
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 13-наас олгож эхэлнэ. Мөн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжүүдийг мөн арваннэгдүгээр сарын 13-нд олгож эхлэх юм.
Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн мөнгийг арваннэгдүгээр сарын 13-наас, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд тус тус олгохоор төлөвлөжээ.
Харин нийгмийн халамжийн орлогоос хамааралтай хөнгөлөлт, насны хишиг зэрэг бусад төрлийн тэтгэмжүүдийг арваннэгдүгээр сарын 25-нд олгох юм байна.
- Нийгмийн халамжийн тэтгэвэр – XI.13
- Асаргааны тэтгэмж – XI.13
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж – XI.13
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж – XI.13
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж – XI.13
- Хүнс тэжээлийн дэмжлэгийн мөнгө – XI.13
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж – XI.20
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж – XI.20
- Насны хишиг – XI.25
- Олон нийтийн оролцоотой тэтгэмжийн халамжийн үйлчилгээ – XI.25






















































