Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёрхон жилийн дотор манай банкны цалин 50 хувь хүртэлх дүнгээр өсөж байна

2023-12-26
0
ЖИРГЭХ

2023 оны эхээр ХХБ, ТУЗ-ийнхөө шийдвэрээр нийт ажилтнуудынхаа цалингийн хэмжээг жил бүр 25 хүртэлх хувиар нэмэх болсноо нийтэд зарлаж, тус хөтөлбөр 4 жил тасралтгүй үргэлжлэхийг мэдэгдсэн. Инфляцын өсөлт хэвээр үргэлжилж, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа энэ цаг үед цалин хөлсний хэмжээ нэмэгдэх нь өрхийн амьдралын чанарт шууд хамаарах чухал асуудал. Хүндхэн цаг энэ үед ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ХҮН төвтэй хүний нөөцийн бодлого баримталж буй ХХБ-ны үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч, хатагтай А.Энхмэндтэй дахин ярилцлаа.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд төр, хувийн гэж ялгалгүй хүний нөөцийн эргэцийн асуудал маш хурдацтай нэмэгдлээ. Энэ нь зөвхөн байгууллагуудын хүний нөөц биш, улсын хэмжээний тулгамдсан асуудал болохуйц байна. Монгол улсын ТОП ажил олгогч байгууллагын хувьд Худалдаа Хөгжлийн Банк  хүний нөөцийн ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Сайн байна уу? Баярлалаа, Танд болон уншигч олон нийт, харилцагч нартаа мөн мэнд дэвшүүлье.

Сэтгүүлч таны хэлсэнчлэн хүний нөөцийн гадагш чиглэх урсгал маш хурдацтай нэмэгдэж байгаа. Энэ нь зөвхөн банкны салбарт төдийгүй бизнесийн бүх салбар, төрийн нэгжүүдэд ч үүсэж буй асуудал. Нэг талаас залуучуудыг буруутгах аргагүй. Эрүүл сайхан орчин, чанартай амьдрал хүсэх нь хүний ёс, бас хүний эрх шүү дээ. Гадагшаа чиглэсэн энэ их урсгалаа зогсоож, барьж авахын тулд Монгол Улсдаа сайхан амьдрах боломжийг л бүрдүүлэх ёстой. Уг нь маш энгийн ойлголт. Банк бол хувийн аж ахуйн нэгж. Тиймээс өөрсдийн чадах, өөрсдийн мэдлийн хүрээндээ бодлого стратегиа боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Хамгийн чухал асуудлууд болох байгууллагын соёл, дотоод уур амьсгал, ажилтны дасан зохицох хөтөлбөрүүдэд анхаарч ажиллаж байна. Мөн дараагийн нэг асуудал бол цалин. Тухайн хүн ажиллаж л байгаа бол цалин нь амьдралынхаа хэрэгцээг хангаж чадахуйц байх ёстой. Гэтэл ид хөдөлмөрлөх насны залуучууд нь сарын цалиндаа нэг сая хүрэхгүй төгрөг авахаар яаж амьдрах вэ? Түүний оронд гадаадад ажиллаад, ар гэрээ хангалттай амьдруулахыг бодох нь зүйн асуудал болчхож байгаа юм. Худалдаа, хөгжлийн банк сүүлийн 10 гаруй жилийн турш жил бүр цалингийн хэмжээгээ 10-30 хувь тогтмол өсгөж, секторын хамгийн өндөр цалинтай банк болох зорилгодоо хүрсэн.  Түүнчлэн 2023 оноос жил бүр ажилтнуудынхаа цалинг нэмэх хөтөлбөр эхлүүлсэн. Цалингийн хөтөлбөр 4 жилийн хугацаатай үргэлжилнэ. Сая 2023 он эхлэхэд цалингаа 25 хүртэлх хувиар нэмсэн.  Тэгвэл ТУЗ-ийн шийдвэрээр энэ удаад дахин 25 хүртэлх хувиар нэмж байна. Дөрөвхөн жилийн хугацаанд бүтэн цалингаа нугалаад өсгөх боломжтой байна гэдэг банкны ТУЗ-өөс ажилтнууд, залуучууддаа өгч буй том дэмжлэг. Залуучууд маань олон улстай зэрэгцэх цалин хөлстэй байх нь эх орондоо ажиллаж, амьдрах итгэлийг нь төрүүлэх чухал хөшүүрэг болно.

-Ялангуяа шинэ үеийн залуучуудын үзэл бодол, итгэл үнэмшил илүү нээлттэй,  зоригтой зорилготой болсон анзаарагддаг. Залуусын зан төлөвийн өөрчлөлтийг байгууллагын хүний нөөц хамгийн сэргэг мэдэрдэг байх. Юу хамгийн өөрчлөлттэй мэдрэгдэж байна вэ?   

-Залуу үе үргэлж өмнөх үеэсээ илүү ухаалаг, бас хүчтэй. Гэхдээ өмнөх үе нь ямар ч нийгэмд залуу үедээ сэтгэл хангалуун бус байдаг гэдэг үг байдаг даа. Залуу хүний эрч хүч, урам зориг, санал санаачилга бол үнэхээр магтууштай. Нөгөө талд ахмад ажилтны заавар зөвлөгөө, сайн муугийн туршлага, алдаа онооны дүгнэлт гэдэг маш чухал. Нэг нэгнийгээ нөхөж гүйцээж, цул баг болж ажиллах нь хамгийн өгөөжтэй байдаг.  Хэн хэнээсээ сурах зүйл их. Хүн ер нь аливаа нэг зүйлд байнга суралцаж, мотивацтай байвал ажлаасаа уйдах, шантрах, залхах асуудлаас ангид байна. Манай банк нийт ажилтнуудынхаа дунд сургалт арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд сургалт хөгжлийн тоогоо ч эрчимтэй нэмж байна. Зөвхөн 2023 оны эхний хагаст давхардсан тоогоор 13 мянга гаруй ажилтан 350 удаагийн сургалтад хамрагдсан. Манай банк 2200 ажилтантай гээд бодоход нэг хүн жилд дунджаар 7-8 удаа тодорхой ямар нэгэн сургалтад хамрагджээ. Энэ тоо нь 2019 буюу ковид-19 цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн тоо юм. Товчхондоо, Бид банкны стратеги, сургалт хөгжлийн бодит хэрэгцээнд үндэслэн гадаад, дотоодын сургалтад ажилтнуудаа тогтмол хамруулж, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Мөн  гадаад, дотоодын их дээд сургуульд суралцахад нь зориулж банкнаас тэтгэлэг олгож, илүү чадварлаг, илүү мэргэшсэн хүний нөөцөөр багаа бүрдүүлэхийг зорьж байна. Залуучууд маань ч боломжийг нь олгочихвол суралцах, сурангаа хөдөлмөрлөх, карьерын өсөлт хийх хүсэл тэмүүлэл ихтэй болсон байна.

-Залуучуудын хувьд гадаад явж үзэх, гадаадад суралцах, гадаадад амьдрах гэсэн нийтлэг хүсэл мөрөөдөл байдаг. Банканд ажилладаг залуучуудын ихэнх нь ч бас тийм хүсэлтэй байх?

-Ярилцлага эхлэхэд хэлсэнчлэн энэ бол зөвхөн банкны хүний нөөцийн сэдэв биш. Нийтээрээ л гадаадад очихыг, ажиллаж амьдрахыг, сурахыг хүсдэг. Бид ч залуу байсан бол хүсэх л байсан байх. Хамгийн гол нь эргээд эх орондоо ирэх хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, зорилго зорилт байх хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө хүмүүс ганцаараа явдаг байсан. Тэд буцаж ирэх шалтгаантай. Харин сүүлийн үед залуучууд маань ам бүлээрээ, тэр ч бүү хэл ах дүү хамаатан саднаараа олуулаа явж байна. Энэ л их санааг маань зовоодог. Гэхдээ юм бүхэн сайн муу хоёр талтай. Жишээ нь, Миний өрсөлдөж болохуйц 10 хүний 5 нь гадаад явчихлаа. Надад 5 өрсөлдөгч үлдлээ. Миний өрсөлдөөнд ялах боломж 50 хувиар нэмэгдлээ гэсэн үг. Залуучууд маань яг ингэж бодож, хараасай гэж хүсэж байна. Бүх хүн гадаад яваад байна, би бас явъя биш, миний боломж нэмэгдлээ гэж бодоорой. Харин тэр боломжийг банк бодитоор хэрэгжүүлэхэд нь тусална. Мэдээж залуу хүн юм үзэж, нүд тайлах ёстой. Бусад орны сайн соёл, жишгийг эх орондоо суулгах ёстой. Тиймээс ч бид улирал бүр шилдэг 30 ажилтан шалгаруулж гадаад улсаар аялуулдаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд гэхэд 200 орчим ажилтнаа Вьетнам, Турк, Араб, Тайланд, Солонгос, Хятад улсуудаар аялууллаа. Хоёрхон жилийн хугацаанд нийт ажилтны 10 хувь нь гадаадад аялаад ирсэн гэхээр манай банканд ямар их боломж байдаг нь ойлгогдож байгаа байх. Цаашид бид энэ тоог өсгөж, илүү олон ажилтнаа бусад  орнуудын соёлтой танилцуулж, бизнес болон чөлөөт аялалд хамруулахаар төлөвлөж байна.

-Худалдаа Хөгжлийн Банкийг дэлхийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа сайтай,  олон улсад танигдсан банк гэдгээр нь бид мэддэг. Тэгвэл банканд ажиллаж байгаа залуучууд албан томилолтоор гадаадад ажиллах, банкаараа дамжуулан гадаад зах зээлд танигдах боломжууд байдаг уу?

-Тийм боломж маш их. Та бүхний мэдэж байгаачлан бид энэ онд IPO хийж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон. Бидний IPO маш амжилттай болсон бөгөөд гаднын хөрөнгө оруулагч нар манай хувьцааг нэлээд сонирхсон, худалдаж авсан. Банк яаж амжилттай IPO хийв? Цаад шалтгаан нь ерөөсөө л олон улсын туршлага шүү дээ. Манай банк 2007 – 2015 оны хооронд 1.14 тэрбум ам.долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр босгож, өөрийн эх үүсвэрээр эргүүлэн амжилттай төлсөн цорын ганц арилжааны банк. Бидний дараагийн зогсоол бол олон улсын хөрөнгийн бирж. Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох. Үүнийг дагаад банк олон улсын харилцаанд маш их орно. Тэр бүхний ард чадварлаг ажилтан хэрэгтэй. Монголоосоо л олон улсын түвшинд ажиллана гэсэн үг. Манай банкны залуус бизнес аяллын томилолтоор Япон, Сингапур, Солонгос, Энэтхэг, Герман, Хонгконг зэрэг олон орноор ажиллаж, туршлага судалдаг.

Мөн бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, элчин сайдуудтай маш өргөн хүрээний хамтын ажиллагаатай. Энэ оны шинэхэн жишээнүүдээс дурдахад,

  • Бид Монгол, Хятад хоёр орны худалдаа, санхүү, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол, Хятад хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны форумд оролцож, Bank of China -тай  “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг” зурлаа. 
  • Монгол Улсаас анх удаа Дэлхийн эдийн засгийн форумтай албан ёсны түншлэлийн гэрээ байгууллаа. Гэрээг ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон болон Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб нар үзэглэсэн юм.
  • Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш анх удаа АНУ-д ностро данстай боллоо. 2019 онд Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын банкнуудын ам.долларын гадаад төлбөр тооцоог хийх АНУ-ын банкгүй болсон. Үүнээс хойш одоог хүртэл Монголын ихэнх банкнууд Сингапур улсын банкаар ам.долларын гадаад төлбөр тооцоогоо хийж ирсэн. Тэгвэл энэ нөхцөл байдлыг манай банк өөрчиллөө.

гэх мэт олон улсын түвшний асуудал их бий. Энэ бүх амжилттай харилцаа нь манай чадварлаг залуусын шаргуу хөдөлмөр, хичээнгүй зүтгэлийн үр дүн дээр тогтож байгаа юм.

-Баярлалаа, Сүүлийн асуултыг танд  үлдээе?

-Эхлэлээрээ төгсгөе гэж бодлоо. Бид цалин урамшуулал, ур чадварын үнэлгээгээр шатлан дэвших мерит тогтолцоо буюу бүтээмжид чиглэсэн багц хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлсний үр дүнд хүний нөөцийн хүндрэлийг амжилттай даван туулах боломжтой гэж хувь хүнийхээ хувьд боддог.  Монгол залуус маань тив дэлхийг шуугиулсан амжилтууд олон гаргаж байна. Саяхны жишээнээс дурдахад,

  • Сингапурт болсон "2023 FIBA 3x3 Asia cup" тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг түрүүлж, Азийн аварга боллоо.
  • PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай "IHC Esports" баг түрүүллээ.

Товчхондоо, Бидэнд маш их ирээдүй байна. Гадаад улсыг зорьсон залуус минь сайн яваад, тэмүүлсэндээ хүрээд, итгэл сэтгэлээр дүүрэн эх орондоо эргэж ирээрэй. Үлдэж байгаа залуус нь өөртөө итгэлтэйгээр урагшилж, боломжоо тултал ашиглаж өсөн дэвжээрэй. Монгол Улсын ирээдүй залуусынхаа зүтгэлээр гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн банкныхаа үнэ цэнтэй ажилтнууд, эрхэм хүндэт харилцагч, хамтрагч байгууллагууд, бизнесийн түншүүд, хувьцаа эзэмшигч нартаа ирж буй шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, 2024 ондоо азтай одтой байж, инээд жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе. Баярлалаа

Ярилцсан: Б.Од

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ГАЙХАХ (103.212.118.193)
    ТЭНГЭРТ ТУЛСАН ИНФЛЯЦИЙН ҮЕД ТЭГЭХГҮЙ ЯАДАН ЮМ БЭ.
    2023 оны 12 сарын 28 | Хариулах
  • Эхорон (202.21.124.130)
    Энэ том банк.г чадваргүй хүмүүс нураах ви дээ.
    2023 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    6 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    21 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    33 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    37 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    40 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    1 цаг 8 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    1 цаг 17 мин
  • УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн 2026 оны өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    1 цаг 49 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2 цаг 2 мин
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    12 цаг 22 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    15 цаг 50 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    17 цаг 10 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    17 цаг 11 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    17 цаг 41 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    17 цаг 43 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    17 цаг 48 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    17 цаг 52 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    17 цаг 53 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК