АНУ-ын Флорида мужийн хэд хэдэн нисэх онгоцны буудал хяналтаас гарсан SpaceX-ийн Starship хөлөгийн хог хаягдлаас болж нислэгээ түр зогсоолоо.
Атлантын далай дээгүүр хөөргөх оролдлого нь амжилтгүй болсны дараа Орландо болон Майамигийн нисэх онгоцны буудлуудад нислэгүүд бүрэн зогссон байна. Осол, хохирол учраагүй байна. SpaceX-ийн нисгэгчгүй хөлөг сансарт хөөрөх явцдаа дэлбэрч газартай холбоо тасарсан болохыг баталжээ.
Холбооны Нисэхийн Удирдлагын (FAA) мэдэгдэлд сансрын хөлөг хөөргөсний улмаас нисэх буудлууд руу орох, гарах нислэгүүд хойшлогдоно гэж мэдэгджээ. Энэ нь пуужинг турших найм дахь ажиллагаа бөгөөд хоёр дахь удаагаа бүтэлгүйтсэн явдал байв.
123 метр урттай уг сансрын хөлөг нэг цаг ниссэний дараа Энэтхэгийн далайн чанх дээр дэлхийн тойрог замд орох ёстой байв.
Энэ явдал нь нэгдүгээр сард болсон туршилт бүтэлгүйтсэнээс хойш болж байгаа удаах бүтэлгүйтэл юм. SpaceX-ийн хөлөг Техас дахь байгууламжаасаа хөөрснөөс хэдхэн минутын дараа дэлбэрсэн. Мөн FAA нь хог хаягдал унах вий гэсэн болгоомжлолын улмаас тухайн үед нисэх буудлуудыг богино хугацаанд хаасан юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (10)