Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Узбекистан Улсад Монгол Улсын ЭСЯ нээх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ

2024-1-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр (2024.01.09) Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төв Азийн бүс нутгийн зах зээлд томоохонд тооцогдох 35 сая гаруй хүн амтай Узбекистан нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг тул Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс юм.

Узбекистан нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудтай харьцуулахад манай хоёр хөрштэй хил залгадаггүй, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус, бие даасан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг, тухайн бүс нутагтаа улс төрийн нэр хүндтэй улс. Өнөөдрийн байдлаар тус улсад гадаадын 44 улсын Элчин сайдын яам, 2 Ерөнхий консулын газар, Олон улсын 18 байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байна. Тус улс нь гадаад бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээнд шинэчлэлийг өрнүүлж байна. Тухайлбал, Узбекистан нь 2020 онд Евразийн эдийн засгийн холбоонд ажиглагч статустай болсон, саяхан Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа аж.

Хоёр талын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд аажмаар өсөн 2022 онд 10,4 сая ам.долларт хүрсэн бөгөөд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд 2022 онд Ташкент хотод Монгол, Узбекистаны бизнес уулзалтыг хамтран зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэгч улсын тоог нэмэгдүүлэх үүднээс улс төрийн хувьд төвийг сахисан, бүс нутагтаа нөлөө бүхий улстай илүү түлхүү ойр ажиллах нь зүйтэй хэмээн үзэж хоёр талын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулахаар ажиллах төлөвлөгөөтэй байна гэж салбарын сайд танилцуулав.

Иймд бүс нутагтаа улс төр болон эдийн засгийн хувьд ач холбогдол бүхий улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах бодитой хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг саналыг зөвшилцөн дэмжсэн шийдвэр гаргасан тул асуудлыг айлын талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авчээ.

Тэрбээр, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын хамт “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг баталсны үндсэн дээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ. Элчин сайдын яамыг 3 орон тоотой ажиллуулахаар төлөвлөж, холбогдох зардлыг 2024 оны төсөвт тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    11 цаг 1 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    11 цаг 8 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    12 цаг 2 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    12 цаг 7 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    13 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    13 цаг 43 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    13 цаг 51 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    13 цаг 59 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    14 цаг 38 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    15 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 52 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    15 цаг 53 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    17 цаг 0 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    18 цаг 22 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    18 цаг 55 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    18 цаг 56 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    18 цаг 58 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    19 цаг 10 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    19 цаг 41 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    19 цаг 43 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК