Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй эргэн холбогдлоо

2024-1-05
0
ЖИРГЭХ

Их долоо гэж нэрлэгдсэн улс орнууд 1989 онд хуралдаж мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллагыг байгуулсан нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу Financial Action Task Force /ФАТФ/ юм. Манай улс ФАТФ-н гишүүн орноор 2004 онд гишүүнээр элсэж байжээ. Ингэснээр бид тодорхой үүрэг хүлээж эхэлсэн бөгөөд 2017 оноос тус байгууллагын хараа хяналтад орж хатуухан сануулга, зөвлөмжүүдийг хүлээн авч эхэлсэн. Тухайн үед мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх чиглэлд хийх ажлын талаар нийт 40 Зөвлөмж өгснөөс 36-г нь Монгол Улс тодорхой хэмжээнд биелүүлсэн байна. Харин дөрвөн зөвлөмжийг хагас хэрэгжүүлсэн шалтгаанаар 2019 онд Монгол Улс бүхэлдээ ФАТФ-ын саарал жагсаалтад орж байв.

Ингэснээр манай улсын арилжааны банкнуудад гадаадын харилцагч банкнуудаас тавих шалгуур чангарсан. Улмаар хамтран ажиллаж, ам.долларын гадаад төлбөр тооцоог хийх АНУ-ын банкгүй болсон билээ. Үүнээс хойш одоог хүртэл Монголын ихэнх банкнууд Сингапур улсын банкаар ам.долларын гадаад төлбөр тооцоогоо дамжуулж хийж ирсэн. Товчхондоо 2019 оноос хойш ам.долларын гадаад төлбөр тооцоо хийгдэх процесс олон хонодог, гуравдагч банкаар дамжиж буй учир шимтгэл өндөр болсон юм.

Харин 2023.07.13-ны Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс ФАТФ-ын 40 Зөвлөмжтэй холбоотой Монгол Улсын явцын тайланг хэлэлцсэн. Тус хурлаар өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсныг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг баталсан билээ. Ийнхүү үнэлгээгээ ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон, дэлхийн улсуудаас 5 дахь орон болсон юм.

Үр дүнд нь Монгол Улсаас анх удаа Худалдаа, хөгжлийн банк АНУ-ын арилжааны ТОП банк болох  Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээж байна. Худалдаа, хөгжлийн банк нь олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн банкныхаа хувьд энэхүү хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж, Монгол Улсаа дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холбож чадлаа. ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш АНУ-тай хамтран ажиллаж буй Монголын анхны бөгөөд цорын ганц арилжааны банк болж байна.

Энэхүү үйл явдал нь Монгол Улс өөрийн санхүүгийн зохицуулалтын тогтолцоог сайжруулж, олон улсын комплайнсын стандартад нийцэж ажиллах чиглэлээр хүчин чармайлт гаргаж байгааг дэлхийд харуулах чухал алхам юм. Түүнчлэн Монгол улс олон улсын санхүүгийн стандартыг мөрдөж чаддагийг нотолж, олон улсын хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг сэргээж, эдийн засгийг эергээр харахад томоохон түлхэц болно.

Мөн хамгийн чухал нь Монгол Америк хоёр орны хооронд бизнес эрхэлдэг компани болон иргэдэд маш том боломж нээгдэж байна. Худалдаа, хөгжлийн банк АНУ-д ностро дансаа нээснээр дэлхийн 100 гаруй улс рүү ам.долларын шилжүүлэг илүү ХЯМД, илүү ХУРДАН хийгдэж эхэллээ. Цаашид ч бид банкны салбарт манлайлан олон улс дахь корреспондент банкны үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, харилцагч та бүхнийхээ дэлхийд гарах санхүүгийн гүүр болсоор байх болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    5 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    20 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    32 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    36 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    39 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    1 цаг 7 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    1 цаг 16 мин
  • УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн 2026 оны өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    1 цаг 48 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2 цаг 1 мин
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    12 цаг 20 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    15 цаг 49 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    17 цаг 9 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    17 цаг 10 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    17 цаг 40 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    17 цаг 42 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    17 цаг 47 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    17 цаг 51 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    17 цаг 52 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК