Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан ахмадуудын оролцоо Монгол орны хөгжилд нэн чухал

2024-2-07
0
ЖИРГЭХ

Сар шинийн босгон дээр Улсын Их Хурлын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, уулздаг уламжлалтай. Өнөөдөр /2024.02.07/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон Тамгын газрын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол төрийн эрх барих дээд байгууллагад ажил амьдрал, залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан Та бүхэнтэйгээ луу жилийн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн 2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товчхон мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Улсын Их Хурал 2023 онд 378  хууль, 121 тогтоолыг хэлэлцэн баталсан. Мөн энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы  нэгдсэн хуралдаан 69 удаа, Байнгын болон дэд, түр хорооны 287 удаа хуралдсан. Энэ бүхэнд Улсын  Их Хурлын Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа. D-parliament, D-өргөдөл нэгдсэн системүүдийг ашиглан иргэд, олон нийт хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байна.

Мөн Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн улс орнуудын парламентаас Монгол Улсын Их Хурал анх удаа хийсэн гэдгийг энд дурдъя гээд 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хүч нөөцөө дайчлан, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа хэмээв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадуудад хандаж үг хэллээ. Тэрбээр, төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ажиллаж, залуу насаа төрийн хууль тогтоох үйл хэрэгт хоёргүй үнэн сэтгэлээр зориулсан Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхлөө.

Улсын Их Хурлын дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх цаг ирж байна. Цар тахлын амаргүй цаг үед Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тухайн цаг үед Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч хоног тасалдуулалгүй явуулж чадсан. Ийнхүү цахим парламентын цоо шинэ дэгийг бүтээж, Олон Улсын Парламентын Холбоо дэлхийд жишиг болохуйц ажилласан гэж дүгнэсэн. Эрх зүйн шинэчлэл хийх, хүний эрхийг дээдлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, “Гурван D” буюу цахим парламент болох зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж, томоохон үр дүнд хүрсэн. Бүхэлд нь дүгнэж хэлбэл энэ удаагийн парламент ШИНЭЧЛЭЛИЙН парламент байж чадсан гээд хяналт шалгалтын хуулийн хүрээнд нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийж, “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гээд нийгмийн эргэлзээ, бухимдлыг төрүүлсэн хэргүүдийг ил болгож, ард түмний “мэдэх эрх”-ийг хангасан тухай хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн тэрбээр цааш нь, нийгэм ихээхэн бухимдалтай, өнгөрсөн 30 гаруй жилийн алдаа оноогоо дэнсэлсэн, буруу булхайг илчлэн шүүмжилсэн цаг үе тохиож байна. Энэ бол төрийг удирдах үйл хэрэгт ард түмний оролцоо эрс идэвхжиж, хяналтын тогтолцоо ард нийтийн мэдэлд шилжиж байгаагийн илрэл юм. Нөгөө талаар тогтолцооны болон үйл ажиллагааны алдаа, сургамждаа дүгнэлт хийх, түүнийг засан сайжруулах чиглэлээр төр, засаг ч ихээхэн санаачлага өрнүүлэх боллоо. Энэ бүхэн нэг зүгт нийлж, нэгдсэнээр Монгол орон цэгцрэх цагийн босгон дээр иржээ гэсэн итгэлийг төрүүлж байна гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж, аливаа асуудлын мөн чанарыг зөв оновчтой харж, гарц шийдлийг олж, шийдвэрлэх талаар ихээхэн туршлага, мэдлэг хуримтлуулсан Та бүхний оролцоо энэ үйл хэрэгт ч нэн чухал шүү гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна гэв. 

Түүний дараа ахмадуудаа төлөөлж, Монгол Улсын баатар, 2004-2008 оны Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Гүррагчаа, Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил удирдах албан тушаал хашин ажиллаж байсан Ж.Нарантуяа нар үг хэллээ. Тухайлбал Ж.Гүррагчаа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өргөн бүрэлдэхүүнтэй парламентыг байгуулах том сорилтын өмнө ирж байна. Мөн нутаг дэвсгэрийн том төлөөлөлөөс сонгогдох хариуцлагатай төрийн түшээг бид сонгох учиртай. Энэхүү сонголтоо зөв зохион байгуулж хийх нь чухал юм. Мөн өнөөгийн парламент нийгмийн бухимдлыг тайлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, тодорхой ахиц гаргаж байгаад талархаж байна гээд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    7 цаг 7 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    7 цаг 14 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    8 цаг 8 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    8 цаг 13 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    9 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    9 цаг 49 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    9 цаг 57 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    10 цаг 5 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    10 цаг 43 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    11 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 58 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    11 цаг 59 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    13 цаг 6 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    14 цаг 28 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    15 цаг 1 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    15 цаг 2 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    15 цаг 4 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    15 цаг 16 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    15 цаг 47 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    15 цаг 48 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК