Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүмжлэл дагуулсан "шинэчилсэн" найруулга

2024-1-09
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэх явцад БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар уг хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Ийнхүү танхимын гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад буй уг хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт дахин үргэлжилнэ.

Тухайлбал, тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол, маргааныг шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох, төрийн байгууллагуудын хяналт, шалгалт, төрийн хүнд суртлыг багасгах, мөнгөний босгогүй болгох, зөвшөөрлийг хялбаршуулах зэрэг зохицуулалтыг тусган өгчээ.

Ингэснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзсэн аж.


Ийнхүү уншигч та бүхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох таван хуулийн заалтыг танилцуулж байна. 


Нэг. Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын шаардлагыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгожээ.

  • Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх нөхцөл бүрдэх ба уул уурхайн салбараас бусад салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.

Хоёр. Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой хөрөнгө оруулагчийг хохироосон аливаа гомдлыг шалган шийдвэрлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

  • Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдүүлэх, улмаар гомдол нь даамжран шүүхийн болон арбитрын маргаан болж, төрд болон хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг байдал арилна гэж тооцсон байна.

Гурав. Хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, маргаан үүссэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч олон улсын арбитрт хандах эрхийг нээж, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.

  • Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хамгаалах баталгааны зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх итгэл сэргэнэ гэж үзсэн байна.

Дөрөв. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд төрөөс тухайн жилд төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог хуулиар тогтоон хязгаарлаж, хэрэгжүүлэхээр тусгажээ.

  • Энэ нь хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагаанд учруулдаг шаардлагагүй дарамтыг бууруулах томоохон хөшүүрэг гэж тооцсон байна. 

Тав. Хөрөнгө оруулагч нарт үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна.

  • Хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах замаар хөрөнгө оруулагчид нэг сувгаар төрийн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх давуу тал бий болох аж. Хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг ойлгомжтой болгож, хуулийн давхардлыг арилгасан байна. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.23.49.69)
    !993 оны хуулиа өөрчилөө ГХО гэхээр газраа өгөх өмчлөх,ашиглах,эзэмших гээд солиороод байх юм.Уул уурхайд л ГХО оруулах гээд л ийм хуулийг тэртээ хүнд хэцүү үед хийсэн бна лээ Одоо өөрөөр хар Эдийн засгаа солонгоруулаад бүх салбарт оруулж ирхээр хууль гаргана шүү40-60,100 жилд газрын баялагыг ухаад юу ч үгүй долоогоод гаргах хугацаа ш дээ ГХО сан нөхөр өөрөө ч амьд байхгүй болно цаанаа уур хүрмээр санаа цухалзаад бга юм Үүнийг өөрчил Чадахгүй бол огцорцгоо
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    11 цаг 5 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    11 цаг 12 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    12 цаг 6 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    12 цаг 11 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    13 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    13 цаг 47 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    13 цаг 55 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    14 цаг 3 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    14 цаг 41 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    15 цаг 17 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 56 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    15 цаг 57 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    17 цаг 4 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    18 цаг 26 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    18 цаг 59 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    18 цаг 59 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    19 цаг 2 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    19 цаг 14 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    19 цаг 45 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    19 цаг 46 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК