зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

2024-1-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан. Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмолтой өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал гажуудсан байна.   

Иймд  хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний  хэт төвлөрлийг сааруулах шийдэл нь  олон улсын жишгийн дагуу бүсчилсэн хөгжлийг дэмжин, хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах бодитой хүчин зүйлсийг бий болгож, нийслэл хотыг чиглэсэн эрчимтэй хотжилтын үйл явцыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм гэж танилцууллаа.

Тэрбээр, тогтоолын төслийг Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор боловсруулж, дараах асуудлуудыг тусгасан болохыг дурдав. Үүнд:

- Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах,

- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгаа хангах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх,

- Төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах асуудал болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусгажээ.

Тогтоол батлагдсанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар бодитой арга хэмжээ авах боломж үүсч, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж  эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал,  худалдаа,  үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.191.194)
    ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ АЙМАГ ОРОН НУТАГТ ТАРААН БАЙРШУУЛЖ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ КЕМП ХЭЛБЭРЭЭР БАЙГУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
    2024 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    39 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    42 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    46 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    50 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    15 цаг 32 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    16 цаг 20 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    17 цаг 1 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    17 цаг 7 мин
  • "Алтан цом" -ын гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 15-нд болно
    17 цаг 10 мин
  • Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
    17 цаг 44 мин
  • Ц.Даваасүрэн: Х.Булгантуяа үндсэн хуулийн дагуу санал хураасан
    18 цаг 30 мин
  • Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна
    18 цаг 48 мин
  • Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
    20 цаг 3 мин
  • Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварчээ
    20 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.612 болжээ
    20 цаг 29 мин
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
    21 цаг 20 мин
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
    21 цаг 31 мин
  • ТНБД Т.Жамбалцэрэн Япон Улсын Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн дэд сайд Ватанаве Ёочитой уулзлаа
    21 цаг 44 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
    22 цаг 10 мин
  • Монголоос олон улсын зах зээлийн жишгээр Энержи Ресурс нүүрсээ нийлүүлж байна
    22 цаг 16 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Голомт банк Монголын анхны WEARABLE төлбөрийн картыг танилцуулж байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Байнгын хороод хуралдана
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК