зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол боллоо

2024-1-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх, нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр /2024.01.10/  10 цаг 18 минутад Нийтийн сонсголын тухай хуулийн 18.5-д заасны дагуу  Байнгын  хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй  нь хүрэлцэн ирснээр эхэллээ.

Сонсголыг  Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалсан юм. Тэрбээр сонсгол нээж хэлсэн үгэндээ, Төсөв гэдэг эдийн засгийн салшгүй хэсэг тул үндэсний эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ил тод байлгах үүднээс мэргэжлийн байнгын орон тооны  зөвлөлийг Улсын Их Хурлаас байгуулах, улмаар томилгоог нь хийж, Төсвийн байнгын хороо болон холбогдох Ажлыг хэсэг нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй явуулж, Улсын Их Хуралд танилцуулдаг байх өөрчлөлтийг холбогдох хуульд хийснийг онцлон тэмдэглэв.

Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг нь Монгол Улсын төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд бие даасан хараат бус ажиллах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмжийг Улсын Их Хурал болон олон нийтэд хүргэдэг байх, нийтийн ашиг сонирхол болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэйг тодотгосон.

Сонсгол даргалагч Төсвийн тогтвортой байдлын  зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалсныг дурдаад Улсын Их Хурлын гурван гишүүнтэй байгуулагдсан Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийн сонсгол болох зарыг хуулийн дагуу зохион байгуулж, 14 иргэн нэр дэвшүүлэх хүсэлтээ цахимаар болон цаасаар ирүүлсний зэрэгцээ 13 оролцогч нь биечлэн ирж, хоёр дахь шатны ярилцлагад оролцсон. Нийт 13  оролцогчоос долоон нэр дэвшигчийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлээд байна гэж байлаа.

Сонсгол даргалагч нэр дэвшигчдийг танилцуулсны дараа нэр дэвшигч тус бүр 10 минутад багтаан өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулах бөгөөд Улсын Их Хурлын гишүүд болон иргэдийн төлөөлөл нар нэр дэвшигчтэй холбогдуулан 5 минут хүртэлх хугацаанд үг хэлэх дэгтэй аж.

Ингээд сонсгол даргалагч нэр дэвшигчийг танилцуулав. Нэр дэвшигчдийн талаар /эндээс / дэлгэрэнгүй танилцана уу.

Нэр дэвшигч Намжилдоржийн Энхбаяр нь Эдийн засагч мэргэжилтэй. 2001 онд Япон улсын Бодлого судалгааны их сургууль төгссөн,  англи, орос хэлтэй. Сангийн яам, Үнэт цаасны хороонд ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банканд Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх, Монголбанкны мөнгөний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байгаад 2021 оноос Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн Аюулгүй байдлын судалгааны төвд судлаачаар ажиллаж байна. Улсад нийт 31 жил ажиллаж байгаа аж. 

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар болон сонсголд оролцогчид асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, өнгөрсөн 30 жилийн Монгол Улсын төсөв, санхүүг хэрхэн дүгнэж буй талаар болон улсын төсөвт ямар шинэчлэл хийх шаардлагатайг тодруулж байлаа.

Нэр дэвшигч Н. Энхбаяр, Монгол Улсын хувьд 1990-ээд оноос хойш шилжилтийн эдийн засгийн  бэрхшээл байсан. 1990 оны сүүлээр Монгол Улсын хөдөө аж ахуй  салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18-19 хувийг эзэлж байсан бол уул уурхайн салбар 10 хүрэхгүй хувьтай байсан. 2008-2009 онд дэлхий нийтэд уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт өссөнөөс эдийн засгийн бүтцэд маш том өөрчлөлт орсон. 2023 оны гадаад худалдааны экспортын урьдчилсан дүнгээр 15.2 тэрбум долларт хүрч буйн 57  хувийг  нүүрс эзэлж байна.  Үүн дээр зэс нэмэгдээд нийт экспортын 80 хувийг эзэлж байгаа нь маш өндөр эрсдэлтэйг харуулж байна. Монгол Улс бусад салбарын хөгжилд төдийлөн анхаарлаа хандуулж чадаагүй. Тиймээс эдийн засгийн бүтцийг өөрчилж, хөрөнгө оруулалтын цоо шинэ бодлого баримтлах шаардлагатай гэж хариулж байлаа. Мөн тэрбээр бид улсын төсвийн зарлагаа тогтвортой, оновчтой алхам хийхгүйгээр Сангийн яаман дээр төсвийн орлого, зарлагын тэнцлийг ашигтай гаргана гэдэг боломжгүй. Цаашдаа Засгийн газрын хөтөлбөрт туссан бүтцийн өөрчлөлтийн бодлогоо хийж байж, төсвийн алдагдлаа зохистой түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай байлгах зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж байлаа.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Жамсрандоржийн Дэлгэрсайханыг танилцуулсан.

Нэр дэвшигч Ж. Дэлгэрсайхан нь эдийн засагч мэргэжилтэй. 2003 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төссөн.  2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дэд профессор цолтой, англи хэлтэй.  1996-оноос  Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор , 2007-2014 онд Санхүү эдийн засгийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөхөөр ажиллаж байгаад хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ТУЗ-д хараат бус гишүүнээр ажиллаж байсан. Улсад нийт 28 жил  ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Төсвийн тухай болон Төсвийн тогвортой байдлын тухай хуулийг хамгаалагч нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд гэдгийг тодотгоод цаашид төсвийн тухайд ахиц, дэвшил харагдаж буй эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Нэр дэвшигч Ж.Дэлгэрсайхан хариултдаа, төсөв алдагдалтай, өсөлт нь бууралт нь өндөр хэлбэлзэлтэй, төлөвлөлтийн алдаатай байдлыг хязгаарлах явдал байхгүй байгаа нь хууль дээдлэх зарчимтай холбоотой. Төсвийн тогтвортой байдлын гол дүрмийг 2013 оноос хэрэгжүүлэхээр хуульд заагаад Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хуулиа шинэчлээд явсан ч  2014 оноос алдагдал, өрийн дүрэм, зардлын хязгаарлалтыг шууд хөндөөд эхэлсэн. Цаашид Засгийн газраас төсвийн талаарх хууль эрх зүйн орчныг дураараа өөрчилдөг энэ байдлыг хязгаарлах хэрэгтэй. Иймд хуулийг сахих, хэрэгжүүлэхэд ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь хуульд заасны дагуу өнөөдрийн гол гажуудлын нэг болох урт хугацааны төсвийн төлөвлөлт, алдааг бууруулах боломж байна хэмээв.

Сонсгол нэр дэвшигч Нинжбатын Ууганбаатарын танилцуулгаар үргэлжилсэн.

Тэрбээр, 2005 онд БНТУ-ын Докуз Эелүл их сургуулийг төсвийн санхүүч мэргэжлээр төгссөн. 2008 онд Бүгд найрамдах Австри улсын Ахисан түвшний хүрээлэн, тоон эдийн засагч мэргэжлээр магистр, 2012 онд Шведийн Вант Улсын Стокxольмын Эдийн засгийн сургууль, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй, орос, англи, турк хэлтэй. 2012 оноос Монгол Улсын Их Сургуульд Математикийн тэнхимийн ахлах багш, дэд профессор,  улсад  нийт 14 жил ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчид асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал математик загварчлал дээр хийж буй татварын ачааллын талаарх судалгааны ажлыг өргөжүүлэх шаардлагатайг дурдаад төсвийн зарлагын бүтцийг зөв болгоход чиглэсэн судалгаа хийж эхэлсэн эсэхийг лавлаж байлаа.

Нэр дэвшигч Н.Ууганбаатар, хариултдаа, Манай төсөв нь орлого талдаа либериаль, зарлага нь халамжид суурилсан тогтолцоо бүрдсэн. Тогтолцооны гажуудлаас болоод дунд нь завсар үүсээд байгаа. Өртөг, ашиг тусын шинжилгээ моделийг оруулж ирэх зайлшгүй шаардлага байна. Бид төсвийн бодлогоо оновчтой буй эсэхээ тодорхой болгох хэрэгтэйг тодотгоод Засгийн газрын тусгай сангуудийн талаар будилсан, буруудсан асуудал бий. Уг нь хөрөнгө оруулалтын сан гэж модель байдаг ч манайд огт хэрэгждэггүй. Ер нь үрждэггүй зүйлийг сан гэж нэрлэх нь утгагүй хэмээв.

Дараа нь нэр дэвшигч Амаржаргалын Энхбаттай хийх сонсголыг явуулсан.

Тэрбээр, 1994 онд Монгол Улсын Их Сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр,  2000 онд Япон улсын Сайтама их сургуулийг төрийн бодлогын ухааны магистр, 2010 онд Монгол Улсын Их Сургуульд бизнесийн удирдлагын ухааны доктор зэрэг хамгаалсан.  Дэд профессор цолтой, англи, орос хэлтэй. Сангийн яам, Санхүү эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан референт, Монгол Улсын Ерөнхий аудиторын зөвлөх, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагад төсөв, санхүүгийн чиглэлээр үндэсний зөвлөхөөр ажилласан, улсад 29 жил ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчид асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсөв, санхүүтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж байсан хүний хувьд хууль хэрэгжихгүй өнөөдрийн байдалд хүрсэн шалтгаан болон цаашид Төсвийн тогтвортой зөвлөлийн гишүүн болбол хэрхэн ажиллах талаар лавлаж байлаа.

Нэр дэвшигч А.Энхбат хариултдаа, Миний хувьд сургуульд төгссөнөөс хойш төсөв, санхүүгийн энэ салбарт ажиллаж, төсвийн эрх зүйн орчинг сайжруулах чиглэлд ажилласан. Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай, Баялагийн сангийн тухай, Шилэн дансны тухай хууль зэрэг хоорондоо нягт холбоотой төсөв, санхүүгийн чиглэлийн багц хуулийг боловсруулалцаж явсан гэдгийг хариултдаа дурдаад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр нэр дэвшиж буй шалтгаан нь макро түвшинд болж буй эдийн засгийн гол асуудал, иргэд олон нийтийн зүгээс хариулт хүлээж байгаа асуултад  хариулах бодлогыг гаргахад ажиллана гэж бодож байна гэж байв.

Үргэлжлүүлэн нэр дэвшигч Равсалын Рэнцэнбазарын сонсголыг хийлээ.   

Нэр дэвшигч Р.Рэнцэнбазар нь Математикч, МУИС-ийн дэд доктор, Шинжлэх ухааны академи, докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой, англи, орос, турк хэлтэй.  МУИС-ийн Физик, математикийн багш, ЗГХЭГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болон ЗГХЭГ-ын дэд дарга, ШУА, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, МУИС-ийн  тэнхимийн эрхлэгч, захирал, тэргүүн дэд захирал, гэрээт профессороор ажиллаж байсан. 2013 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар, улсад нийт 32 жил ажиллаж байгаа аж. 

Тэрбээр Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчдын асуултад хариулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, эдийн засагт Засгийн газрын оролцоо бага, татварын дарамтгүй улс орнууд хурдацтай хөгжиж байгаатай санал нэг байгаагаа илэрхийлээд төсвийн бодлогоороо хэрхэн чөлөөт зах зээлээ дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх талаар лавласан юм.

Нэр дэвшигч Р.Рэнцэнбазар “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн талаар судалгаа хийж байсан. Энэ бол их чухал асуудал. Монгол Улсын өөрийнх нь зовлон гэж  бий. Тухайлбал, хөдөөгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх,  орон нутагт ажиллаж байгаа иргэд адилхан нөхцөлд амьдрах ёстой. Энэ үүднээс  нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг ойлгож болох талтай. Гэтэл дэд бүтэц, бусад чиглэлийн хөрөнгө оруулалтын эцсийн үр ашиг нь юу байна гэдгийг тухайлан авч үзэх хэрэгтэй. Нөгөөтээгүүр, эдийн засгийн үр өгөөж, төсвийн тэлэлтийн үр ашиг иргэдэд бууж байна уу гэдгийг тусгайлан судлах шаардлагатай” гэж хариулж байлаа.   

Сонсгол нэр дэвшигч Лхагважавын Гангэрэлийн танилцуулгаар үргэлжилсэн.

Тэрбээр МУИС-ийн Математикийн сургуулийг математикийн бакалавр, МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг банкны бакалавр,  2006 онд Япон, Олон улсын Их сургуульд  хөгжлийн эдийн засгийн магистр зэрэгтэй төгссөн, англи, орос хэлтэй. 1998-1999 онд ХОТШ банканд зээлийн эдийн засагч, Монголбанкны Хяналт шалгалтын газарт банкны хянан шалгагч, Зоос банкны Дотоод аудитын газар, газрын захирал, Сангийн яамны сайдын зөвлөх,  Монголбанкны дэргэдэх Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Санхүүгийн тогтвортой байдлын албанд нарийн бичгийн дарга, 2018-2022 онд Төрийн банкны Үйл ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан.  2022 оноос төсөв, санхүүгийн чиглэлээр судлаачаар ажилласан бөгөөд улсад нийт 16 жил  ажиллаж байна гэж байлаа.

Сонсголд оролцогч Ч.Сумьяа Засгийн газрын тусгай сангуудын талаар ямар бодлого баримтлах шаардлагатай талаарх асуултад нэр дэвшигч Л.Гангэрэл хариултдаа “Тусгай сангийн асуудалд гажуудал гарсан. Тооны хувьд ч хэтрээд байна. Иймд нэр тэргүүнд Засгийн газраас тусгай сангийн зорилго, шалгуур, төсвийн зарцуулалт, засаглал ямар байх ёстойг хуулийн хүрээнд тодорхой тусгаж өгөх ёстой. Дээрх гурван асуудлыг тодорхой болговол сангуудад гарч буй бусармаг асуудал шийдэгдэх боломжтой" гэдгийг онцолсон.

Сонсголын төгсгөлд нэр дэвшигч Ланганы Отгонтуяаг танилцуулсан.

Нэр дэвшигч Л.Отгонтуяа нь ОХУ, Санкт-Петрбургийн Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Монгол улс, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, Бизнесийн удирдлагын магистр, 2007 онд Удирдлагын Академид удирдахуйн ухааны докторын зэрэгтэй. Дэд профессор, профессор цолтой, орос, англи хэлтэй. 2020-2023 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, 1998-2023 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш, ахлах багш, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Удирдлагын академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдлага, бодлого, судлалын хүрээлэнгийн захирал, Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимд дэд профессор, профессороор ажиллаж байсан, улсад нийт 32 жил ажиллаж байна гэж байлаа.

Сонсголд оролцогч С.Түвшинжаргал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төсвийн хүрээний мэдэгдлийн төсөөллийг боловсруулж, Эдийн засгийн яаманд хүргүүлэх эрх зүйн орчин бүрдсэн тул алдагдалгүй төсөөлөл, төсөв боловсруулах үйл ажиллагаанд оролцож чадах эсэхийг лавлахад нэр дэвшигч Л.Отгонтуяа “Ер нь улс орнуудад алдагдалгүй төсөв батлах нь тун цөөхөн байдаг. Дэлхий нийтээрээ төрийн санхүүгийн зүгээс төсвийн алдагдлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 2-3 хувь байх нь зохистой гэж үздэг бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд  төсвийн алдагдлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас доош, ашигтай байлгах заалтыг тусгасан. Бусдын мөнгийг зохистой зарцуулахын төлөө Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дээрх шаардлагыг тавьж ажилласан, цаашдаа ч тавьж ажиллах болно” хэмээн хариулсан юм.  

Үүгээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    14 цаг 15 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    15 цаг 2 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    15 цаг 43 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    15 цаг 50 мин
  • "Алтан цом" -ын гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 15-нд болно
    15 цаг 53 мин
  • Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
    16 цаг 26 мин
  • Ц.Даваасүрэн: Х.Булгантуяа үндсэн хуулийн дагуу санал хураасан
    17 цаг 13 мин
  • Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна
    17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
    18 цаг 46 мин
  • Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварчээ
    18 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.612 болжээ
    19 цаг 11 мин
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
    20 цаг 3 мин
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
    20 цаг 14 мин
  • ТНБД Т.Жамбалцэрэн Япон Улсын Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн дэд сайд Ватанаве Ёочитой уулзлаа
    20 цаг 27 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо
    20 цаг 52 мин
  • Монголоос олон улсын зах зээлийн жишгээр Энержи Ресурс нүүрсээ нийлүүлж байна
    20 цаг 59 мин
  • Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна
    21 цаг 53 мин
  • 1960-аад оны дэлхийн рок хөгжмийн ерөнтөнц Бент Режийн нүдээр...
    21 цаг 59 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв
    22 цаг 5 мин
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
    22 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Голомт банк Монголын анхны WEARABLE төлбөрийн картыг танилцуулж байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Байнгын хороод хуралдана
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК