Словакийн Ерөнхий сайд Роберт Фико өнгөрсөн пүрэв гарагт таван удаа буудуулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор түүний биеийн байдал дээрдсэн, амьд үлдэх болно гэж эмч нар хэлэв. Тэгвэл уг халдлагын цаана хэн байсан бэ? гэх асуулт хамгийн түрүүнд урган гарч ирнэ.
Цагдаа нарт даруй баривчлагдсан халдлага үйлдэгч 71 настай, өмнөд Словакаас гаралтай хүн гэнэ. 2005 онд Синтула утга зохиолын клуб байгуулж, 2016 он хүртэл удирдагчаар нь ажилласан. Энэ хүн мөн яруу найргийн гурван түүвэр хэвлүүлсэн аж.
2015 оноос хойш Синтула Словакийн зохиолчдын холбооны гишүүн байгаа. Халдлага үйлдсэн этгээд Оросын талыг баримтлагч хагас цэрэгжүүлсэн “Словенски Бранк” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэх хардлага байгаа тухай Унгарын эрэн сурвалжлах сэтгүүлч Шаболч Пани хэлэв.
Словакийн хагас цэрэгжсэн бүлэглэл нь хэт барууны байгууллага болох "Словенске Хнутие Оброди"-той холбоотой. Цагдаа нар Юраж Синтулагийн эхнэрийг баривчилж байцаасан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)