Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагийн араншинг "ажрахгүй" давах боломж нээгдэх үү?

2024-5-07
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч 2023 оныг бид тасхийм жавар, цасан шуурга хийгээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө өвдөг бохирч, малчин иргэд бие барсан "гашуун" мэдээтэй өдрүүдээр үдсэн. 2024 он гарсан ч нөхцөл байдал эс өөрчлөгдөж, зам харгуй, мал хуй, гэр орон цасанд булагдсан хүндхэн үеийг давж, урин дулаантай одоо л нэг золгож байна. 

Өдгөө хашир малчид ч цаг улирлын хатуу ширүүнээс халширч, хөдөө нутгаа орхин нүүхээс эрхгүй мөчүүдэд тулж очив. Тэдэнд өөрсдийгөө өмөөрөх битгий хэл, аяга цайгаа ч амгалан уух завдал үгүй. Хүн хүнтэйгээ бус байгалийн хэлгүй, дүлий үзэгдэлтэй тэмцэж байна шүү дээ. Малчин гэхийн ард "хүн" бий. Малчдад туслах нь, малчид руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь малд бус хүнд тусалж, хүний төлөө бодлого хэрэгжүүлж байгаа явдал гэдгийг ухаант хүмүүс ойлгож байгаа нь гарцаагүй. 

Төрийн оновчтой бодлогоор дутагдаж явсаар хөрөнгөтэй юм шиг харагддаг "ядуу" давхарга бий болсон гэхэд хилсдэхгүй цаг үе нүүдлийн мал аж ахуйг малчидтай нь хамт бүрхэн авсан юм. 

Энэ үед Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс уламжлалт мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, батлуулсан. Зуднаар 7.4 сая мал хорогдож, 5000 орчим айл өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан. Энэ бол амьжиргаа, амьдралын түвшин тэр хэрээрээ буурч буйн бултах аргагүй үнэн юм. Үүнтэй холбогдуулан төр, засгийн зүгээс бодлогын арга хэмжээ авахаас аргагүй мөчид тулж очсон, "зайлшгүй шаардлага" гэдгийг мэдэрсэн хэрэг. 

ТӨРИЙН БОДЛОГО ЭНД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙЛАА

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээг хийсэн байдаг. Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан ба тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна.

Нийт өрхийн 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага гэсэн үр дүн гарчээ. 

Улирлын чанартай орлоготой малчин иргэд "урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх" зарчмаар явсаар өдийг хүрсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарсайхан санаачлан батлуулсан хуулийнхаа дагуу "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" бодлогыг орон нутгаар танилцуулж яваа. Тэрбээр яриандаа "дундаж малчин өрхийн сарын орлого 1.5 сая төгрөг, зарлага нь 2.1 сая төгрөг байна. Сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна. Олон малтай ч малаа тэжээж дийлэхгүй учир байгальд даатгаж байна" хэмээж байв.

ГАНЦ МОД ГАЛ БОЛДОГГҮЙ, ГАНЦ ХҮН АЙЛ БОЛДОГГҮЙ 

Хүнд хэцүү үед малчид төрөөс "зээл тэглээд өг" гэхээс илүүтэй "амьдрал болохуйц" өөрчлөлт, эрх зүйн орчныг хүлээж байгаагаа уламжилсан байдаг. Тэгвэл малчид нийлж, давагдашгүй давааг хамтдаа туулан гарах, үйлдвэрлэл эрхлэх, түүхий эдээ "алт" болгох өөр нэгэн зам дээр зогсож байна. Энэ нь “Шинэ хоршоо”-гоор мөр татуулах юм. Эл хөдөлгөөнөөр малчдын амьдралын шинэ хэв маягийг бий болгож, санхүүжилт хийнэ гэж буй. Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалтын зээл гаргаж байгаагаараа онцлогтой юм билээ.

Бэрхийн зуднаас монгол түмнийхээ халуун сэтгэл, дэмээр "эсэн" гарсан малчдад тулаад ирсэн хүтүүг туулаад гарах "тэнхээ"-г өгөх нь хадлан тэжээлээ сайн бэлдсэн, малын тарга тэвээргэ авахуулсан гэх зэрэг буруутган, шүүсэн үгс биш юм. Дээрх дурдсан судалгаанд "Малчин өрхийн орлогын гол эх үүсвэр нь мал боловч зах зээл, боловсруулах үйлдвэрийн хязгаарлагдмал байдлын улмаас малчдын орлого ямааны ноолуур, малыг нядлах эсвэл амьдаар борлуулах хоёрхон сонголт бүхий улирлын чанартай мөнгөн урсгалыг тэдэнд авч ирдэг" гэж дүгнэсэн байдаг. Үүнтэй маргах арагагүй агаад энэ тойргоос гарах нь нэн тэргүүний асуудал байсан хэвээр. 

Газар нутгийн 71 хувь дээр бэлчиж буй мал аж ахуйн салбараа илүү зорилтот болгоё, хагас эрчимжсэн хэлбэр рүү шилжүүлье, бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуйн салбартай болъё гэсэн зорилго ч өдгөө өрнөж буй "Шинэ хоршоо" хөдөлгөөний хөдлөх гол хөшүүргэ. 

“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улс төр, сонгуулийн драм болж дуусахгүй бол "тулхтай ажил" гэж орон нутгийн иргэд ярьж буй. Энэ бол мал бүхий, малчин хүнд л олгох зээл. Малчин ч өөрөө төлөх үүрэг хүлээнэ. Тэгэхээр малчин өөрөө хоршоогоо хянах, үйл ажиллагаагаа хянахад оролцож сурах нь чухал. Тухайн хоршооны хөрөнгө оруулалтын зээл нь сумын хөгжлийн төлөвлөлтөд тусгагдсан төслийг санхүүжүүлэхэд зориулагдах юм.

Мал аж ахуйн салбар нь ганцхан жилийн зуднаар ганхаж байгаа улсын шийдэл хайж, олсон арга зам нь энэ. Аажмаар эрчимжсэн мал аж ахуй руу шилжих сэтгэлгээний суурь эндээс эхэлж тавигдах ч магад. Засгийн газар мал аж ахуйн салбарыг цаашид олон улсын жишиг бүхий хоршоололд суурилсан бие даасан салбар болгоход ихээхэн анхаарч байгаа гэх.

Чухамдаа "Ганц хүн айл болдоггүй" гэгчийн үлгэр үнэн буй. Отроор очиход нь малчид нэгнээ хөөдөг бус дэмнэдэг, бэлчээрээ булаацалддаг бус хуваалцдаг нүүдэлчин соёлын үнэт, мөн чанарыг хадгалан авч үлдэх, сэргээн сэнхрүүлэхэд учир зангилаа бий.  

Тиймд Засгийн газраас уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхээр 5-10 жилийн урт хугацаанд 5 их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлж эхэлж байгаагийн жишээ нь "Шинэ хоршоо". 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    durdee orjee
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    1 цаг 56 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    2 цаг 7 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    2 цаг 9 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    2 цаг 16 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    2 цаг 34 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    2 цаг 37 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    2 цаг 43 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    2 цаг 53 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    3 цаг 1 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    3 цаг 6 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    3 цаг 23 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    3 цаг 38 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    3 цаг 52 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    3 цаг 55 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    3 цаг 58 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    4 цаг 18 мин
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
    4 цаг 39 мин
  • Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
    4 цаг 58 мин
  • Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
    5 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 5 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК