Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зарим сургуулиуд 2025-2026 оны хичээлийн жилээс​​​​​​​ "Төрөлжсөн ахлах сургууль"-ийн бүтцээр ажиллаж эхэлнэ

2025-5-19
0
ЖИРГЭХ

"Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт заасан “Ахлах сургуулийг бие даасан хэлбэрээр төрөлжүүлэн хөгжүүлэх”, “Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, мэргэжлийн эрх олгох, сонгох боломжтой төрөлжсөн ахлах сургууль байгуулах” зорилтыг тусгасан.

Энэ хүрээнд зарим сургуулиуд 2025-2026 оны хичээлийн жилээс "Төрөлжсөн ахлах сургууль"-ийн бүтцээр  ажиллаж эхэлнэ. 

Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд чиглэл баталсны дагуу маргааш буюу тавдугаар сарын 20-ны дотор чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулахыг тусгасан байдаг.

Улмаар төрөлжсөн ахлах сургуулийг санхүүжүүлэх санхүүжүүлэлтийн саналыг энэ оны зургаадугаар сард багтаан танилцуулж, лаборатори, дадлагын орчин, сургалтын хэрэглэгдэхүүн, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх юм. 

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлтэй уялдуулан ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, мэргэжлийн эрхтэй хүний нөөц бэлтгэх нь тус ахлах сургуулийн тэргүүлэх чиглэл байна.

Ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилах зарчим баримтлах аж. 

Харин дунд ангиас төрөлжсөн сургалт зохион байгуулж байгаа ерөнхий боловсролын сургууль болон ердийн ахлах сургуульд энэ чиглэл хамаарахгүй байхаар заажээ. 

Ахлах сургууль нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20.2.4-т заасны дагуу 10-12 дугаар ангитай байх юм.

Төрөлжих ахлах сургууль нь суралцагчдад бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ тэднийг дараагийн түвшний боловсрол болон ажил мэргэжлээ сонгоход бэлтгэх, мэргэжлийн эрх олгох/мэргэжлийн сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах, хувь хүний хөгжлийг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлэх аж. Мөн сургалтын хөтөлбөрөөр хичээлээ сонгон судлах болон мэргэжлийн эрх олгох/мэргэжлийн сургалтад хамрагдах боломжийг суралцагчдад олгож, тэдний ажил мэргэжлийн замнал (карьер)-ыг төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэх учиртай. 

Ингэхдээ ахлах сургууль нь технологи, хөдөө аж үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, байгалийн ухаан, соёл урлаг, спортын чиглэлээр төрөлжих юм байна. 

Улмаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрд ахлах сургуулийг үе шаттайгаар хөгжүүлнэ. Төрөлжсөн ахлах сургууль нь багш мэргэжлийн сонгон бүлгийг холбогдох журмын дагуу зохион байгуулж болох ажээ. 

Төрөлжсөн ахлах сургуульд хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө ерөнхий боловсролын заавал судлах, ажил мэргэжлийн чиг баримжаанд үндэслэсэн сонгон судлах, мэргэжлийн эрх олгох/мэргэжлийн сургалт болон хичээлийн дараах үйл ажиллагаа гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ гэж чиглэлд тусгасан байна. 

  • Заавал судлах хичээл нь монгол хэл, бичиг, уран зохиол, гадаад хэл, математик, байгалийн ухаан, монголын түүх, нийгмийн ухаан, мэдээллийн технологи, программчлал
  • Харин сонгон судлах хичээл нь  төрөлжсөн чиглэлээр, суралцагчдын ажил мэргэжлийн сонголтод үндэслэн судлах хичээл байх юм. 

Түүнчлэн хичээлийн дараах үйл ажиллагаанд ажил мэргэжлийн чиг олгох, сайн дурын үйл үйл ажиллагааг заавал хэрэгжүүлэх ёстой аж. 

Нийт судлах хичээлийн тоо Х ангид 8-10, ХI ангид 6-8 байх бол ХII ангид сонгон судлах болон мэргэжлийн эрх олгох/мэргэжлийн сургалтын хичээл, хичээлийн дараах үйл ажиллагаа байхаар тооцно.

Түүнчлэн их сургууль, коллежийн харьяа ахлах сургуулиас бусад төрөлжсөн ахлах сургууль нь суралцагчдад энэ чиглэлийн 2.4-т заасан технологи, хөдөө аж ахуй, эрүүл мэнд-сувилахуй, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гэсэн чиглэлээс сонгон мэргэжлийн эрх олгох/мэргэжлийн сургалт зохион байгуулах юм байна. Улмаар чадамжийн гэрчилгээ олгох аж. 

Төрөлжсөн ахлах сургууль нь нэг ээлжтэй байх бөгөөд сургалтын үйл ажиллагаа бүтэн өдрийн зохион байгуулалттай байна.

Төрөлжсөн ахлах сургууль нь хамран сургах тойргоос үл хамааран суралцагч элсүүлэх бөгөөд элсэлт зохион байгуулахад суралцагчийн суралцах чадамж, авьяас сонирхол, ирээдүйд эзэмших мэргэжил, ажиллах чиглэлээ төсөөлсөн байдлыг харгалзах юм байна. Түүнчлэн тус сургуулийн орчин ямар байх талаарх шаардлагыг чиглэлд тодорхой зааж өгчээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITY (5.62.61.31)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    16 цаг 24 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    16 цаг 32 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    16 цаг 37 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    17 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    19 цаг 50 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    20 цаг 5 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    21 цаг 18 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    21 цаг 28 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    21 цаг 33 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    22 цаг 7 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК