Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОНЫ ҮГ: "Шимэгч"

2023-12-28
0
ЖИРГЭХ

Энэ онд тэд нүүрсний хулгай, наян ногоон автобусны хэрэг, нэмэгдсэн өртөгийн албан татвар гэх мэт олон асуудал дээр талцаж, хуваагдаж, хувааж "мөлжив".


Нэг. Жил тойрон яригдсаны хувьд нүүрсний сонсголыг ард иргэд чих тавин сонсохоос аргагүй. Үүний сургаар "оноо" цуглуулах хүсэлтэй гишүүд "би, чи" боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн гурван үгний хоёр нь "би" байв. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдож, АТГ-аас зарласан "анхны 17"-ийн нэг юм. Гэхдээ түүний хэр чанга хашхирах нь хамаагүй хоосон мөрөөдөл болж үлдэх зүйл. Энэ сонсголыг хийхэд үүргээ биелүүлсэний хувьд нэг үзүүр нь УИХ-ын дарга Г.Занданшатарын гарт бий. Сонсголоор хэн нэгнийг яллахгүй ч хэн нь хэн бэ гэдгийг ард иргэд үзсэн нь тодорхой.

Нүүрсний сонсголоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн "улс доторх улс"-ыг илрүүлж, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн этгээдүүдийг шударга шүүхийн өмнө зогсоохоор болов. 

Хоёр. Нэг хэсэг чуулганы индэр дээрээс ч, мэдээллийн микрофоны ард ч татвар шиг мөлжүүртэй сэдэв үгүй болсон. Тухайн үед гэнэтэд сэрж мэдэрсэн мэт тал талаас нь татварын тухай сэдвийг мөлжиж гарав. УИХ-ын дарга Г.Занданшатар татварын асуудлыг 100 мянган иргэнээр хүч нэмэгдүүлэн сөхөж, түүнийг нь МАН, АН-гүй "манах" болсон. 

Гэвч Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурь "нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох"-ын эсрэг байгаа. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар "иргэдийн саналыг үнэгүйдүүлэхгүй" гэж шийдсэн хариулт өгсөн. Ингээд МАН, АН хоёул моринд сундлан давхихаа алдсан. Тэд өөр өөрсдийн өнцөгөөс буюу УИХ-ын даргаас өөрөөр сэтгэх ёстой болсон нь илт. Бүх татварыг бууруул. нӨАТ-ыг 5 хувь болго гэх мэт. Татвар татаастаа "мадлуулсан" бүхний нуруунаас ачаа хөнгөлнө гэхэд хэн дургүй байх билээ. Гэвч эдийн засгийн сэргэлтийн төлөө энэ биеэ үл хайрлан НДШ, ХХОАТ-аа төлсөөр байх нь дамжиггүй биз.

Гурав. Монголын төрийг хуурсан "Наян ногоон"-ы асуудлыг ХҮН, АН хоёр булаацалдав. Тухайн автобусыг анхлан шалгах санааг гаргаж ирсэн нь "би, чи" болов. Уг нь нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ажлыг эхлүүлж, "дориун" хөдөлсөн ч "том алдсан" билээ. Daewoо үйлдвэрийн 80 автобусны шинэ будгийг холцолж, "жинхэнэ үнэн"-ийг иргэд нүдээр үзэв. Үүнд бас л оноо авахаар тал талаас мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж эхэлссэн юм. Нэгэнт эргэх замгүй үерт цохиулсан Хотын мээр Д.Сумъяабазар, Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч өөр өөрсдийн албанаас хөтлөлцөөд буусан билээ. 

Чухам төсөв, тендерийн арвин даллагатай, нийтийн тээврийн салбарын олигарх "Тэнүүн-Огоо"-д автобус оруулж ирэх эрхийг атгуулсан гэхтэй төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг нэр холбон хэлэлцэж байсан юм. 

Дөрөв. ХЗДХ-ийн сайдын суудалд суумагцаа гол асуудлын цөм рүү нэвтэрч, цөмөрчихгүйхэн шиг яваа улстөрч бол Б.Энхбаяр. Түүнийг голч байлаа гэж зарим нь магтсан ч зарим нь "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулж чадсангүй гэж шүүмжлэв. Тэрбээр жанжин шугамаа алддаггүй, мэдлэгтэй нэгний дүрд тохирсон. Түүнчлэн хуулийн салбарыг "хувалз" буюу шимэгч хорхойнуудаас нь салгана гэж том дуугарсан. Түүнд одоо 6 сарын л хугацаа байна. 


Тэд иргэдийн дунд "тоос манартал" нүдүүлж буй асуудлыг булаалдан олон талаас нь хэдэн хэсэг тасар татаж "оноо цуглуулах" ажлаа хийдэг. Энэ он бол ирэх оны "зүг"-ийг заах жил байлаа. Засгийн газар хулгайчаас салахын тулд "Авлигатай тэмцэх"-ээр хөдөлж, шилэн, цахим байх зэргээр олон ажлыг хийсэн. Гэвч одоогийн байдлаар хэн нэгэн хулгайч гэх цол зүүсэн нь ял эдлээгүй л байна. Шүүх хурал хойшилсоор...

М.Дэвээ

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    12 цаг 28 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    12 цаг 34 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    13 цаг 29 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    13 цаг 33 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    15 цаг 9 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    15 цаг 18 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    15 цаг 26 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    16 цаг 4 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    16 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 19 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    17 цаг 19 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    18 цаг 27 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    19 цаг 48 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    20 цаг 21 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    20 цаг 22 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    20 цаг 24 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    20 цаг 37 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    21 цаг 8 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    21 цаг 9 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК