
Төрийн дээд байгуулагыг толгой мэдэн удирдаж, төрийн албыг төрөл төрөгсөдийн алба болгож буйн нэгэн жишээ Хөвсгөл аймгийн ИТХ-ын эргэн тойронд өрнөж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Д.Пүрэвдорж 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд ИТХ-ын даргаар сонгогдож байв. Тэрбээр дарга болсныхоо дараа аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Цэнд-Аюушийг томилжээ.
Нарийн бичгийн даргаар томилогдсон Х.Цэнд-Аюуш байгууллагын бүтцэд батлагдаагүй даргын туслах, хэвлэлийн ажилтан, архивч, олон нийтийн ажилтан гэх мэт ажлын байруудыг бий болгож, Б.Будсүрэн, Б.Болдбаатар, Ч.Мөнхтөр, О.Лхагвадорж нарыг хөдөлмөрийн гэрээ байгуулан томилжээ.
Тэд бүгд ИТХ-ын дарга Д.Пүрэвдоржийн хамаарал бүхий этгээд аж. Үүнээс болж байгууллагын цалингийн төсөв хүрэлцэхгүй, албан хаагчдын уламшуулал зэрэг нь зогссон байна.





















































