Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Мэтгэлцэх ур чадвар нь ардчилсан, шударга, эрүүл нийгмийг баталгаажуулах хүчирхэг соёл юм

2023-12-10
0
ЖИРГЭХ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой 2024 онд тохионо. Энэхүү түүхэн ойг угтан Монгол Улсын Их Хурал, “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” төрийн бус байгууллагатай хамтран “Үндсэн хууль - 100 жил” парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. 


Үндсэн хуулийн мэдлэгийг батжуулан дэлгэрүүлэх, Үндсэн хуулиа сахидаг хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлооход түлхэц болох, оюутан залуусаар дамжуулан хууль дээдлэх ёсыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр (2023.12.09) Төрийн ордонд нээлтээ хийлээ.


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Аливаа улс үндэстэн өөрийн газар нутагтай, түүн дээрээ өөртөө засан тохинох Бүрэн эрх, Тусгаар тогтнолтой байна гэдэг хамгаас үнэ цэнтэй. Түүнээс дутуугүй чухал үнэ цэн бол Хүний эрх, эрх чөлөө юм. Тиймээс ардчилсан, шинэ Үндсэн хуулийн маань Хоёрдугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн нэртэй байдаг. 

Хүнд төрөлхөөс заяасан жам ёсны болон бусад эрх, эрх чөлөө бий. Түүнийг хэн ч өөрчилж, хясан боож, зөрчиж болохгүй. Үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 онд баталсан. Энэхүү тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулан өнөөдөр Монгол Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаан хийх гэж байна.  

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зориулсан Хүндэтгэлийн чуулганаа Монгол Улсын Их Хурал хуралдуулж, Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Монголын залуучууд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Мэтгэлцээний тэмцээнийг Төрийн ордондоо хийж буй хоёр үйл явдал давхцаж буйд бэлгэшээж байна.

Мэтгэлцээн бол үнэнд хүрэх арга юм. Хүн төрөлхтний өнөөг хүртэлх мянга мянганы түүх бол чухамдаа үнэнийг хайсан түүх л байсан. Тэртээ МЭӨ 4 дэх мянган жилээс МЭӨ 1-р зуун хүртэл цэцэглэн хөгжиж байсан Эртний Грекчүүд “Сайн мэтгэлцээнээс зөв шийдвэр гардаг” гэж үздэг байж. Тиймээс Хот-улсуудын засаг захиргаа шийдвэр гаргахын тулд иргэдээ Төв талбайдаа цуглуулж, мэтгэлцээн өрнүүлдэг байсан байна. Эртний Грекийн суут сэтгэгчид болох Платон, Аристотель нар угтаа багш шавийн барилдлагатай. Гэсэн ч шавь Аристотель нь 17 настайдаа Платон багшийнхаа академид элсэж суралцсаныхаа дараа өөрийн онол, үзэл бодлоо Платон багшийнхаа эсрэг сөргүүлэн тавьж, шүүмжилж, мэтгэлцдэг байснаар өөрийн онол, сургаалыг үндэслэсэн гэж үздэг. Мэтгэлцээн орчин цагт дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж байна. Манай монгол залуучууд мэтгэлцээний арга зүйг сайтар эзэмшиж, дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцож, Монголынхоо, Монголын хүүхэд залуусын нэр төрийг өндөрт өргөж байна. Карл Попперийн мэтгэлцээний төрөл манайд хөгжиж, Нийгэмлэг байгуулагдаж, хот хөдөөд хүрээгээ тэлж, сүүлийн жилүүдэд УИХ-тай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.” гэв.

Тэрбээр, Парламент бол уг чанартаа мэтгэлцээний газар. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилж, мэтгэлцэж, зөвшилцөж, гарцаагүй зөвийг томьёолсон хууль тогтоомж амьдрах чадвар сайтай, үр дүнтэй байдаг. “Парламент” гэдэг бол “parler”  буюу “ярих, хэлэлцэх” гэсэн утгатай франц үг. Хэлэлцэх, мэтгэлцэх үйл ажиллагаа ямагт олон хүнийг хамардаг. Үүнийг манай монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээх ардын зүйр үгээр томьёолсон байдаг. Тэгэхээр Монгол Улсын Их Хурал бол “Бүгдээрээ хэлэлцэж, мэтгэлцэж, буруугүй зөв шийдвэр гаргах байгууллага” юм. Мэтгэлцээн бол нийгэм эрүүл байгаагийн шинж. Зөв, эрүүл, зоримог, бодитой үзэл санаанууд нь бүтээлч уур амьсгал, асуудалд ул суурьтай, шинжлэх ухаанчаар хандах мэдлэг, соёл, хандлагыг төлөвшүүлдэг. “Аливаа асуудлыг мэтгэлцэхгүйгээр шийдвэрлэснээс шийдвэрлэхгүйгээр мэтгэлцсэн нь дээр” гэсэн мэргэн үг байдаг. Мэтгэлцээний урлагт суралцсанаар Монголын залуучууд бүтээлчээр сэтгэх, судлан шинжлэх, уран илтгэх чадвар, бусдыг хүндлэх ёс зүйг эзэмших болно. Мэтгэлцэх ур чадвар нь ардчилсан, шударга, эрүүл нийгмийг баталгаажуулах хүчирхэг соёл гэдгийг онцлоод залуусын  мэдлэг, чадвар, ур ухаанаа сорьдог мэтгэлцээний тэмцээнүүдийг үргэлж дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.


Түүнчлэн Монголын парламент “3D” хэмээн шинэчлэлийг томьёолж, ардчилал, улс төр, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн талаарх эрх зүйн реформыг хэрэгжүүллээ. Нэгдүгээрт,  Digital  буюу сүүлийн 4 жилд цахим өөрчлөлт шинэчлэлтийн багц хуулиудыг баталж, парламент өөрөө цахим байж, ард иргэдийн оролцоог хангах шинэчлэлийг эрхэмлэв. Парламентын шинэчлэлийг хоёрдугаарт, Democratic, гуравт, Deliberative гэсэн үгээр томьёолж болно. Democratic гэдэг нь парламентын ардчилсан үзэл санааг төлөвшүүлэхийн тулд ард түмний оролцоотой шийдвэр гаргаж, тэдний хүсэл эрмэлзлийг сонсох тухай асуудал юм.  Парламентизмын үзэл санааг төлөвшүүлэхэд чиглэсэн гурав дахь “D” буюу Deliberative нь бусадтай  зөвшилцдөг, нийгмийн төлөөлөлтэй зөвлөлддөг, залуусын санал бодлыг сонсдог арга механизмуудыг ашиглаж эхэлсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.


Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээний мэтгэлцэгчдийг төлөөлөн Шихихутуг их сургуулийн оюутан н.Болортуяа, шүүгчдийг төлөөлөн тус тэмцээний 2009 оны улсын аварга мэтгэлцэгч Х.Түвшинбаяр нар тангараг өргөв.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын бүтээл болох Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Амарсанаа нарын эрхлэн гаргасан “Мэтгэлцэх ур чадвар” номыг танилцууллаа.


Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээр үе шат болох “Үндсэн хууль – Тусгаар тогтнол 100” парламентын мэтгэлцээний үндэсний аваргын сорилго тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр  МУИС-ийн хоёрдугаар байранд зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд 13 их, дээд сургуулийн шилдэг 48 баг шалгарч үлджээ. Хоёрдугаар шатны тэмцээн Налайх дүүргийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль дээр хоёр өдрийн турш үргэлжилж, аваргаа тодруулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    38 мин
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
    38 мин
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    16 цаг 11 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    16 цаг 18 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    17 цаг 12 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    17 цаг 17 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    18 цаг 43 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    18 цаг 53 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    19 цаг 1 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    19 цаг 9 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    19 цаг 48 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    20 цаг 23 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 2 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    21 цаг 3 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    22 цаг 10 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    23 цаг 32 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК