Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай хэлэлцээ хийлээ

2024-3-07
0
ЖИРГЭХ

Унгар Улсын Үндэсний Ассамблейн  дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Албан ёсны айлчлал Будапешт хотын баатруудын талбайд цэцэг өргөснөөр эхэллээ.

Баатруудын талбай нь 896 онд хунтайж Арпад тэргүүтэй Унгарын долооновог одоогийн Унгар Улсын газар нутагт ирж суурьшиж, Унгар улс байгуулагдсаны 1000 жилийн ойг бэлгэдсэн бүтээн байгуулалт ажээ. Ийнхүү Баатаруудын талбайд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсын Их хурлын даргаГ.Занданшатарыг  парламентын ордны төвхаалганы өмнө угтан авах ёслол боллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга  Көвер Ласлотай албан ёсны яриа хэлэлцээ эхэлсэн .Хэлэлцээг  нээж, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло үг хэллээ. Тэрбээр, миний бие Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар өнгөрсөн жил МонголУлсад айлчилсан нь манай хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсон. Тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад дайн тулаан өрнөж, нөхцөл байдал амаргүй болж байна. Тиймээс эртний харилцаатай манай хоёр улсхарилцаагаа улам батжуулан, эв нэгдэлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой. Үүний нэг илэрхийлэл бол айлчлалын үеэр Монгол Улсын Баянхонгор аймаг болон Унгар Улсын Веспрем муж хооронд хамтран ажиллахгэрээ байгуулахаар тохирсонд талархалтай байна.

Мөн хоёр улсын харилцааг бүхийл салбарт хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үзэж байна. Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатарын манай улсад хийж буй энэхүү айлчлалаар хамтын ажиллах гэрээ, хэлэлцээнүүд биеллээ олж, эртний түүхт Унгар, Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гээд эх орондоо тавтай морилохыг хүслээ. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар,Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог эх орондоо урьж, халуундотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. 

Тэрбээр цааш нь түүх, соёлын эртний хэлхээ холбоо бүхий Унгар Улсад Монгол Улсын Их Хурлын даргын хувиар 16 жилийн дараа айлчлал хийж байгаадаа баяртай байна. Монгол, Унгарын дээд, өндөр түвшний харилцан ойлголцол, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад хууль тогтоох байгууллагын тэргүүний харилцан айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна гээд  Монгол Улсын өнөөгийн улстөр, нийгэм эдийн засгийн талаар танилцуулсан юм. Мөн УИХ-ын даргаГ.Занданшатар, Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Энэ чутгаараа Унгар Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбартөргөжүүлж баяжуулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юмхэмээн онцоллоо. Түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэдТамгын газар болон парламентын найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэнд баяртай байна. Энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй айлчлалын бас нэгэн ач холбогдол нь алтай судлалыг хөгжүүлэхэд оршиж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн  6 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан талаар танилцуулаад  ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион хоёр дахь удаагийн хуралд парламентын төлөөлөл уг арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцоно гэдэгт итгэлтэй байна гэв. Энэхүү айлчлалын үеэр Алтай судлалын чиглэлээр эрдэмтдийн оролцсон хурал болох агаад УИХ-ын дарга тус хуралд оролцож илтгэл тавих юм. Тэрбээр энэхүү хурлын талаар танилцуулаад Унгар дахь монгол судлал нь Европ дахь монгол судлалынэхлэлийг тавьсан гэж үздэг хэмээн онцолж, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагаагөргөжүүлэхэд хоёр талын харилцан дэмжлэг чухал юм. Мөн соёлын өвийн судалгаа шинжилгээ тэр дундаа Монголын археологийн дурсгалыг судлах, сурталчлах чиглэлддэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Хэлэлцээ эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээрх хамтран ажиллагааны талаар санал солилцсоноор үргэлжилсэн юм. Монгол Улс эрчим хүчний салбарыг илүүбайгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчнийэзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр төслийг хэрэгжүүлэх санал тавьсан талаар  хоёр тал ярилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцээрийн төгсгөлд хэлэхдээ, Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хууль тогтоох байгууллагын хүрээнд дэмжлэг үзүүлэх тодорхой асуудлаар харилцан ойлголцолд хүрсэндээ баяртай байна.  Албан ёсны яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал,Тамгын газрын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж байна гэв. УнгарУлсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло хариу талархал илэрхийлээд хоёр улсынхамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээсбүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хоёр улсын хамтын ажиллагааны талаарх хэлэлцээндМонгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголАрдын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй,сахилга хариуцлагын  байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн,Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп,нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын ИхХурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш нар байлцлаа гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jessica Aniston (103.231.89.236)
    CAN I GET MY LOST OR SCAMMED BITCOIN BACK? YES, LOST RECOVERY MASTERS WILL SOLVE ALL YOUR PROBLEM. I had 6.02 BTC in one of my Bitcoin wallets that I thought was lost for good. I’d sent my laptop to a variety of top data recovery firms, but with no luck. After seeing a positive comment about Lost Recovery Masters on “Google search ”, I decided to try to recover my wallet one last time. Lost Recovery Masters were very responsive, and they recovered my wallet in just a few hours. Lost Recovery Masters acted honorably and in accordance with our agreement. I would highly recommend using Lost Recovery Masters services. They recover any lost Cryptocurrency no matter how you lost it . Scammed or lost password they will recover it. Contact them on: Whatsapp: (+44(7537)-105921) Email: (Support@lostrecoverymasters.com) Website: https://lostrecoverymasters.wixsite.com/recoverbitcoin2024
    2024 оны 03 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    4 цаг 45 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    4 цаг 51 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    5 цаг 45 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    5 цаг 50 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    7 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    7 цаг 26 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    7 цаг 34 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    7 цаг 42 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    8 цаг 21 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    8 цаг 56 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 36 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    9 цаг 36 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    10 цаг 44 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    12 цаг 5 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    12 цаг 38 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    12 цаг 39 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    12 цаг 41 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    12 цаг 54 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    13 цаг 24 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    13 цаг 26 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК