Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Уул уурхайн долоо хоног”-ийн эргэн тойронд

2023-10-12
0
ЖИРГЭХ

“Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ дөрөв дэх өдрөө Шангри-ла Их танхимд зохион байгуулагдаж байна. Уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэхийг зорьж байгаа аж. Уг чуулган хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн иржээ. Ийнхүү уншигч та бүхэнд тус арга хэмжээний үеэрх сурвалжилгыг хүргэж байна. 


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын Засгийн газар улсынхаа эдийн засгийг тогтворжуулсан

Тэрбээр "Хөрөнгө оруулагчид ямар улсад хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг асуудлаас бүх зүйл эхэлнэ. Эдийн засаг нь тогтворгүй, төгрөгийн ханш нь савалгаатай байвал хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тиймээс юуны өмнө эдийн засгийг тогтворуулах ажлыг сайн хийх хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар улсынхаа эдийн засгийг тогтворжуулсан. Одоо Монгол Улсын валютын нөөц 4,1 тэрбум ам.доллард хүрлээ.

Гадаад дотоод бүх төлбөрүүдийг цаг хугацаанд нь төлөөд явж байна. Инфляц санаа зовоож байгаа. Эдийн засгийн ямар бодлого барьж байгаа вэ гэдгийг хөрөнгө оруулагч нар зайлшгүй хардаг. Эдийн засгийг либералчлах бодлогоо Засгийн газар тууштай авч явах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа. 

Нүүрсийг биржээр борлуулж эхлэхэд амар хялбар байгаагүй. Тодорхой хэмжээний худалдан авагч нар биржийн арилжаанд оролцохгүй байх нөхцөл хүртэл үүсэж байсан. Харин одоо том том худалдан авагч нар нэмэгдсэн. Бирж гэдэг бол ил тод байдал, өрсөлдөөнийг хангасан. Монгол Улсын хувьд зайлшгүй хөгжүүлэх ёстой дэд бүтцийн нэг бол яах аргагүй биржийн арилжаа гэдэг нь харагдаж байна" гэв. 


Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: Энэхүү арга хэмжээнд гаднын хөрөнгө оруулагчид оролцож байгаа нь сайны дохио

Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн гол тэргүүлэх салбар бол уул уурхай. Гэсэн ч бидэнд тулгамдаж буй, шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд гадна, дотнын хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Энэхүү арга хэмжээнд олон хөрөнгө оруулагч нар ирж оролцож байна. Энэ бол сайны дохио.

Өмнө нь Монголд ирээч хэмээн урьдаг байхад ирдэггүй байсан бол өнөөдөр 300 гаруй гаднын хөрөнгө оруулагчид ирсэн байна. Өнөөдөр Монгол Улсын төр засгийн явуулж буй бодлого хөрөнгө оруулагч нарт ээлтэй байна. Тухайлбал, өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын хууль сайн хууль болсон юм байна. Иймд эргээд бидэнд боломж бий болж байна" гэв. 


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Уул уурхай, эрдэс баялгийн салбар бол улсынхаа тулгуур багана

Тэрбээр "Уул уурхай, эрдэс баялгийн салбар бол улсынхаа тулгуур багана нь болсон. Нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. ДНБ-ний 25 хувийг, татварын орлогын гуравны нэгийг бүрдүүлж буй том салбар болж чадсан.

Цаашид зэсийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа.

Иймд Монгол Улсад зэсийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэхийн тулд эрх зүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна" гэв. 


Роберт Фридланд: Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой

Тэрбээр "Дэлхийн улсууд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой, нөгөө ирээдүйн төлөө чиглэж байгааг онцлоод 2035 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 82 хувьд хүрч өснө. Монголчууд  Оюутолгойн ордоос  үе дамжин ашиг хүртэнэ. Ирээдүйд дэлхийд Оюутолгой шиг 20 орд бий болсноор зэсийн хэрэглээг хангана.

Монгол Улс тогтвортой ногоон хөгжлийн дэмжих орчин үеийн өндөр технологийг ашиглаж шинэ орд нээх боломж байна.

Мөн шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулснаар дэлхийн бусад оронд туршлагаа экспортлох боломжтой. Монголчууд уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж бусад орноос ялгарч болно. Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой” гэв.


"Петроматад" ХХК-ийн захирал Майк Бак: Газрын тосны зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадвар муу байна

Тэрбээр "Дэлхийн газрын тосны зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадвар муу байна. Учир нь дэлхийн газрын тосны томоохон компаниуд Монголыг алслагдсан, далайд гарцгүй, өдөрт 20-24 мянган баррель газрын тос олборлох маш жижиг тоо гэж үздэг. Өдөрт 50 мянгаас дээш баррель газрын тос борлуулах зах зээл байхгүй бол дэлхийн томоохон компаниуд орж ирэхгүй. Тэгэхээр олборлолт, зах зээлийн хэмжээгээ нэмэх хэрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр бариад дотоодын хэрэгцээгээ хангачихвал сайн" гэв.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    8 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    16 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    37 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    41 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    49 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    1 цаг 44 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    1 цаг 56 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    2 цаг 0 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    2 цаг 3 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    2 цаг 31 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    2 цаг 40 мин
  • УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн 2026 оны өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    3 цаг 12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 25 мин
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    13 цаг 45 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    17 цаг 13 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    18 цаг 34 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    18 цаг 34 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Байнгын хороод хуралдана
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК