Улсын бүртгэлийн дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно. Улмаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт маргаашаас үйлчлэхгүй.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн.