Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа

2026-2-17
0
ЖИРГЭХ

Жавар хургажээ. Он гарсаар Давост ажлын айчлалаар очихдоо “Энх тайваны зөвлөл”-д нэгдсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бас нэг гишүүн - УИХ-ын дарга Н.Учрал анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлэхээр Внуковад буулаа. Дөнгөж үд дунд атал нар аль хэдийн хэвийж, бүүдгэр тэнгэрт цас хялмаална. Сүүлийн 200 жил ороогүй их цасанд дарагдсан Москва жихүүн бас жиндүү угтав. Цаг агаарт ч, цаад улс төрд ч жавар хургасан мэт санагдана...

Внуковагаас Москва орох замд “Гордость Россий” (Оросын бахархал) гэсэн бичиг бүхий том самбарууд үзэгдэх агаад тэдгээр самбарт ихэвчлэн Оросын бага ястан залуусын зураг дурайх авай. Хэний хүү, хэний нутагт... гэх гашуун бодол зурсхийхийн төдийд “Агуу Орос, Алтан Москва” гэсэн багаас суусан бахархлыг дарсхийнэ. Жирэлзэн өнгөрөх эдгээр самбар дайнтай улсад ирснийг сануулах бөгөөд ямар ч метрополис хотод тав алхаад л таардаг олон улсын сүлжээ кофе шоп, түргэн хоолны газрын хаяг үл үзэгдэх нь өрнөдийн орнуудын Москвад тавьсан хориг. Харин Монголын парламентын дарга мөнхийн хөршдөө айлчлахдаа 200 сая хүнтэй Евроазийн эдийн засгийн зах зээл рүү эргэлтэд оруулж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 70 орчим бизнесмэнийг дагуулан ирлээ. Монголоо үүрээд нүүхгүйгээс хойш хоёр хөрштэйгөө харилцах гадаад бодлого бол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гурван гишүүн төдийгүй үндэстнээ боддог улстөрч бүхэнд уран нүүдэл нүүх ухаан байдаг. УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар анхны гадаад айлчлалаа хойд хөршөөс эхлүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой.

Экспортоо тэлэх ЭХНИЙ БОДЛОГО

УИХ-ын дарга Н.Учрал уулзалт бүртээ онцолж байсан нэг үг нь “Тарифийн хөнгөлөлт”. Энэ нь цаанаа экспортыг тэлж, эдийн засгаа солонгоруулах эхлэл болох учраас тэр. Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийхдээ ч,  Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзахдаа ч “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрийг харилцан ашигтай хэрэгжүүлж, Монголын экспортын боломжийг тэлэхэд УИХ онцгой анхаарна” хэмээж байлаа. Монголын 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифийн хөнгөлөлттэйгөөр, зарим бүтээгдэхүүнийг 0 татвартайгаар 200 сая хүнтэй зах зээл рүү гаргах Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан хэлэлцээрт УИХ-ын дарга Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа Минскт гарын үсэг зурж байв. Харин түүнийг УИХ-ын даргаар томилогдсоны дараахан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын парламент уг хэлэлцээрийг соёрхон баталсан. Евразийн зах зээлийг Монголд ойртуулахад нэг улстөрч ингэж хоёр алхам хийсэн нь цаг хугацааны бас л сонин давхцал. Энэ холбоонд багтдаг 5 улс болоод Монголын парламент соёрхон баталсны дараа албан ёсоор хэрэгжиж эхлэх энэхүү түр хэлэлцээр 3 жилийн хугацаатай. Хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны таван улсын гурав нь буюу ОХУ, Беларусь, Казахстан парламентаараа соёрхон батлаад буй. Армен, Киргиз Улс соёрхон батласны дараа Евразийн 200 сая хүнтэй эдийн засаг Монголтой айлсах нь ээ. Энэ бол уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа зэс нүүрснээс өөр экспортгүй шахам манай улсын хувьд гадагш гаргах бүтээгдэхүүнүүдээ тэлэх алтан боломж. Эдийн засгаа солонгоруулж, экспортоо тэлэх тухай сүүлийн 20 гаруй жилийн турших яриа ажил хэрэг болоход алхам алхмаар дөхсөөр л байна.

Эергээр нөлөөлөх УДААХЬ БОДЛОГО

Нэг хүнд ногдох ДНБ нь 13650 ам.доллар гэсэн үзүүлэлтээрээ дэлхийд 66 дугаарт эрэмбэлэгддэг хэдий ч ОХУ-ын хувьд манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл үлэмж их.

Стратегийн гол бүтээгдэхүүн шатахуун 100 хувь шахуу ОХУ-аас хараат, стартегийн гол төмөр замын 49 хувь нь ОХУ-ын харьяанд, стратегийн гол салбар эрчим хүч нь бас л ОХУ-аас хамаардаг улсын хувьд ОХУ-ын явуулж байгаа гадаад бодлого дээр зарим улс шиг байр сууриа хүчтэй, чигч илэрхийлэх боломж хомс.

Харин дээр дурдсанчлан уран нүүж, улс орондоо ашигтай яриа хэлцлийг хийх нь л улстөрчдийн ур ухаан. УИХ-ын даргын айлчлалаар экспортын бүтээгдэхүүнээ тэлэх боломжийг дахин бататгасан бол эдийн засагт шууд нөлөөлөх яриа хэлцэл, уулзалтуудыг айлчлалын албан ёсны төлөөлөгчид хийв. Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нартай албан уулзалт хийж шатахуун нөөцлөх сав түрээслэх ажлаа дахин нэг алхам урагшлуулсан. Энэ өвөл иргэдийг бухимдуулж, шатахуун түгээгүүрт уртаас урт дараалал үүсгэсний гол буруутан нь угтаа бол шатахуун нөөцлөх савгүйнх л байсан юм. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс шалтгаалан шатахууны хэрэглээ ч дагаад өсч байгаа. Ганцхан жишээ дурдахад 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол өнгөрсөн онд энэ тоо 200 мянган тонноор өсчээ. Харин энэ өсөлтөөр тооцвол энэ онд манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 3.1 сая тоннд хүрнэ. Агуулах сав барихгүй бол оны өмнө үүссэн шатахууны хомсдол дахиад ч ирнэ. Шатахуун хадгалах сав нь хэвээрээ, хэрэглээ нь өсөөд байвал энэ байтугай л бэрхшээл бидний өмнө байгаа. Бас шатахуун агуулах сав барихад ганцаар ч тогтохгүй жил шаардлагатай учир Монголын төр, салбарын яам урьдчилан сэргийлээд яриа хэлцлүүд хийжээ. Шатахуун нөөцлөх сав түрээслэх техник ажлуудын уулзалтуудыг УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүн-Г.Дамдинням сайд амжилттай хийлээ.

Хүлээн зөвшөөрүүлэх ГОЛ БОДЛОГО

УИХ-ын дарга Н.Учрал анхны албан ёсны айлчлалаа хойд хөршөөс эхлүүлсний гол учир нь гэхдээ эдийн засгийн гэхээсээ илүү геополитикийн ач холбогдолтой байлаа. Олон тулгуурт гадаад бодлоготой Монгол Улс хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэр барьж харилцдагийн тод жишээ нь Давосын эдийн засгийн форумын үеэр Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д Ерөнхий сайд Г.Занданшатар нэгдэж гарын үсэг зурсны дараа ОХУ-д хийсэн УИХ-ын даргын албан ёсны айлчлал байв. Манай улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, тэнцвэртэй олон тулгуурт гадаад бодлоготой гэдгийг нотлосноороо УИХ-ын дарга Н.Учралын анхны айлчлалын үнэ цэн оршино. Хэт нэг талд хэлбийлгүй олон тулгуурт гадаад бодлого явуулах нь бидний ОРШИХУЙН ҮНДЭС гэдгийг ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко “Монгол Улс бол ОХУ-ын Ази Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш” гэдгийг ч УИХ-ын дарга Н.Учралтай уулзах үеэрээ нотлолоо. Үнэхээр ч өрнөдийнхөн бүгд нүүр буруулсан энэ цаг үед Монгол Улс ОХУ-ын хувьд зөвхөн хөрш улс гэдгээр тогтохгүй чухал түнш гэдгээ хүлээн зөвшөөрүүлж байна... Буцах цаг ирэхэд УИХ-ын дарга Н.Учрал улс орныхоо олон тулгуурт гадаад бодлогыг хөршийнхөө сэтгэлд сэв суулгахгүйгээр дахин таниулж чадсан байлаа.

Жавар арилжээ. Гэхдээ Марина Цветаевагийн Москва аанай л цастай үдлээ. Внуковаг цас нэвсийтэл дарах ч дулаахан, хачин дулаахан байлаа... Г.Аюурзана зохиолчийн орчуулгаар Оросын найрагч, Москвагийн охин Марина Цветаевад би хачин дуртай болчихсонсон. Уг нь Москва түүний “Ингэж л хорвоог анирладагсан...” хэмээх тансаг мөртүүдийг хэлхүүлсэн уран яруу хот юмсан.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    1 цаг 36 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    1 цаг 53 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 32 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    4 цаг 37 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    4 цаг 49 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    4 цаг 55 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    4 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    5 цаг 22 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 27 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    5 цаг 40 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    6 цаг 40 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    6 цаг 48 мин
  • ХХБ-ны БРИТТО VISA карт APPLE PAY-д холбогддог боллоо
    6 цаг 55 мин
  • Битүүний барилдаанд "хоёр битүү морь" хоёр давлаа
    7 цаг 55 мин
  • Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын Сар шинийн баярын мэндчилгээ
    7 цаг 55 мин
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    21 цаг 31 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Урт цагааны зогсоол нээлттэй ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК