Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мөнхцэцэг: Хүндэтгэлийн хуралдаан нь хүний эрхийн тэмцэлд дуу хоолой нэгтэй гэдгээ дэлхий дахинд батлан харуулж байгаа хэрэг

2023-12-06
0
ЖИРГЭХ

Монгол Улс дэлхийн II дайны дараа 1945 онд бүх нийтийн санал хураалт явуулж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхтэй. Уг үйл явдлаас гурван жилийн хойно, 1948 онд дэлхийн улс гүрнүүд нэгэн саналд хүрсэн нь дайн дажны хөлд үрэгдсэн амь, хохирлыг дахин үзэхгүй байх, энх тайвныг цогцлоох хүсэл эрмэлзэл байв. Уг хүслээр “Айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн” гэсэн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, зарлан тунхаглажээ. Тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдрийг жил бүр хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Хүний эрхийн хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр зохион байгуулна. Хүндэтгэлийн чуулгантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Монголын парламентын түүхэнд анх удаа хүний эрхийн хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулах гэж байна. Ач холбогдлыг нь хэрхэн үнэлэх вэ?

-Монгол Улс нь Евро Ази дахь ардчилсан улс гэдгээрээ дэлхийд алдартай. Бид хүний эрхийг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, хүний эрхийн олон улсын бүх гэрээ, конвенцод нэгдэж, мөн дотоодын хууль тогтоомж, хүний эрхийн тогтолцоогоороо иргэдийнхээ төдийгүй улсынхаа нутагт дэвсгэрт оршин байгаа хүн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг хүлээсэн улс юм. Тусгаар улсын хувьд 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. Тэр цагаас эхлэн НҮБ-ын хүний эрхийн суурь конвенцуудад нэгдэж, Монгол Улсын дотоодын бүх хууль тогтоомжийг олон улсын стандартын дагуу хүний эрхийг хангах, хамгаалахад чиглүүлэн баталсан. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд тухайн улс орны парламент чухал үүрэгтэй байдаг. Тиймээс Улсын Их Хурлаас боловсруулж, баталж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжууд нь олон улсын гэрээний үүргээ биелүүлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, цаг хугацааны хувьд шинэчлэх шаардлагатай томоохон хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, хүний эрхийг нэгдүгээрт тавих боллоо. Бид тогтолцооны шинэчлэлүүдийг хийж байна. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан нь Монгол Улс хүний эрхийн тэмцэлд дуу хоолой нэгтэй байна гэдгээ дэлхий дахинд батлан харуулж байгаа үйл хэрэг юм. Тиймээс энэ нь  ихээхэн чухал ач холбогдолтой алхам болно. Улсын Их Хурал нь 2020 оноос эхлэн хүний эрхийн чиглэлээр томоохон ажлуудыг хийсэн. Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сард Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаараа Ази тивдээ анхдагч улс болсон юм. Монгол Улсын хүний эрхийн салбарт гарсан том дэвшил байсан гэж хэлнэ. Түүнчлэн УИХ-аас боловсрол, эрүүл мэнд, гэр бүл зэрэг олон чиглэл, салбарт эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Одоо хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хуулийн шинэчлэлийг хийж байна. 

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо УИХ-аас баталсан хууль тогтоомж, тэдгээрээс хүний эрхийн бодлогод хамгийн түрүүнд анхаарал хандуулж, Монгол Улсын хүний эрхийн тогтолцооны томоохон хэсэг гэдэг утгаар нийгэмд тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэлд идэвх санаачилгатай ажилладаг онцлогтой. Энэ парламентын үед хүний эрхийг хамгаалах бас нэг үндэсний механизмыг байгуулсан нь Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протоколын дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгосон явдал юм.

- “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комисс жил бүр Улсын Их Хуралд өргөн барьдаг. Илтгэлийг УИХ-ын хаврын чуулганаар тогтмол хэлэлцэж байхаар хуульчилсан. Хууль тогтоох байгууллага хүний эрх хамгаалах чиглэлээр бүрэн дүүрэн ажиллаж чадаж байгаа гэдэгтэй Та санал нийлэх үү? 

-Парламентын хүрээнд хүний эрхийн чиглэлээр манлайлал үзүүлж, ажиллаж байгаа нь үнэн. Хүний эрхийг бүрэн дүүрэн хамгаалахын тулд Улсын Их Хурлаас баталж байгаа хуулиуд нь хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн аливаа бүлгийг орхигдуулаагүй, аль нэг хэсэгт давуу байдал үүсгээгүй, эрх ашгийг нь зөрчиж  хохироохгүй шийдвэр байх ёстой. Улсын Их Хурлын Тамгын газар 2023 онд хууль тогтоомжийн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалыг баталсан. Энэ аргачлал нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, цаашид Улсын Их Хуралд өргөн барьсан бүх хуулийн төсөл, тэндээс батлан гарах тогтоол, баримт бичгүүдэд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийнэ. Улсын Их Хурал нь олон улсын түвшинд, үндэсний болон төрийн байгууллагууд дундаа  хүний эрхийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа. Түүхэнд бичигдэхүйц онцлох нэг зүйл нь 2023 оны арваннэгдүгээр сард Монголын парламент дэлхийд анх удаа “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент: өөрийн үнэлгээ”-ний аргачлалыг нэвтрүүлж, Олон Улсын Парламентын холбоотой хамтран зохион байгууллаа. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, ажлын орчин нөхцөл, бүхий л зүйлд хүний эрхийн үнэлгээг хийлээ. Мөн “Жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээ”-г хийж, олон улсын болон үндэсний зөвлөх, экспертүүдийн үнэлэлт, дүгнэлт, саналыг авлаа. Парламентын түвшинд хүний эрх, жендерийн тэгш байдлыг илүү хүчтэй ярьж, бодлого шинэчлэлт, улсын төсөв бүрдүүлэлтэд хүний эрхийн мэдрэмжтэй байх нь асар чухал гэдгийг эдгээр үнэлгээний үр дүн харуулсан. Бид хэдийгээр бодлогын түвшинд эрх зүйн шинэчлэл хийж, хүний эрхийн томоохон хуулиудыг баталсан боловч тухайн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт зэргийг тод томруун, хүний эрхэд суурилсан хандлагаар анхаарах цаг нь болжээ. Тухайлбал, бүх нийтийн боловсролын асуудлаар хэн нэгнийг ялгаварлахгүй байх, тусгай хэрэгцээт иргэдийн боловсролд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх ёстой. Олон жил хүний эрхэд суурилаагүй хандлагаар явж ирсэн зарим алдаануудаа засах талаар хүний эрхийн үнэлгээний үеэр хөндөгдөж байлаа. Парламентаасаа эхлээд бүх бодлого, хууль тогтоомж, улсын төсвийг боловсруулж, батлахдаа хүний эрхэд суурилсан хандлагаар хандвал цаашдаа улс орны хөгжил, Монгол Улс дахь хүний эрхийн төслүүдийг дээшлүүлэхэд том дэвшил болно гэдгийг онцлон хэлмээр байна.

Түүнчлэн энэ парламентын үед баталсан бас нэг том шийдвэр нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг 19 жилийн дараа шинэчлэн баталсан явдал юм. Хүний эрхийн үндэсний, хараат бус байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Комиссыг манай улс Парисын зарчмын дагуу байгуулсан нь олон улсад өндөр зэрэглэлд үнэлэгддэг. Тиймээс 2020 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар Комиссын гишүүдийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн байдлаар бүрдүүлэх, нийтийн нээлттэй сонсголоор томилгоог явуулах, ХЭҮК-ын гишүүний, зөвлөмж, шаардлагыг заавал биелүүлэх шинжтэй болсон зэрэг олон амжилтыг дурдаж болно. Түүнчлэн хараат бус, бие даасан үндэсний байгууллагын төсөв, хүний нөөцийн чадавх зэрэгт онцгойлон анхаарч, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран ажиллаж, шийдвэр гаргасан. Цаашид ч энэ эрчээ алдахгүй гэдэгт найдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (64.119.30.210)
    Монголд хүний эрх хөсөр хаягдсан МАНгар авгай минь
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (172.91.182.247)
    Ямар ч хэрэгтэй юм.
    2023 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    36 мин
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
    36 мин
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    16 цаг 10 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    16 цаг 16 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    17 цаг 11 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    17 цаг 15 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    18 цаг 42 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    18 цаг 51 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    18 цаг 59 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    19 цаг 7 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    19 цаг 46 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    20 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 1 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    21 цаг 1 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    22 цаг 9 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    23 цаг 30 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК