Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ-д дайнд залуусыг уриалах, цэрэгт элсүүлэх "үзэл суртлын" кампанит ажил нь тэднийг Украинд тулалдах сэдэл төрүүлэхэд хангалттай биш байгаа гэнэ.
Иймд, тус улс даяар шинээр цэрэгт татагдсан хүмүүст төлөх мөнгөний хэмжээг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн бүс нутгууд цэргийн албанд элсэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд урамшууллыг дөрөв дахин нэмэгдүүлэхээ мэдэгджээ.
Орос улс Украины эсрэг дайнд асар их хохирол амссан бөгөөд гурван жил хагасын өмнө бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш ойролцоогоор 1 сая орос цэрэг алагдаж, шархадсан гэх тоо буй. Гэвч эл тоо баттай биш, ОХУ уг тоог худал хэмээдэг.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов наймдугаар сард болсон батлан хамгаалахын дээд түвшний уулзалтын үеэр цэрэгт элсүүлэх асуудлыг нэн тэргүүний зорилтуудын нэг болгож, хүн хүч нь "довтолгооны ажиллагааг дэмжих гол хүчин зүйл" гэдгийг онцолсон.
Гэхдээ Белоусов цэрэг хүмүүсийг цэрэгт элсүүлэх тоо хэвийн байгаа гэж ярьсан ч Оросын бие даасан мөрдөн байцаах "IStories" агентлаг өөрөөр мэдээлэв. Тодруулбал, төсвийн зарлагын албан ёсны мэдээлэлд үндэслэн 2025 оны хоёрдугаар улиралд 37,900 орчим хүн Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсан нь жилийн өмнөхөөс хоёр, хагас дахин багааг онцолжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)