Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Үхэл, амьдралын дунд өнгөрүүлсэн "хагас жил"-ийн үнэн

2023-12-30
0
ЖИРГЭХ

Хагас жил... Тэр хагас жил үхэлтэй тэмцсэн. Түүнийг тухайн үед хэрхэн "сульдаж" буйг бүгд л харж байлаа. Цаг хугацаа наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тийм агшинд багтаж үзсэн хүмүүсийн яриа голдуу ижил. Амьдралын сайхан, гэрэл гэгээ...

Гэвч зарим хүний даваад гарсан хүнд хэцүү гэгч өөр нэгний хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй "үнэн" байдаг. Энэ номонд улстөрчийн дээд түвшний тэмүүлэл ч ил, далд шингэсэн биз ээ. Хамгийн гол нь нэгэн хүний үзэж туулсан нь хийгээд дотнын хүмүүсийн шаналгаа, нулимсны мөртэй түүх байна. 

Өвчин зовлон, үхэл хагацлын үүднээс "эргэн ирсэн" нь бусдад урам өгөх болов уу гэж бодсон тухайгаа ч УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал номын нээлтийн үеэр дурдаж байв. "Эргэн ирсэн минь" номын эхний хуудаст "Унаж босож, уруудаж өгсөж яваа эрхэм хүмүүн танд зориуллаа" гэж бичжээ. 

Тус ном нь түүний хэвлүүлсэн 12 дахь ном аж. Хамгийн анх 1997 онд "Аадар бороо" хэмээх шүлгийн түүврийг аав нь гаргаж өгч байжээ. Уран зохиолд дуртай, хайртай сэтгэлээ тэр аав, ээжээсээ өвлөсөн хэмээв. 

Н.Учралын номын нээлтэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирсэн байлаа. 

Н.Учрал: Сэхээн амьдруулахын орон дээр хэвтэж байсан Учрал нэг л мэдэхэд Францын ерөнхийлөгчтэй гэрээ үзэглээд зогсож байсан нь зүүд шиг санагдсан

Тэрбээр, "Би намтар бичих хэмжээнд хүрсэн хүн биш. Гэхдээ амьдралаас олж авсан үнэ цэн, зовлонгоос олж авсан жаргал, жаргаж байхдаа анзаараагүй үнэн болгоноо энд би өгүүлсэн. Өвчтэй зовлонтой байгаа нэгний өмнө түүнийг даваад гарсан хүний үг бол хамгийн сайн эм байдаг юм билээ. Тиймээс энэ номыг уншаад олон хүн амьдрах итгэлтэй болоосой гэж бодож гаргасан.

Монгол төрийн сайд болж, нэг мэдэхэд сэхээн амьдруулахын орон дээр хэвтэж байсан Учрал, нэг мэдэхэд Францын ерөнхийлөгчтэй гар барьж, гэрээ үзэглэх нь надад зүүд шиг санагдаж байсан. Өчнөөн хоног ухаангүй байж байгаад, бүтэн ухаан орж сэрэх мэдрэмжийг энд буулгахыг хичээсэн.

Олон сайхан эхийн ерөөл, эмч нарын буянаар би босож ирсэн. Тиймээс түмэн олондоо би сэтгэлийн их өртэй хүн. Түмэн олны хүчээр боссон учраас буцаагаад энэ хүчийг түмэн олондоо зориулах учиртай гэж бодож байна. Энэ ном бол төгсгөл биш, үргэлжлэл. Учрал эргэж ирэхдээ дотоод сэтгэлийн хүчтэйгээр эргэж ирсэнээ номоороо харуулъя гэж бодсон. Өвдөж зовж байгаагаас илүүтэй дэргэд буй хүмүүс илүүтэй зовдог гэдгийг амьдралаараа мэдэрсэн. Харин би хэсэгхэн зуур унтаж, амарсан гэж боддог. 

Залуу хүн шашин шүтлэг гэдэггүй байлаа. Босоод иртэл  хөлөнд зөндөө улаан утас, гурав, дөрвөн янзын сахиус, тэмдэг наачихсан байсан. Гэртээ иртэл гэрээр дүүрэн бурхан, шүтээн. Миний төлөө дэлхий ертөнц дээр байдаг бүх шашныг ажиллуулсан байгаа юм. 

Би монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт талархдаг. Олон сайхан эмч нарын буянаар энд би сууж байна" гэсэн юм. 

Түүний номын нээлтэд хүрэлцэн ирсэн хүмүүсийн дотор Н.Учралын хагалгааг Хоёрдугаар эмнэлгийн эмч нартай хамтран хийсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Амьдарна гэсэн эрмэлзэл, тэсвэр хатуужил, далд ухамсар нь Н.Учралыг босгосон

Тэрбээр "Эргэн ирсэн минь гэх агуулгаар нь харвал амьдралдаа хүнд хэцүүг туулна гэдэг сэтгэлийн хат, мөс чанарыг шалгадаг том даваа. Би Н.Учралтай сонин хувь тавилангаар учирсан. Их хүнд, нойр булчирхайн задрал болчихсон, биеийн байдал хүнд байсан. Сонголтгүй шахуу.

Хагалгааны ширээн дээр амь эрсдэх 90 хувийн магадлалтай ийм үед хагалгаа хийх шийдвэр гаргахаас өөр гарцгүй байсан.

Тухайн үед бодож байсан зүйлээ эргэн санахад хэцүү байлаа. Эмч хүн эрсдэлээ бодно. Хамгийн их санал авсан залуу улстөрчийн хувьд том эрсдэл. Эмч хүний нүдэнд хонгилын үзүүрт гэрэл харагдах л юм бол түүнд хүрэхийн төлөө зүтгэх ёстой.

Тэгээд л Хоёрдугаар эмнэлгийн чадварлаг багийнхантай хамт хагалгааны өрөө рүү орсон. Бид зоригтойгоор орсон. Олон дахин хагалгаанд орсон, цус алдсан.

Амьдарна гэсэн эрмэлзэл, тэсвэр хатуужил, далд ухамсар нь Н.Учралыг босгосон. Аливаа бэрхшээл бол төгсгөл бус эхлэл байдаг гэдгийг харуулж бусдад урам өгч буй үйл явдал хэмээн харж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Улс төрийн үйл хэрэгт бид 18 настайгаасаа оролцсон шүү дээ

Тэрбээр "Н.Учрал бид хоёр олон нийтийн ажлыг хүүхэд байхаасаа шахуу л хийж эхэлсэн. Хуучин намын байр шатаагүй байлаа. Темон гэдэг залуутай хорь гаруй жилийн өмнө танилцсан байна. Улс төрийн үйл хэрэгт бид 18 настайгаасаа оролцсон шүү дээ. 

Авилгал, хулгай зэлгий бол мэдээлэл ил тод бус байгаатай холбоотой. Иймд Засгийн газар, УИХ-аас шинэ яам байгуулж, 100 гаруй хуулийг бид хамтдаа баталлаа. Энэ бол авилгын индексийг бууруулж, үр хойчид үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаа. 

Н.Учрал сайдыг ийм ном бичихээс яах вэ гэж бодож байна. Хэцүү нөхцөл байдлыг давж гарч ирсэн нь хүн бүрд олдохгүй хувь заяа. Монголын залууст урам зориг өгөх ном бичсэн болов уу гэж сэтгэж байна" гэлээ. 

Мөн ЦХХХ-ны сайд Н.Учралыг эрдэм, судлалын ажлыг онцгойлон дэмждэг гэдгийг номын нээлтэд ирсэн хүмүүс онцлон дурдаж байв. 

Түүнчлэн "Эргэн ирсэн минь" номын нээлтэд хөгжмийн зохиолч Б.Чинбат хүрэлцэн ирж, өөрийн аялгууг сонордуулсан юм. Тэрбээр "Яагаад ч юм Н.Учрал бид хоёрын хувь тавилан ижил юм шиг санагддаг" хэмээгээд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд талархсанаа илэрхийлэв.

Юуг үзэж туулснаасаа хамааран амьдрал, гэрэл гэгээ, сайн сайхны тухай өөр өөрсдийн ертөнцдөө бид амьдардаг нь бас л үнэн. 

М.Дэвээ 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.9.46.118)
    As jargal, eruul enhiig khusie.
    2024 оны 01 сарын 06 | Хариулах
  • Эгэл жирийн иргэн. (66.181.161.230)
    Энэ залууг дэмжиж байдаг.Хийж буй ажил ,хэлж буй үг,үйлдэл нь энгийн даруу , итгнл үнэмшилтэй харагддаг юм.Танд амжилт хүсье
    2024 оны 01 сарын 04 | Хариулах
  • Олон жилийн өмнө гэр бүлээрээ л ШУ-ны зурхайгаа зуруулж байсан улсууд даа. Бүр зурхайг нь хэвлээд өгсөн байдаг. Даанч зурхайгаа тоож мөрдөөгүй л юм шиг бна лээ. Цаашид олон л юмнаас болгоомжлох хэрэгтэй л байгаа дааа!!! (66.181.189.202)
    Зочин
    2024 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.113.126)
    SADAR SEKSDN80955877
    2024 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.177.18)
    BOLOVSROL UNDUR SAIN ZALUUSIIN NEG YAAHIIN ARGAGUI MUN HARIN BIGII L DEMBEREL YUM UZEEGUI YUM BOLHOOROO HUURHII GEDEG SHIG BOLOOROIDOOO!!! AMJILT HUSIE MONGOLIIN IREEDUI TA NARAAS SHUUUU
    2024 оны 12 сарын 31 | Хариулах
  • K (66.181.161.72)
    Baas unereltsen bolsn bnle
    2023 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.176.101)
    ANYSN S XUSNEE80955877
    2023 оны 12 сарын 30 | Хариулах
  • Zochin (202.21.108.48)
    Шал тэнэг юм бна лээ
    2023 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.176.101)
    80955877
    2023 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.176.101)
    GOE SXSYG TANILTSI80855877
    2023 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.176.101)
    SEKSDN80955877
    2023 оны 12 сарын 30 | Хариулах
  • Хмм (103.57.94.61)
    ЖДҮ АВСАНААР би ЭНЭ ХҮНИЙГ улстөрч талаас үнэлэх үнэлэмж унасан…. Харин эрүүл сайхан болсонд нь баяр хүргэе!! Биеэ бодоод шуналаа засаад бусдад хаялагатай сайхан амьдраарай. Энэ улсыг хөгжүүлэх хүн нь чи биш чамаас илүү чадварлаг , сэтгэлтэй нь хөгжүүлнэ… Эрүүл энхийг хүсэе!
    2023 оны 12 сарын 30 | Хариулах
    • Иргэн
      Эрүүл саруул байвал эд хөрөнгө яах вэ. Боломжийн амьдралтай байж л илүү харж, билүү долоож явах юм даа. Шунал аа гэж.
      2023 оны 12 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    12 цаг 30 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    12 цаг 37 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    13 цаг 31 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    13 цаг 36 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    15 цаг 12 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    15 цаг 20 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    15 цаг 28 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    16 цаг 7 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    16 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 21 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    17 цаг 22 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    18 цаг 29 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    19 цаг 51 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    20 цаг 24 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    20 цаг 25 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    20 цаг 27 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    20 цаг 39 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    21 цаг 10 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    21 цаг 12 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК