
"Алтан цом"-ын төлөөх шилдэг найман багийн барилдаан явагдаж байна.
Энэ жил “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан юм. Тухайлбал, МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч ҮНДЭСНИЙ КОМПАНИУД санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.
Хоёрдугаар тойргийн өнөөдрийн барилдаанд Улсын арслан Э.Батмагнайгаар манлайлуулсан "MCS" группийн "MCS-Энержи" багийн эсрэг Улсын заан Д.Анараар манлайлуулсан "ХЭРЭЙД ХХК"- ийн "ХҮЛЭГҮ" баг өрсөлдөх гэж байна.
"MCS" группийн "MCS-Энержи" баг:
1. Улсын арслан Э.Батмагнай
2. Улсын харцага Н.Золбоо
3. Улсын харцага Ц.Мөнхбаяр
4. Улсын начин Х.Цогтгэрэл
5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
6. Аймгийн арслан Ц.Төмөрцоож
7. Аймгийн арслан Ч.Алтангэрэл
8. Аймгийн арслан Д.Аззаяа
"ХЭРЭЙД ХХК"- ийн "ХҮЛЭГҮ"баг:
1. Улсын заан Д.Анар
2. Улсын заан Б.Серик
3. Улсын харцага Г.Бадрах
4. Улсын харцага Э.Даш
5. Улсын начин Д.Цэрэнтогтох
6. Аймгийн арслан Е.Көптилек
7. Аймгийн арслан Н.Намнансүрэн
8. Цэргийн арслан Б.Өлзийсайхан
Л.Баяр




















































