АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Персийн булангийн орнуудад хийсэн анхны томоохон гадаад айлчлалынхаа үеэр Саудын Арабаас "илүү хүчирхэг түнш байхгүй" гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Эр-Риядад үг хэлэхдээ, Сирийн эсрэг авсан бүх хориг арга хэмжээгээ цуцална гэдгээ амлаж, тус улс "агуу их боломж"-тойгоо урагшлах цаг нь болсон гэжээ.
Айлчлалын эхний өдөр АНУ, Саудын Араб 142 тэрбум ам.долларын зэвсгийн наймаа, мөн тус улсын угсаа залгамжлах ханхүүгийн хэлснээр, тэрбум ам.долларын үнэ бүхий боломжтой бусад хөрөнгө оруулалтуудыг хийхээ мэдэгдэв.
Трамп мөн 2017 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа Саудын Арабыг анхны гадаад зогсоол болгосон. Тэрбээр аялалын үлдсэн хугацаанд Катар, АНЭУ-д айлчлах төлөвлөгөөтэй байна.
Трамп Америкийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг АНУ руу татахыг хичээж байгаа нь хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь бараг дөрвөн сарын хугацаанд түүний засаг захиргааны гол анхаарал хандуулсан зүйл юм.
Л.Баяр