
Монголын Чөлөөт Бөхийн Холбоо- ноос энэ амралтын өдрүүдээр АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй "BILL FARRELL MEMORIAL" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид амжилттай оролцож 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртсэн гэлээ. Тодруулбал:
- 53кг- Ц.Намуунцэцэг ( Мөнгө )
- 55кг- Б.Хулан ( Алт )
- 57кг- Х.Болортуяа ( Алт )
- 59кг- Т.Алтжин ( Хүрэл )
- 62кг- С.Цэрэнчимэд ( Алт )
- 65кг- Т.Энхжин ( Алт )
- 68кг- Б.Ганцэцэг ( Алт )
- 72кг- З.Болортунгалаг ( Алт ) нар медаль хүртлээ.
Маргааш эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхлэх юм байна.




















































