Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүүрсний сонсголоос онцлох ТАВАН БАРИМТ

2023-12-08
0
ЖИРГЭХ

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өндөрлөлөө. Эхний удаагийн сонсголоос онцлох "таван баримт"-ыг танилцуулж байна. 


Энэ удаагийн нээлттэй сонсголоор дараах үйл ажиллагааны талаар шинжлэн судалсан юм. 

  • “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа талаар
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаар 

НЭГ. УЛС ДОТОРХ УЛС БУЮУ "ӨМНӨГОВЬ" 

Нүүрсний сонголын эхний хоёр өдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судласан юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд хууль бусаар гадаадын 38 ААН-д газар эзэмшүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдов. Энэ талаар холбогдох гэрчүүдээс асуухад "гадаад иргэнд бус, зөвхөн Монгол иргэнд л шилжүүлсэн" гэх хариултыг өгч байв. Зарим гэрчүүд тухайн үед ямар шийдвэр гаргаснаа ч санахгүй байсан юм. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ "Өмнөговь аймаг Монгол Улс доторх улс болчихсон байна. Үндсэн хууль үйлчилдэггүй, шүүх байхгүйн нотолгоо болж байна. Нэг аймгийн газар гадаадын иргэдийн мэдэлд оччихсон байна. Энэ сонсголын үр дүнгээр газар эзэмших зөвшөөрлүүд Монгол хүний нэр дээр эсвэл Монгол хүний нэр дээр гэсэн хувь хүн хуулийн этгээдүүд Монголын газрыг авсан гэмт хэргийн шинжтэй асуудлууд тодорхой болж байна" гэсэн юм. Мөн өчигдөр буюу сонсголын сүүлийн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өглөө. 

ХОЁР. НАМ ХАРГАЛЗАХГҮЙ НЭГ ТОГООНООС...

Өнгө нь дээрээ АН, МАН хэмээн үзэлцдэг хэр нь цаанаа нэг тогооноос л хоол идсэн болж таарав. Үнэндээ нүрсний хэрэгт хэн хэн холбогдож байна вэ гэхээсээ илүү хэн холбогдсонгүй вэ гэж асуух нь онох биз. Эхний хоёр өдрийн сонсголоос харахад Ардчилсан намын нэр бүхий гишүүд нүүрстэй холбогдсон болохыг шинжээчийн баримтууд нотолсон юм. Энэ өдрүүдэд МАН гэдийсэн ч Б.Ганхуяг үүний цаана буй гэдгийг зарим гишүүд хэлсээр буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг байхгүй нүүрсний сонсгол үр дүнгүй болно. Бүх гарын үсгийг зурсан, бүх хүнтэй холбогдсон, бүх худалдан авах ажиллагааг байгуулсан хүн нь Б.Ганхуяг" гэсэн юм. 

ГУРАВ. ЭРГЭН ИРСЭН ИТГЭЛ

УИХ-ын хяналт шалгалтын хууль батлагдсанаас хойш жил гаруйн хугацаанд парламент хэд хэдэн түр хороо байгуулж Ерөнхий сонсголыг зохион байгуулсан. Хамгийн сүүлийн жишээ гэвэл энэ оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны Ерөнхий сонсголыг Түр хорооны дарга Б.Энхбаяр жишиг болохуйц гэж хэлж болохоор маш сайн зохион байгуулсан. Тэр мөн энэ удаад Нүүрсний сонсголыг ахлан ажиллаж буй. Тэрбээр сонголын үеэр  "Сонсголын зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг их эрчимтэй зохион байгуулж байгаа. Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал, оролдлогод автахгүй бөгөөд зогсохгүй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

ДӨРӨВ. ХУУЛЬ БУС АЖЛАА УРАГШЛУУЛАХ ГАРЦ НЬ "УЛСЫН НУУЦАД ХАМРУУЛАХ"

Сонсголын сүүлийн хоёр өдөр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр тус компанийн тендер шалгаруулалтын талаарх анхаарал татах мэдээлэл ил болсон юм. Тухайлбал, "Элгэн"ХХК-тай Тавантолгойн орд хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэх 69 тэрбум төгрөгийн гэрээг онцгой дэглэм тогтоохоос ердөө нэг хоногийн өмнө улсын нууцад хамааруулж хийсэн баримт ил болов.

ТАВ. СОНСГОЛД 275 ГЭРЧ ОРОЛЦУУЛАХААР ДУУДСАНААС 221 НЬ ОРОЛЦСОН БАЙНА

Дөрвөн өдөр үргэлжилсэн сонсголын эхний үе шатанд Хянан шалгах түр хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны 19 дүгээр тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судлах дарааллын дагуу дөрвөн сэдвийн хүрээнд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шаардлагатай нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүд, шинжээч, хянан шалгагчдаас тайлбар авсан юм. Сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 нь оролцсон байна. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (139.5.219.94)
    Энхбаяр дуудсан бүх хүнээ ирүүлж чаддаг бол бөөрөнхийлөхөө боль бзсангийн зээлээ бэлэнээр төлсөн чинь ямар учиртайг тайлбарла шударга дүр эсгэнэ боль
    2023 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.188.127)
    бүсчилж өхгжүүлэхгүй бол жижиг сумууд бүр монголоос гарлаа хятадын ерөнхийлөгчид хүртэл захиа бичнэ бас томоо тэнэгүүд
    2023 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.188.127)
    энхбаяр сайдад баяр хүргэе үнэхээр сайн зохион байгуулж байна мэдлэгтэй хүн цаанаа л өөр юмаа бусад гишүүд ч бас л хэцүү харагдаж байна ганбаатар доржханд хоёр бол хэцүү л байна даа сайн илчилж байж л монгол хөгжинө Ажнай зүгээр монголын жилийн хэрэгцээг идсэн юм байна даа 10 сая тонн юм биш үү шуналтан
    2023 оны 12 сарын 08 | Хариулах
  • Үнэнийг нь хэллээ (203.91.115.244)
    Enkhbayriig demjij b na Sonsgoloo ur dund hurgeerei ~
    2023 оны 12 сарын 08 | Хариулах
  • БӨАХРОЛДП (122.201.19.2)
    ЭНЭ АЙМАГ СУМ ГЭДГИЙГ ӨӨРЧЛӨН БҮС МУЖ ГЭХ МЭТ ТОМРУУЛАН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЛАА. ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН ДЭЭР ШҮҮ ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ .СОНГУУЛИЙГ ТОМРУУЛСАН ТОЙРГООР ЯВУУЛАХ БҮС МУЖ БОЛГОН ӨӨРЧЛӨХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА ГАРЧ ИРЖ БАЙГАА ДЭЭР ХИЙЧИХ ХЭРЭГТЭЙ.
    2023 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    13 цаг 43 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    13 цаг 47 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    15 цаг 32 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    16 цаг 5 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    16 цаг 11 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    17 цаг 7 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    17 цаг 12 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    17 цаг 13 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    17 цаг 38 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    18 цаг 0 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    18 цаг 53 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    19 цаг 9 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 14 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    19 цаг 38 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    19 цаг 49 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    19 цаг 50 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    20 цаг 11 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    20 цаг 21 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    21 цаг 35 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    21 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК