
АНУ-ын сансар судлалын байгууллага НАСА болон Pennsylvania State University-ийн судлаачид Ангараг гарагийн мөсөн давхаргатай холбоотой шинэ судалгааны үр дүнг олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.
Судалгаанд дурдсанаар, Maрс гарагийн гадаргын доорх тогтвортой хүйтэн мөс нь органик нэгдлүүдийг, тэр дундаа амьд организмын үндсэн бүрэлдэхүүн болох аминокислотыгуудыг маш урт хугацаанд хадгалах боломжтой байж болзошгүй хэмээн дурджээ.
Эрдэмтэд лабораторийн нөхцөлд Ангараг гарагийн орчныг дуурайлган туршилт хийж, мөсөн давхарга нь сансрын цацрагийн нөлөөг сааруулж чаддагийг тогтоосон байна. Энэ нь хэрэв Ангараг дээр эрт цагт бичил биет амьдрал оршин байсан бол түүний химийн ул мөр өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн байх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Судалгааны дүгнэлтээр, цаашдын хайгуулын төхөөрөмжүүд гадаргын доорх мөсөн бүсэд илүү төвлөрч, өрөмдлөг болон дээж авах ажиллагааг гүнзгий түвшинд хийх шаардлагатайг онцолжээ. Мөн усны мөс нь зөвхөн амьдралын ул мөр хадгалах боломжтой төдийгүй ирээдүйн хүнтэй нислэг, суурин бааз байгуулахад стратегийн ач холбогдолтой нөөц болохыг судлаачид тэмдэглэсэн байна.
НАСА-гийн энэхүү судалгаа нь Ангараг гараг дээр амьдрал байсан эсэх талаарх олон арван жилийн асуултад шинжлэх ухааны бодит үндэслэл дээр тулгуурласан шинэ боломж нээж өгч байгаа бөгөөд ирэх жилүүдэд хийгдэх сансрын олон судалгааг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэхээр байна.
Т.Зузу



















































