
АНУ, Ираны хоорондын хэлэлцээр нааштай үр дүнд хүрээгүй тул АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны боомтуудыг хаана гэж мэдэгдэв. Уг мэдэгдлээс болж даваа гарагт Азийн эрчим хүчний зах зээл дахин нээгдсэнээр газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллараас давж өсөв. Дэлхийн хэмжээний Brent маркийн газрын тосны үнэ 8.5 хувиар өсч, 102.37 ам.доллар болсон бол "West Texas Intermediate" маркийн газрын тосны үнэ 9 хувиар өсч, 105.34 ам.доллар болжээ.
Амралтын өдрүүдэд болсон хэлэлцээр амжилтгүй болсон нь дэлхийн эрчим хүчний хямрал улам гүнзгийрэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Вашингтон, Тегеран нар Ормузын хоолойн гол худалдааны усан замыг нээх зэрэг нөхцөлт хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрт тохиролцсоны дараа газрын тосны үнэ өнгөрсөн лхагва гарагт 100 ам.доллараас хамаагүй доош байсан.
Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг нь дамждаг уг хоолой нь Ираны дайны гол цэг болсон бөгөөд Тегеран АНУ-Израилын цохилтын хариуд Ираны тал уг хоолойг боомилсон гэж хэлж болно. Энэтхэг, Малайз зэрэг зарим улс хөлөг онгоцнуудаа аюулгүй нэвтрүүлэх талаар хэлэлцээр хийсэн ч мөргөлдөөн хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш тээвэрлэлт бараг зогсонги байдалд орсон.
Энэхүү тасалдал нь дэлхий даяар эрчим хүчний үнэ огцом өсөхөд хүргэсэн. Азийн томоохон хөрөнгийн биржийн индексүүд Даваа гаргийн өглөөний арилжаагаар унасан үзүүлэлттэй байна.
Японы Никкей 225 индекс 0.8 хувиар унасан бол Өмнөд Солонгосын Коспи индекс 1.8 хувиар унасан байна. Азийн орнууд Ойрхи Дорнодоос газрын тосны ихээхэн хамааралтай тул Ираны дайны үр дагавар хүндээр тусаж буй юм.
Л.Баяр
























































