Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 57 кг-д Х.Болортуяа, 65 кг-д Т.Энхжин, 76 кг-ын жинд Э.Даваанасан нар хүч сорино.
Мөн 59 кг-д Т.Алтжин хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуяг дагах барилдаанд зодоглоно.