Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Цэрэнсодном: Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийг төгрөгөөр санхүүжүүлснээр ТӨХК-ийг ханшийн эрсдэлд орохоос сэргийлж чадса

2024-4-23
0
ЖИРГЭХ

“Ди Би Эм лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодномтой Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн талаар ярилцлаа.  

-“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөл өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орлоо. Энэхүү өргөтгөлийн төслийг хэзээнээс, хэрхэн эхлүүлсэн бэ?

- Амгалан дулааны станц нь анх Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж, ашиглалтад орж байсан. Тус станцыг 116МВт-аар өргөтгөх одоогийн төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн зорилтод тусгагдсан, нийслэл хотын дулааны эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилготой. 2022 онд “Амгалан дулааны станц”-ын өргөтгөлийн төслийг эхлүүлэх, дулааны эрчим хүчний дутагдлыг бууруулах албан даалгаврыг Засгийн газраас Эрчим хүчний яаманд өгч байсан. Энэ хүрээнд уг төслийг санхүүжүүлэх хүсэлтийг Эрчим хүчний яамнаас Монгол Улсын Хөгжлийн банк болон Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-д ирүүлснээр холбогдох тооцоо, судалгааг хийж, санхүүжилт олгох шийдвэр гаргасан юм.

- “Ди Би Эм лизинг” ХХК-ийн тухайд өмнө нь ямар төслүүдэд санхүүгийн түрээс олгож байв. Энэ удаагийн станцын өргөтгөлийн төслийн санхүүжилт болон гэрээний нөхцөл, онцлог нь юу вэ?

- Төслийн нийт төсөвт өртгийн 80 хүртэлх хувийг “Ди Би Эм лизинг” ХХК-аас санхүүжүүлж байгаа. Манай компани санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа явуулдаг. Анх 2017 онд Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад техник, тоног төхөөрөмж худалдан авахад дунд болон урт хугацаатай санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн энэ удаагийн төсөл нь манай улсад нэн шаардлагатай байгаа дулааны эрчим хүчний дутагдлыг арилгах зорилго бүхий эрчим хүчний салбарын дэд бүтцийн томоохон төсөл бөгөөд манай компани Монгол Улсад анх удаа санхүүгийн түрээсээр дулааны станцын бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаагаараа шинэлэг бөгөөд онцлогтой. Ер нь санхүүгийн түрээсийн үйлчилгээ хөгжсөн гадаадын улс оронд санхүүгийн түрээсээр томоохон бүтээн байгуулалтын дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг жишээ маш олон байдаг. Тухайлбал, хурдны зам, гүүр, станцын бүтээн байгуулалтыг санхүүгийн түрээсээр олгодог. Мөн манай улсад томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гадаад валютаар татан төвлөрүүлж, санхүүжилтийг олгох нь ханшийн эрсдэлийг бий болгож, тухайн төсөл нь цаашид амжилттай хэрэгжихэд багагүй хүндрэлийг бий болгодог.

Тэгвэл “Ди Би Эм лизинг” ХХК нь энэхүү төслийг санхүүжүүлэхдээ холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд төгрөгөөр санхүүжүүлж, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийг ханшийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж чадсанаараа онцлог гэж харж байна.

Түүнчлэн санхүүгийн түрээсийн онцлог болон хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд эргэн төлөлтийг уян хатан нөхцөлөөр шийдвэрлэснээс гадна Амгалан дулааны станцын үйл ажиллагааны онцлог буюу дулаан үйлдвэрлэх хугацаатай уялдуулснаараа давуу талтай байгаа.

- Өргөтгөлийн төслийг амжилттай санхүүжүүлж, ашиглалтад оруулснаар ямар давуу тал бий болж байгаа вэ. Цаашид энэхүү өргөтгөл нь бусад станцуудын ачааллыг хэрхэн хөнгөвчлөх вэ?

- Амгалан дулааны станц анх байгуулагдахдаа  116МВт-ын хүчин чадал бүхий гурван зуух, дагалдах иж бүрдлийн хамтаар ашиглалтад орж байв. Ингэснээр Улаанбаатар хотын төвийн болон зүүн хэсгийн хорооллуудын 20,000 айл өрхийн 250 орон сууцыг дулаанаар хангаснаас гадна шинээр ашиглалтад орох 40,000 айл өрх, 500 орчим орон сууцыг дулаанаар хангах боломжийг бүрдүүлсэн шинэ эх үүсвэр болж байсан юм. Өнөөдрийн байдлаар тус станц нь хүчин чадлаасаа давж ажиллаж байна. Тодруулбал, Амгалан дулааны станцын суурилагдсан хүчин чадал нь 300 Гкал/ц байгаа ба тус станцын сүлжээнээс хотын зүүн хэсгийн нийт 458.5 Гкал/ц-ийн тооцоот ачаалал бүхий хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа юм.

Харин энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор 145 хэрэглэгчийн 73.6 Гкал/ц-ийн ачаалал буюу 12,000 орчим айл өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байна.

Мөн ДЦС-3 ТӨХК-ийн хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг хийх хугацаанд тус сүлжээнээс хангагддаг Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн ачааллыг Амгалан дулааны станцын сүлжээнд шилжүүлэн ажиллах боломжтой болж байгаа юм.

- Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийн хувьд байгаль орчин, агаарын бохирдолд нөлөөлөх эерэг болон сөрөг тал юу байгаа вэ?

- Өргөтгөлийн төслийн хүрээнд бий болж буй эргэлдэх буцлах давхаргатай ус халаах зуух нь эрчим хүчний зарцуулалт маш бага бөгөөд зуухны хүхэргүйжүүлэх үр ашиг нь 98 хувиас дээш байгаа. Энэ нь дулааны эрчим хүч, төвлөрсөн халаалт, химийн болон бусад салбарын хэрэглэгчид хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээ юм. Мөн утаа сорох хоолой буюу яндан нь хоёр оролттой, хоёр талдаа шүүдэг, сэлгэн залгах боломжтой учир ашиглалтын үед зуухыг зогсоохгүйгээр ээлжлэн салгаж, засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой. Уг төхөөрөмж нь зуухнаас гарсан утааны хийнээс үнс, тоосонцрыг 99 хувь хүртэл шүүдэг, байгаль орчинд ээлтэй технологи гэж үздэг. Түүнчлэн энэхүү өргөтгөлийн төсөл хэрэгжсэнээр 40 гаруй халаалтын зуухыг буулгаж, агаарын бохирдлыг бууруулж байгаа.

Мөн “Амгалан дулааны станц” ТӨХК нь халаалтын улиралд нүүрснээс гарсан үнсийг ДЦС- 4 ТӨХК-ийн үнсэн санд 1 тонн тутамд 5,500 төгрөг, Цагаандавааны хогийн цэгт тонн тутамд 2,080 төгрөгийн зардалтайгаар автомашинаар зөөвөрлөн хаядаг байсан бол уг өргөтгөлийн төслийн хүрээнд 7,000 метр куб бүхий дөрвөн ширхэг үнс хадгалах савыг бий болгосноор хөрсний бохирдлыг бууруулж, хуримтлагдсан үнсийг дотоодын цемент, зуурмагийн үйлдвэрт худалдах замаар орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгож байгаа юм.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • CONSULT A LICENSED CRYPTO RECOVERY HACKER - ALPHA KEY (127.0.0.1)
    ALPHA KEY, A LICENSED CRYPTO RECOVERY HACKER, IS A GREAT REFERENCE It's been almost a year since I was scammed while investing in bitcoin with an online broker. I thought I would make 25% of every dollar I invested, so I told myself it was a profitable year for me. Little did I know, though, that I had been scammed out of all of my savings and left for dead. After reading a review of a recovery company that had helped other victims, I had no choice but to contact ALPHA KEY RECOVERY about my problems. At first, I didn't think it would be possible to get back every single coin, so I'm referring you all to ALPHA KEY RECOVERY if you have been scammed of any kind. Email: alphakey@consultant.com WhatsApp: +15714122170 Signal: +18622823879 Telegram: Alpha Key Recovery Website : https://dev-alpha-key.pantheonsite.io/
    2024 оны 08 сарын 02 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн 2026 оны өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    30 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    43 мин
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    11 цаг 3 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    14 цаг 31 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    15 цаг 52 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    15 цаг 52 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    16 цаг 22 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    16 цаг 24 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 29 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    16 цаг 33 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    16 цаг 34 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    17 цаг 19 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    17 цаг 52 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    18 цаг 16 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    18 цаг 29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 44 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    18 цаг 47 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    19 цаг 29 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК