зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: Д.Сүнжидийг ХЭҮК-ын даргаар томилохыг дэмжлээ

2023-11-30
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурал (УИХ)-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2023.11.30) Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу хуралдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус Комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” гэж заасан байдаг.

Холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дугарын Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах саналаа тэрбээр танилцуулав.

Улсын Их Хурлаар тус Комиссын тайлан, илтгэлийг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталж, хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьсан хэмээн Г.Занданшатар дарга тэмдэглээд “Энэ хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцдэг байхаас гадна хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийж, бүхий л хуульд үнэлэлт, дүгнэлт өгч, хүний эрхийг дээдэлсэн хууль зүйн шинэчлэлүүдийг хийх зорилтыг тавьсан. Аливаа хуулийг хэлэлцэхдээ хүний эрх төвтэй байх үндэс суурийг тавих шаардлагатай гэж үзсэн. Гэвч хүний эрхийн асуудал, яриа маань тунхаглалын шинжтэй байж болохгүй. Энэ нөхцөл байдалтай уялдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзалтууд хийсэн.

Эрх зүйн цогц шинэчлэл хийх, гадаад дотоод мэдээллийн урсгалаа нэг болгох, аливаа асуудлын үнэн эсэхийг тухай бүрд мэдээлдэг байх, эрүүдэн шүүлттэй тэмцэх механизмыг ажиллуулж буй арга барилын талаар ярилцаж, санал солилцсон. Энэ хүрээнд тус Комиссын гишүүдээс байгууллагын үйл ажиллагаагаа сайжирч, жигдэртэл Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санал санаачилга гаргасан” гэв.

Ийнхүү тус Комиссын гишүүдийн саналыг үндэслэн, хуралдаж, саналаа ирүүлэхийг Улсын Их Хурлын дарга хүссэн бөгөөд энэ дагуу ирүүлсэн хүсэлтээр хуралдаж, тус хуралд оролцсон гишүүдийн 100 хувь дэмжсэн саналыг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.

Тус Комисс нь хамтын удирдлагатай байгууллага гэдгийг Г.Занданшатар дарга тэмдэглээд, хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхэд манлайлал, шинэ эрч хүч хэрэгтэй байгааг харгалзан, ротацын зарчмаар томилж байх саналыг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад Д.Сүнжидийг нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Иймд тус Комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл, санаачилгыг үндэслэн Д.Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах саналаа Байнгын хороооны хуралдаанд Улсын Их Хурлын дарга танилцуулав.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид намтар, ажилласан байдал:

  • Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн.
  • 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэгдүгээр сургуулийг төгссөн.
  • 1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж,
  • 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр,
  • 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр,
  • 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.
  • 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,
  • 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,
  • 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,
  • 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,
  • 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар,
  • 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,
  • 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,
  • 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм.

Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлага, онол-практикын мэдлэгийг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидийг тус Комиссын даргад нэр дэвшүүлж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    3 цаг 47 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    4 цаг 6 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    4 цаг 25 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    4 цаг 29 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    5 цаг 40 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    6 цаг 6 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    6 цаг 21 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    6 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    7 цаг 13 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 18 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    8 цаг 0 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    8 цаг 4 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    8 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    8 цаг 12 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    22 цаг 54 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    23 цаг 42 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • "Алтан цом" -ын гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 15-нд болно
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК