжин үсэг сурагчдыг "Алба улаанаас хэлтрүүлэх", сайтар сурч боловсорсон хүнд "зүй зохисыг нь үзэж албан тушаал олгох" зэрэг зарлиг тогтоол гаргасан байна.

Академич Ш.Лувсанвандан, эрдэмтэн Ц.Шагдарсүрэн, Д.Төмөртогоо нарын шинжлэн бичсэнээр дөрвөлжин үсгийн нийлмэл бүтэц нь монгол бичгийн үсгийн бүтэцтэй шууд холбоотой юм.

Юан улсын үед амьдарч байсан Шэн-Си-Мин гэдэг хүний "Фа-Шу-Као" гэдэг номд дөрвөлжин бичгийг 43 үсэгтэй гэж дурдсан боловч бүх үсгийг тодорхойлоогүй байна. Харин "Юан улсын сударт" 41 үсэгтэй гэж тэмдэглэжээ. Дөрвөлжин бичгийн цагаан толгойн 41 үсгээс жинхэнэ монгол үгийг тэмдэглэхэд хэрэглэдэг нь 28-аас хэтрэхгүй юм. Үндсэн долоон эгшиг байхаас гадна урагшилсан "э" эгшгийг тусгай дүрсээр тэмдэглэсэн байдаг. Үлдсэн үсэг нь харь үгийг тэмдэглэх үсгүүд байжээ. Үсгүүдийн дүрс хэлбэрийг төвд үсгээр үлгэр болгосон тул дөрвөлжин байдалтай харагдаж, улмаар ийн нэрийджээ. Харин бичихдээ үе үеэр тасалж, уйгаржин монгол бичиг шиг дээрээс доош буулган бичдэг.

Дөрвөлжин бичиг чухам яагаад өргөн олны хамарч, удаан жил "улсын бичиг" болж чадаагүй учир нь,

  • Дөрвөлжин бичгийг хааны ордны цөөн хүний хэлний аялгуунд өөрөөр хэлбэл нэг л нутгийн аялгуунд үндэслэн зохиосон тул монголын олон аялгуунд тэр бүр таарч тохироогүй.
  • Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар үндэстнүүд өөр өөрийн утга зохиолын хэл, үсэг бичигтэй байсан тул хааны зарлигаар зохиосон шинэ үсгийг шууд авч хэрэглэхэд саадтай байжээ.
  • Дөрвөлжин үсэг нь үет үсэг тул үеийн тоо олон, үгийн хэлбэрийн хувиралт ихтэй, нарийн төвөгтэй хэлэнд тохиромжгүй зэрэг шалтгаанаас монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадаагүй бололтой.

Гэвч дөрвөлжин бичгийг харь хүн зохиосон гэхэд маш сайн системтэй, үсэгзүй, авиазүйн хувьд монгол хэлний чухал тогтолцоог бүрдүүлж чадсаныг эрдэмтэн судлаачид онцолсон байдаг.

Тухайлбал, академич Ш.Лувсанвандан "Дөрвөлжин үсгийн дурсгалын зүйлийг үзэхэд Пагва лам тэр цагийн монгол ярианы хэлний авиазүйг сайн ажигласан төдийгүй уйгаржин монгол үсгийн систем, зөв бичих дүрмийг сайн судалж байж дөрвөлжин үсгээ зохиосон болох нь илэрхий байна" хэмээн өгүүлжээ.

Дөрвөлжин бичгийн дурсгал, түүхэн олдворууд

Нэгэн зуун дамнан хэрэглэгдэж байсан дөрвөлжин бичгийн дурсгал, олдворууд цөөнгүй бий. Одоогоор олдоод буй дөрвөлжин бичгийн дурсгалын зүйлс дотор монголоос гадна хятад, төвд, санскрит, турк хэлнии дөрвөлжин үсгээр бичсэн материал нэгэн адил олдож байна. Алдарт монголч эрдэмтэн Б.Я.Впадимирцов монголын дөрвөлжин бичгийг "олон улсын цагаан толгой" хэмээн нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой биз ээ. 

 

Дөрвөлжин бичгийн дурсгалыг ажиглахад ерөнхийдөө монгол бичгийн зөв бичих дүрэмтэй тохирох боловч дунд үеийн монгол хэлний аман аялгууны онцлогийг тусгасан байдаг тул судалгааны хувьд тун сонин баримт олон байдаг. Дөрвөлжин бичгийг хэрэгжүүлж ирсэн анхны үед уйгаржин монгол бичгээс ялгахын тулд "Монголын шинэ үсэг" хэмээн нэрлэгдэж байв.

Гэтэл "Үүнээс хойш монгол үсгийг шинэ үсэг хэмээн дуудаж болохгүй" гэж хааны зарлиг тусгайлан гарсны улмаас "Монголын улсын үсэг", "Юан улсын үсэг" гэж нэрлэгдэх болжээ. Хожмын судлаачдын дунд "Дөрвөлжин бичиг","Пагва үсэг" гэж алдаршсан билээ.

Дөрвөлжин бичгийн дурсгалууд:

Өдгөө бидэнд дөрвөлжин бичгээр уламжлан ирсэн, олдсоор байгаа дурсгалууд нь монгол, хятад, төвд, түгэр, түрэг хэлээр байгаа билээ. Энд зөвхөн дөрвөлжин үсгээр монгол хэлийг тэмдэглэсэн дурсгалын тоймыг өгүүлбэл:

1.Хаад болон бусад хүмүүсийн зарлиг бичгүүд нэлээд олон олдсон ч агуулгын хувьд ойролцоо байдаг. БНХАУ-ын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстний судлах газрын ажилтан Зууннаст саявтархан Гуандун мужийн нэгэн сүмээс Буянт хааны /1285-1320/ хоёр зарлиг олж нийтэлжээ.

2.Элч, төлөөлөгчид олгосон дөрвөлжин бичгийн бичээс бүхий пайзууд байх бөгөөд голдуу төмөрлөг зүйл ба хас чулуугаар үйлдсэн, дүгрэг, урт дөрвөлжин хэлбэртэй, оосорлон авч явах нүх бүхий байдаг.

3.Сажа Бандид Гунгаажалцаны зохиосон "Субашид"-ыг дөрвөлжин бичгээр барлаж байжээ. Тодруулбал, дөрвөлжин бичгээр барласан номын нэгэн тасархай хуудсыг Финландын нэг жуулчин 1906 онд Дорнод Туркестанаас олжээ. Финландын эрдэмтэн Г.Рамстедт эхлэн судалж, XIV зууны эхэн үед дөрвөлжин бичгээр барласан, бурхны шашин номын тасархай мөн гэж дүгнэжээ. Хожим түүний шавь Д.Аалто проф.Л.Лигетийн хэвлүүлсэн "Субашидын" XIV зууны эхэн үеийн Тарийч тойн Сономгарагийн монгол орчуулгатай тулган судалж, дөрвөлжин бичгээр байгаа уг номын тасархай хуудас нь "Субашид" болохыг баталжээ.

4.Зоос, мөнгө, тамга, тэмдэг, сүм хийдийн барилга дээрх бичээс зэрэг орно. Одоогоор олдож байгаа дөрвөлжин бичгийн дурсгалууд нь он цагийн хувьд хамгийн сүүлчийнх нь 1377, 1382 оны дурсгал юм. Гэвч сүм хийд, судар номын чимэг болгон хожим болтол хэрэглэж байсан гэж үзэх үндэстэй билээ. Монголын дөрвөлжин бичиг нь анх 1581 оноос эхлэн судлаачдын анхаарлыг татаж, 1699 онд Японд дөрвөлжин бичгийн дурсгал хэвлэгдэн, судалгааны эргэлтэд оржээ. Энэ үеэс өдгөө хүртэл Монгол, Орос, БНХАУ, Унгар, ХБНГУ, Польш, Франц, Ангили, Америк, Япон, Энэтхэг, Австрали, Итали зэрэг оронд дөрвөлжин бичгийн талаар судалгаа хийж, олон арван өгүүлэл ном хэвлэжээ.

Мөн Юань гүрний үеийн дөрвөлжин бичиг бүхий 200 гаруй тамга олдсон талаар судалгаа бий. Дээрх бүгдээс харахад, уг үсэгтэй холбоотой үлдсэн дурсгалууд нь ихэвчлэн хаадын зарлигийн бичиг, пайз, зоосны бичиг, хөшөө дурсгал дээр цөөн үлдсэн байдаг. Харин өнөө цагт дөрвөлжин үсгийг номын шилэн дээр,  байгууллагын лого  гээд урлагийн бүтээл болох талаас нь илүү ашиглаж байна.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    28 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    31 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    59 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    1 цаг 3 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    1 цаг 5 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    1 цаг 24 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    1 цаг 30 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    1 цаг 37 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    1 цаг 42 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    2 цаг 5 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    2 цаг 44 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    2 цаг 57 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    3 цаг 5 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    3 цаг 23 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    3 цаг 29 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    3 цаг 30 мин
  • Оросын эмэгтэй уран гулгалтын сүүлчийн найдвар болсон Аделия Петросян
    3 цаг 38 мин
  • Оросын уран гулгагч Олимпын хөгжмөө зохиогчийн эрхийн улмаас солиход хүрэв
    3 цаг 41 мин
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
    3 цаг 59 мин
  • Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
    4 цаг 9 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК