
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчмоор -23…-28 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Туул голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.





















































