Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатарын ДАВС мэт шийдвэр иргэдийн нуруунд ХАЙРГА болов

2023-12-18
0
ЖИРГЭХ

МАН-ын "шорвог хүсэл"-ийг хангаж чадах хүн нь Х.Нямбаатар байсан агаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "алсын хараа"-нд түүнээс өөр эрс шийдэмгий хүн буугаагүй тул Х.Нямбаатар дурандаа ч бус намынхаа даргын улстөрийн шийдвэрийг дагаж хот руу дуртай, дургүй ирсэн. Хотын захирагчийн үүрэгт ажлыг авмагцаа "давс мэт шорвог" шийдвэрийг гаргаж ажиллана гэдгээ ч ёслол төгөлдөр зарлаж байлаа. 

Харин өдгөө нийслэлийн зам дээр цацаж буй давс "уусаад" байгаа тул иргэдийн амьдрал руу цацаж "гашуурал"-ын хүслээ тайлж байгаа бололтой. Тодруулбал өнгөрөгч ням гарагт (2023.12.17) эрс хүйтэрсэн болон томуу, томуу төст өвчин туйлын дэгдэмхий байна гэх элдэв асуудлыг бамбай мэт өмнөө барьж, ард нь сэлэм эргүүлж байна. Учир юу гэвээс, энэ хотын асуудал эрх баригчид, өндөр дээд албан тушаалтнуудаас ч хамааралтай бус эгэл ардын хүүхдүүд, иргэдээс л шууд хамааралтай болов. Үеийн үед нийтээрээ ухамсартай байх тухай ярьдаг ч тэд өөрсдөө үүргээ эс ухамсарласан хэвээр. 

Хотын даргын мэдэгдэлд дурдсанаар бол хүйтний ам цааш эргэтэл буюу хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэд замын хөдөлгөөнд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих юм. 

Эл шийдвэрийг гаргахад үнэн хэрэгтээ Сибирийн хүйтэн салхи, өвөл, шатахуун, амбиц зэрэг л хамгийн их нөлөөлөв бололтой. Түүний хэлсэнчлэн машинтайгаа зам дээр "мөлхөж" буй хүн бүр үүнд буруутай байж мэднэ.

Эсвэл түгжрэл бууруулах гээд хууль хүртэл санаачилж батлуулсан авч хэрэгжиж эхлэхээс нь өмнө сийрэг гудамж харах өрнүүн эрмэлзэлтэй гэх үү. 

ЗГ, УИХ-ын алган дээр хөлбөрөх бүрэн эрхтэй анхны дарга болохоор "цочир шийдвэр" гаргах нь ч аргагүй биз. 

Энэ оны эхний найман сарын байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд давхардсан тоогоор нийт 395-485 мянган тээврийн хэрэгсэл оролцсон гэх тооцооллыг өмнөх даргын үед танилцуулж, хичээлийн шинэ жил эхлэх үеэр мөн л дугаарын хязгаарлалттай зорчих шийдвэр гаргаж байв. Гэхдээ дулааны улиралд тул айхтар эсэргүүцэлтэй нүүр учраагүй. 

Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 2020 онд 610,191 байсан бол 2021 онд 662,644, 2022 онд 711,835, 2023 оны наймдугаар сарын байдлаар 685,092 болсон байдаг. Харин Х.Нямбаатар даргын хууль хэрэгжиж эхэлмэгц энэ тоо эрс буурна гэх. 

Ингээд зогсохгүй, дугаарын хязгаарын бүсчлэлийг хоёр гүүр давуулан тултал татна. Тухайлбал, Сонсголонгийн уулзвараас Офицерийн ордон хүртэл зүүн баруун чиглэл, Зуун айлын хойд хэсэг буюу 32-ын тойргоос урагшаа Маршалын гүүрний хойд хэсэг хүртэл тэлэхээр төлөвлөжээ. Хэрвээ дугаарын хязгаарлалтыг зөрчвөл 20 мянган төгрөгөөр, дугаараа сольж зүүсэн тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг гурван сараар хасах хүртэлх арга хэмжээг авна. Иргэд 2800 гаруй замын цагдаагийн нүдэн дор хоёр гаруй сарыг өнгөрүүлнэ. 

Эрх мэдэлтнүүд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг асуудал шийдэх нэрийдлээр ингэж боомилдог.

Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд "Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох..." зэрэг эрхтэй хэмээн заасан байдаг.

Гэтэл хувийн эд хөрөнгөө унаад, өдөр бүр нийслэлийнхээ замаар ажил, алба, үр хүүхэд, аав ээж рүү, амраг садан руугаа зорчих эрхээ хасуулж хориулж байна.

Түүнчлэн нийслэлд дахин газар олгохгүй хэмээсэн нь ч Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг мөн. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ ч бүрэн дүүрэн эдэлж чадахгүй, өөрсдөө бурууг үүрч, гэмтэн мэт амьдраад сурчихжээ.

Манай улсад анх удаа хүйтэрч буй мэт, ийм хүйтэнд бэлтгэлгүй байсан шийдвэрлэх албан тушаалтнуудад хориглохоос өөр гарц, шийдэл гэж үгүй.

Хөрсөн дээр -40 хэм давж хүйтэрч байгаа тул давс бус хайрга, дайрга хүртэл зам дээрээ цацаж, 21 дүгээр зууны монголчууд хөглөж байна. 

Дүн өвлийн хүйтэнд автобус хүлээж хөлдөж үхэх нь гэдэгт эмзэглэсэн үү, хотын дарга Х.Нямбаатар "автобус хангалттай гарч байгаа, түгжрээд хугацаандаа очиж чадахгүй байгаа" гэх утгатай үгийг хэлж, ногоон автобусны булхайгаас шалтгаалаагүй хүчин зүйл хэмээн хаацайлав. 

Хичээл, сургуулийн амралт эхлэх үеэр замын хөдөлгөөний ачаалал буурдаг гэдгийг хүн бүр мэднэ. Үүн дээр нэмээд дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулбал бүр ч буурна. Үүний цаана авсан автобусаа цан хүүрэг татуулан хотын гудмаар давхиж байгааг харах сонирхол байна уу гэж бодом. 

Албан тушаалтнуудын шидсэн хайрга иргэдийн улаан нүүр рүү шигдэж, ачаа болж, давс мэт шорвог шийдвэр гэдэг нь коммунизм руу хөтөлж байна. Дулаан газрын индэр дээрээс шийдэмгий үг чулуудаж суухаар тэсгим хүйтэн жаварт хайруулан автобус хүлээж зогсоо иргэдийнхээ дунд ороод үз дээ, Х.Нямбаатар дарга аа. 

М.Дэвээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.89.239)
    Хөгшчүүд. Ахмадууддаа халгаатай засаг, нийслэл 2
    2023 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.168.82)
    мудакуудыг зайлуулаа
    2023 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    14 цаг 50 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    14 цаг 57 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    15 цаг 51 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    15 цаг 56 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    17 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    17 цаг 32 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    17 цаг 40 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    17 цаг 48 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    18 цаг 27 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    19 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 41 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    19 цаг 42 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    20 цаг 49 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    22 цаг 11 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    22 цаг 44 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    22 цаг 45 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    22 цаг 47 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    22 цаг 59 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    23 цаг 30 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    23 цаг 32 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК