Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Өөрсдийнх нь хийсэн хуулийн "алдааг засах" гэж байхад харлуулж байна

2024-1-10
0
ЖИРГЭХ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз гэдэг гүтгэлгийн мэдээллийг тараасан. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын газрыг 100 жилээр гадаадынханд олгох гэж байна гэсэн гүтгэлэг хийсэн. Энэ бүх гүтгэлгийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж байна. Эзэн нь гарч ирж, хэвлэлийн хурал хийж, хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байх талаар УИХ-ын даргад ярьж явна. Халтмаагийн Баттулгыг ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбоотойгоор нийт 7 удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш болсон ч найм дахь хоригоо тавьж байх шиг байна. 

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж улс орон хөгжинө. Улс хөгжиж гэмээн ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Цаашлаад гадаадад ажиллаж байгаа залууст эх орондоо ажиллах нөхцөл бүрдэнэ. Ийм ч учраас "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирсэн. Ингэхдээ олон хэлэлцүүлэг хийсэн.

Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтай банк байгаасай гэж хүсдэг. Гадны банк орж ирж байж өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурна. Үүний үндсэнд ард түмэн зээлийн хүүгийн дарамтаас гарна, нэмэр болно.

Гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургууль манай улсад байгуулагдаасай гэж хүсэж байгаа юм. Монголдоо дэлхийн боловсролыг эзэмших үүд хаалга тэгж нээгдэнэ.

Гадаадын эмнэлгүүд монголд үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсдэг би. Ингэвэл хэдэн зуун саяар гадаад явж эмчлүүлдпэг иргэд монголдоо эмчлүүлж чадна. 

Жалгаар нэг хаягддаг арьс ширийг боловсруулдаг үйлдвэрийн хөрөнгө оруулагчдыг монголд орж ирээсэй гэж хүсэж байгаа юм. Түүнийг ашиглан бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд манай улсад байгуулагдаасай гэж зорьж байгаа юм. 

Анхан шатны боловсруулалт хийж, түүхий шахам экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулдаг хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэх хүсэл байна. Ингэж байж мянга, мянган залуус өндөр орлоготой болох боломж бүрдэнэ. 

Аль болох хурдан хугацаанд энэ хуулийг боловсруулах ёстой. Би Ардчилсан намыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг гэж явж ирсэн. Өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад үнэхээр харамсаж байна. 

Монгол Улсад хийгдэх аливаа хөрөнгө оруулалтыг хааж боосоор байвал хөгжихгүй. Эсэргээрээ хүний санал санаачлага, эрх чөлөөг дэмжиж байж хөгжинө. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийг харлаа. Тиймээс ЭЗХ-ийн яам байгуулж, "Ч.Хүрэлбаатар аа эдийн засгаа босгоо" гэсэн. Үр дүнд нь унаад байсан эдийн засгаа босгоод авлаа. Валютын нөөц бүрдлээ. Төсвийн орлого давж биеллээ.

Гэхдээ уул уурхай, тээврийн салбараас бусад салбарт эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа учраас айл өрх бүрийн хаалгаар мөнгө орохгүй байгаа юм. Залуус нэг хоногийн наана ч болтугай хөгжье гэж бодож байгаа болов уу гэсний үндсэн дээр яаралтай хэлэлцэх санал тавьсан. 

Одоо би маргаантай хоёр асуудалд хариулт өгье.

Нэг. Газрын асуудал. Ч.Хүрэлбаатар гадаадуудад газрыг 100 жилээр өгөх гэж байна гэдэг гүтгэлэг тарааж байна. 1993 онд буюу одоогоос 30 жилийн өмнө 100 жилээр газар ашиглуулж болно гэдэг хуулийг Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад баталж байсан. Дараа нь 2013 онд Ц.Элбэгдоржийн үед "газрыг хөрөнгө оруулагч нарт 60 жилээр ашиглуулж болно, эзэмшүүлж болно" гэж нэмж өөрчилсөн.

Өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж байгаа Х.Баттулга Засгийн газарт гишүүнээр, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан. Өөрсдөө ийм хууль хийчхээд засаж янзлах гэсэн хүнийг харлуулж, дайрч байна. Эзэмшүүлэх гэдэг үгийг хасна. Хэн энэ хуулийг санаачилж, хэн залруулж байгаа нь харагдаж байгаа биз ээ. 

Хоёр. Визийн асуудал. Хөрөнгө оруулалтын хуулиар үүнийг ярихгүй шүү дээ. Хаа хамаагүй зүйл авч ирж нааж, харлуулж байна. Гадны хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нээж өгч байна гээд байгаа. Гадаадын иргэдэд виз олгодог асуудлыг хууль тусдаа бий. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулиар виз олголтыг зохион байгуулдаг. Тусгайлсан агентлаг ч бий. Энэ бол Монгол Улсын хуулийг үгүйсгэж байгаа асуудал шүү. 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.190.122)
    Загас толгойноосоо өтдөг.үх
    2024 оны 01 сарын 13 | Хариулах
  • МОНГОЛ (103.57.92.253)
    ТА ЧИНЬ НАСААРАА ОЛОН УДАА САЙД ХИЙЛЭЭ УРД ХИЙЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ГЭНЭТ СЭРСЭН ЮМ УУ
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.118.124)
    Сэтгүүлчийн цацсан мэдээлэл баримтгүй худал байсан бол наад хотгор шанагын хулгайч. Хүрэлбаатар чинь аль хэзээний цагдаад өгөөд шоронд хийцэн байгаашдээ. Хөрөнгө оруулагч нэртэй ганц амбаарын мөнгөтэй үй түмэн хужаа оруулж монголыг уусгах далд санаатай хужаа цустай гэдэг нь батлагдаж байна
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Shee l dee (66.181.191.121)
    Euk bhaa bolison hun horig tavina gej yamar yum bdiin! Uhsen ee hudlaa shaagaad bgaan! Dandaa duhlaa aashdag chini ingeel medegdeed bgaan shdee
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • зочин (64.119.30.210)
    Чи тийм сүрхий байсан юм бол 8 жил болж байхад хийж байхгүй сонгууль болохоор одоо нэг их сайн хүн болох гэж хуцаад байгаа новш вэ. Та нар 8 жил үнэлэхүй олонхоор засаглаж чи 8 жилийн өмнөөс л сайд хийсэн биш үү
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    11 цаг 1 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    11 цаг 8 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    12 цаг 2 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    12 цаг 7 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    13 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    13 цаг 43 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    13 цаг 51 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    13 цаг 59 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    14 цаг 38 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    15 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 52 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    15 цаг 53 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    17 цаг 0 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    18 цаг 22 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    18 цаг 55 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    18 цаг 56 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    18 цаг 58 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    19 цаг 10 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    19 цаг 41 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    19 цаг 43 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК