Мягмар гаргийн үүрээр газар хөдлөлт болсны дараа Пакистаны хамгийн том шоронгоос 200 гаруй хоригдол оргосон гэж цагдаа нар мэдэгдэв. Карачи хотын Малир шоронгийн хана чичирхийллийн улмаас нурж, тэндхийн мянга мянган хоригдол өрөөний хаалга, түгжээг эвдэж, цонхыг нь хагалсан байна.
Шоронгоос оргосон 80 гаруй хоригдлыг баривчилсан бөгөөд 130 гаруй хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэж цагдаа нар мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр нэг хоригдол амиа алдаж, шоронгийн хоёр офицер шархаджээ.
Хоригдлууд шөнө дундын орчимд барилга дээрээс нь нурж унах вий гэж айсан тул өрөөнүүдээсээ гарахыг оролдсон гэж үзэж байна.
Энэ байдал нь эцэстээ үймээн болжээ. Хоригдлуудын олонх нь камер руугаа буцаж байхад бусад нь сандран гол хаалга руу дайрсан бөгөөд 216 хоригдол энэ боломжийг ашиглан шоронгоос оргон зайлсан байна.
Малир дүүрэгт байрлах уг хорих анги нь Синд мужийн хоёр дахь том шорон бөгөөд хүчин чадал нь хэтэрсэн байна. Энэ хорих нь 2200 хоригдол хүлээн авах боломжтой ч одоогийн байдлаар 5000 орчим хоригдол байгаа ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)