Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Удирдлага зохион байгуулалтаар хангах шуурхай бүлгүүдийг зудад өртсөн аймгуудад томилж ажиллуулахыг үүрэг болголоо

2024-2-16
0
ЖИРГЭХ

Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдлаа.

Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

May be an image of 3 people and text

Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байдал үүсэж, нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдаад байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 611 924 толгой мал хорогдсон бол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тогтоолын дагуу нийт 17 аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг зохион байгуулахад 4.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 23,451 км цасанд боогдсон зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 2950 өрхөд 90 тн өвс, 15 тн тэжээл, 3 тн нүүрс хүргэх ажлыг зохион байгуулж, цасан шуурганы улмаас төөрсөн сураггүй болсон, орон нутгийн замд тээврийн хэрэгсэлтэй зорчиж цасанд суусан 196 иргэнийг олж, зудын хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Түүнчлэн УОК-ын даргын үүрэг чиглэлийн дагуу 21 аймагт отроор нүүдэллэж буй 4143 иргэнд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр нийт 197.986 толгой мал буюу улсын хэмжээнд амьд малын хохирлыг багасгах, эрсдэлийг бууруулах зорилгоор малчдаас нийт 316 726 толгой малыг аж ахуйн нэгж, байгууллагууд худалдан аваад байна.

Хурлын төгсгөлд УОК-ын дарга,  Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай давах зорилгоор  Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан  дараах үүрэг чиглэлийг өглөө. 

Үүнд: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29.1.3-т заасны дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх удирдамжийг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх, аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах шуурхай бүлгүүдийг зудад өртсөн аймгуудад томилж ажиллуулах, малын сэг, зэм устгахад шаардагдах ариутгал, халдваргүйтгэлийн бодис, гоц халдварт өвчний вакцин, тарилга, шаардлагатай эм бэлдмэлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх, татан авах, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, айл өрхүүдэд хүнс, түлээ түлш, малын тэжээл хүргэх ажлыг аймаг, сумдын Онцгой комисстой хамтран өргөн хүрээнд зохион байгуулах, тус ажилд шаардлагатай хүн, хүч хэрэгслийг нэмэлтээр дайчлан гаргах зэргээр шуурхай ажиллах шаардлагатай байгааг хэллээ. 

Мөн нийт нутгаар их хэмжээний цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.130)
    эд нар байгаа л байгаа юм уу
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.168.82)
    наад малчдаа өөрсдөөр нь то толгойдоо таарсан өвс хадлан бэлтгэж өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг сургахгүй бол ингээд л хандив тусламж авсаар амташсан байгааг анзаарахгүй байна уу, зарим нь бүр албатай юм шиг нэхэж байгаа харагдах юм. бидэндээ мах, сүү саалиа үнэтэй шахах нь хэвээр шүү дээ, туслахгүй ээ
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    7 цаг 6 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    7 цаг 13 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    8 цаг 7 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    8 цаг 12 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    9 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    9 цаг 48 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    9 цаг 56 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    10 цаг 4 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    10 цаг 43 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    11 цаг 18 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 57 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    11 цаг 58 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    13 цаг 5 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    14 цаг 27 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    15 цаг 0 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    15 цаг 1 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    15 цаг 3 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    15 цаг 15 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    15 цаг 46 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    15 цаг 47 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК